antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2015 33 comments

АН-ынхан эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүн дахин суудалдаа залардаг жишиг тогтоов уу

нийтлэсэн Admin
Untitled-1_500x500“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурийг АТГ-аас шалгаж цагдан хориод байсан. Харин Я.Батсуурь хоригдож байхдаа намынхандаа хандан захидал бичиж, тусламж гуйсан байдаг. Тэрбээр захидалдаа “Би ардчиллын төлөө 30 гаруй жил зүтгэхдээ хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн, энэ хугацаанд сахилгын ч зөрчил гаргаж байгаагүйг  намтар минь гэрчилнэ. “Говь повер” компанид үүссэн асуудлыг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрлэсэн. 80 настай ижий минь бие өвдөж хэвтэрт орж, миний бие ч муудаж, сэтгэл санааны хямралд ороод байна” хэмээсэн байдаг.

Тэгвэл АН түүний захидлыг намынхаа бүлгийн хурлаар хэлэлцсэн гэдэг. Түүнчлэн Я.Батсуурь батлан даалтад гараад байгаа юм. Түүнийг ийнхүү батлан даалтад гарсныг олон нийт нам нь тусаллаа гэж харж байгаа юм. Тэгвэл АН түүнийг батлан даалтад гаргаад зогсоогүй албан тушаалыг нь ч бас өгөх бололтой. Учир нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас баривчлан саатуулсантай холбоотойгоор өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд тус компанийн ТУЗ-ийнхөн хуралдаж, Ч.Сайнбилэгийг гүйцэтгэх захирлаар томилсон. Гэвч Ч.Сайнбилэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар 20 хүрэхгүй хоног ажилласны дараа ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм.

Ч.Сайнбилэг нэгэн ярилцлагадаа “Том хөрөнгө оруулагч орж ирж байгаа энэ үед Я.Батсуурь ажлаа өөрөө хийгээд явах зөв гэж үзэн өргөдлөө өглөө” гэсэн байна. Тэгэхээр АН-ынхан эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүнийг буцааж “суудалд нь залдаг” жишиг тогтоох бололтой.  Уг нь тухайн компани төрийн нэрээр овоглосон л бол үйл ажиллагаа нь тасралтгүй явна. Гэтэл өртэй гэгдээд байгаа “Эрдэнэс Тавантолгой” ашигтай ажилласан гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан.

Тодруулбал, тус компани сүүлийн гурван жилд ашигтай ажиллаж байгаа талаарх тайлангаа хэвлэлүүдэд өгсөн байна. Тайланд тус компани 2012 онд 208 тэрбум төгрөгийн борлуулалт хийж нийт 20 гаруй тэрбумын ашигтай ажилласан бол 2013 онд 17.5 тэрбум, өнгөрсөн онд 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэж дурдсан байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани 60 тэрбумын ашигтай ажилласан гэсэн үг. Ийнхүү өртэй гэгдэж байсан компани гурван жил ашигтай ажилласан гэх тайлан гэнэт гарч ирсэн нь гайхширмаар үйлдэл шүү.

Түүгээр ч зогсохгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажилласан хүн бүр хэрэгт орооцолддог нь ч сонирхолтой. Ч.Сайнбилэг өмнө нь хүргэн Г.Дэнзэнгийн оронд ЗГХЭГ-ын дарга болж байсан. Өдгөө хүргэн Г.Дэнзэнгийн талаар ноцтой асуудал ихээр “яригдаж”, өөрөө гадаадаас ирэхгүй байгаа. Дараа нь захирал Я.Батсуурь нь баригдаад явчихсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар томилогдсон. Энэ компанийн өмнөх захирал Б.Энэбиш мөн л асуудалд орсон. Баригдаагүй ч Монголдоо ирж чадахгүй Австралид байгаа гэх сурагтай. Гэтэл өдгөө  хэрэг нь шийдэгдээгүй хоригдож байгаад батлан даалтад гарсан Я.Батсуурь дахиад “Эрдэнэс Тавантолгой”-г удирдах нь. Энэ бүхнийг олон нийт АН-ынхан дотроо сэм тохироо хийчихэж, ер нь “Эрдэнэс Тавантолгой” гэж тоглоомын компани уу гэлцэж байгаа юм.

С.НАРАН

 

Эх сурвалж: www.info.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • Anonymous (May 05, 2015 11:21:23 am )

    алаач пизда нарыг юу хийгээд байнаа та нар өмхий хүүрүүд амьд хүүрүүд

  • иргэн (May 05, 2015 11:22:42 am )

    Сайн л ажилсан шүү дээ. Энэ Элбэгээ л Энержи Ресурсид таван толгойг өгөхийн тулд шоронд хийсэн шүү дээ

  • иргэн (May 05, 2015 11:30:44 am )

    Нэг бол сэнтийд, нэг бол шоронд. АТГазар нь тоглоомын байгууллага уу? Батсуурь нь тоглоомын хүн үү? Харж л байя даа.

  • Зочин (May 05, 2015 12:42:48 pm )

    АН-ын нөхдүүд монголын бүх хуулийг хүчингүй болговол яасан юм бэ. Та нар ХУУЛЬГҮЙ ТӨР ШИГ ААШИЛЖ БАЙНА ДАА.

  • zochin (May 05, 2015 1:04:07 pm )

    Herev Batsuuriin helj bgaa n unen bol erguuleed suudald n zalah n zuv,,,,,ATG n hadnii mangaa bolj bgaa yum bnada,,Gehdee hen negen n gomdol gargasan uchraas shalgaj horison bj taarna,,,,tegeheer hen gedeg hun nuruuruu n hutga shaaj baigaag heleh heregtei shdee,,,

  • Зочин (May 05, 2015 1:23:57 pm )

    Өөрийнхөө хүнд ч хариуцлага тооцдог мундаг хүн болж байгаа юм уу? хуурамч.

  • Зочин (May 05, 2015 1:24:25 pm )

    Өөрийнхөө хүнд ч хариуцлага тооцдог мундаг нам болж байгаа юм уу? хуурамч.

  • Зочин (May 05, 2015 2:06:23 pm )

    Батсуурийг золиослох гэсэн нь бүтэлгүй болоод эргүүлж тавих

  • Мтб (May 05, 2015 2:21:44 pm )

    Тавантолгой төрийн мэдэлд байгаа цагт захирлууд нь шоронд явсаар байх болно. Нам дамнасан мафийн сүлжээ монголд байгаа нь үнэн. Тэд нь бүгдээрээ гадны сүлжээтэйгээ нягт холбоотой. Х.Баттулга Оросын мафийн мөнгийг МоАХ-ны ахмад гишүүдэд байр өгөх,төмөр зам барих гэж баахан үрж хаячаад одоо ТТ-г авч өрөө дарах гээд улайрч байна шүү дээ.МАН нэг ч хүнээ шоронд өгч байгаагүй АН-хан өөрийн хүмүүсээ шоронд явуулсан намын рейтэнгээр дэлхийд 1-р байрт орно.

  • уууууууяяяяя (May 05, 2015 3:10:55 pm )

    сонгуулийн амлалтын золиос болсон таван толгойг авж удирдаж ажиллуулж байснаараа батсуурь дарга буруутан болж байгаамуу хайшаа юм. нийтлэл бичиж оруулж байгаа тэнэг дуракаа чи өөрөө мал байна даа. өртэй байж ашигтай ажилласан байна ч гэх шиг. батсуурь даргыг авахаас өмнө өртэй байсан компань шүү дээ. өндөр настан татхир дутуу иргэдэд олгосон нэг сая төгрөг мөн оюутнуудын 70 гэх мэт зүйлээс болж тавьсан өр одоо хүртэл дарагдаагүй байна. батсуурь даргын үед этт өрөө нилээн багасгасан. өрөө дарж байна гэдэг чинь ашиг юм шүү мангараа. өр гэдэг чинь манай өмч байдгий мал минь. өмнө нь аваад хэргэлчихсэн манай мөнгө. гэтэл тэр өрийг одоо төлж байна. өрөө төлж байна гэдэг чинь ашигтай болоол өрөө төлж байгаа биздээ. түүнээс гадна тодорхой хэм хэмжээгэээр өрөө төлөөд хажуугаар нь ашигаа олоод явж болно. өртэй ч гэсэн ашигтай ажиллаж байна. өөр яалгах гэсэн юм бэ. этт-д хичнээн хүн ажиллаж цалин хөлсөө цаг тухайд нь авж амьдралаа залгуулж явдгийг чи яаж мэдхэвдээ.

  • уууууууяяяяя (May 05, 2015 3:15:24 pm )

    батсуурь даргыг ажилд нь эргүүлэн томилох нь зөв шүү хүмүүсээ. батсуурь даргаас өөр үнэн шудрага хүн хаана ч байхгүй. ажилгүй төрөлгүй өчнөөн ах дүү хамаатан садан найз нөхөд танил талуудаа найр тавьж этт-н босгоор нэгийг нь алхуулаагүй тийм л чин шудрага хүн.

  • bayanulgii (May 05, 2015 3:59:17 pm )

    batsuuri gishvvn tseberhen hun taban tolgoig udirdah ni zob

  • zochin (May 05, 2015 4:56:36 pm )

    AN bol huuli zorchigchidiig hamgaalj busarmagiig demjdeg nam Jishee ni tatbariin hereg nuursnii hereg doloon sariin negen ed bugd edentei holbootoi

  • Taнгараг (May 05, 2015 6:34:14 pm )

    Сонгууль дохож байгаа болохоор гэмт хэрэгтнуудээ хэргээс мулталж эхэллээ! Монгол улсад хууль зуй гэж байна уу?! Бур хуульгуй болгочихоочээ АН-ынхаан. Бас Еронхийлогчоо?!

  • Иргэн (May 05, 2015 8:10:26 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (May 05, 2015 8:10:45 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.

  • Иргэн (May 05, 2015 8:11:07 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (May 05, 2015 8:11:31 pm )

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • Иргэн (May 05, 2015 8:14:12 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

    Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. /Бернард Шоу/

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (May 05, 2015 8:14:38 pm )

    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Иргэн (May 05, 2015 8:15:20 pm )

    Эсрэг талынхнаа сонсохгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс, тэр шийдвэр нь шудрга байлаа ч гэсэн, шударга бус алхам хийж байгаа хэрэг юм. /Сенека/

    Хэнээр ч удирдуулдаггүй, эсвэл олон хүн эрх барьдаг юм уу, эмэгтэй хүн болон нялх хүүхэд захирч ноёлдог тийм улс оронд битгий амьдар! /Эртний Энэтхэгийн сургаалаас/

    Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. /Сократ/

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • Иргэн (May 05, 2015 8:16:15 pm )

    Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. /Ренэ Шатобриан/

    Нэг тал нь илүү гэгээрснээс бус, нөгөө тал нь дэндүү их мунхагласнаас болж хувьсгал гардаг. /Антуан Ривароль/

    Аяа! Ард түмэн гэдэг гинжилж аргамжих шаардлагатай зэрлэг араатны сүрэг биш. Үнэхээр эрх чөлөөтэй байгаа цагтаа номхон тэд өөрийг нь басамжилж тохуурхсан засаг төрийг нулимах эрхтэй байхын тулд л цухалдаж эхэлдэг. /Онеро Морабе/

    Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. /Южин Дебс/

    Ард түмнээ харанхуй бүдүүлэг байдалд барьж захирахыг хүсэгчдээ, болгоомжлогтун. Та нарт хамгийн түрүүн аюул нүүрлэх вий. Их ташуурдуулсан мал улангассан араатан болох нь амархан гэдгийг мэддэггүй хэрэг үү? /Онеро Морабе /

  • Иргэн (May 05, 2015 8:16:45 pm )

    Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. /Ярослав Галин/

    Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. /Жан Жак Руссо/

    Далайн тэртээд чи зөвхөн өөр тэнгэрийг л олно, сэтгэл зүрхийг олохгүй. /Хораций/

    Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. /Людвиг Берне/

    Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. /Федор Достоевский/

    Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. /Фрэнсис Бекон/

    Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. /Цицерон/

  • Иргэн (May 05, 2015 8:17:12 pm )

    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/

    Бүх муу юмны үндэс-шунал. /Жефри Чосер/

    Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. /Жан Дө Лабрюйер/
    Муу хүмүүс нэгдэж дотносно гэдэг нь нөхөрлөл биш, хуйвалдаан. Тэд бие биеэ хайрладаггүй, харин бие биеэсээ жийрхэдэг. Тэд найз нөхөд биш, үгсэгсэд. /Этьен Боэси/

  • Иргэн (May 05, 2015 8:17:29 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (May 05, 2015 8:17:58 pm )

    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.

  • Иргэн (May 05, 2015 8:18:14 pm )

    Дэлхийн аль ч орны “Ашигт малтмалын тухай” хуулиудад төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 % ард түмний өмчлөл, 100 % төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр “Роялти” болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль (олон улсын эрх зүй) юм.

  • Иргэн (May 05, 2015 8:18:41 pm )

    Манай нийт Монголчууд ашигт малтмалын “Роялти” гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. “Роялти” гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг (өөрөөр хэлвэл “Рояли”-г) аль болох өндөр (12 хүртэл хувиар) тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.

  • Иргэн (May 05, 2015 8:18:56 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Mngl (May 05, 2015 11:23:57 pm )

    Цагаандаа гарчээ. АН

  • иргэн (May 06, 2015 10:23:28 am )

    Батсуурийн авч уурхай удирдуулж байгаа хүмүүс уул уурхайн мэргэжлийн хүмүүс биш иймд уурхай дампуурахгүй яах юм вэ /баярсайхан,энхбаяр/ гэх мэтийн юу ч мэдэхгүй дампуу гарууд ичмээр юм эдгээр хүмүүсээ халж цэвэрлэх хэрэгтэй юм биш үү батсуурийгаа өшөө сайн шалгах хэрэгтэй

  • зочин (May 06, 2015 11:00:10 am )

    АН бүүр цагаандаа гарчээ, ард олныг дээрэлхэж басамжилж байгаагийн чинь хариуг удахгүй өгнө өө, АН-аас нэг ч хүнийг УИХ -д сонгож болохгүй

  • zochin (May 06, 2015 2:25:16 pm )

    Jujgin amitad .Saihan togloh ym da

antalya rent a car