Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газарт газрын тосны олборлолт явуулж, тус аймгийн Баянхошуу, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтуудаар улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж байгаа ”Петро Чайна дачинтамсаг Монгол” ХХК болон түүний туслан гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагааг тус газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Батбаатараар ахлуулсан нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шалгажээ.
Тодруулбал, Автотээврийн харилцааны талаарх Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан “Автотээврийн хэлэлцээр”, Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, “Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхйи шаардлага” MNS-4598:2003 стандартын хүрээнд хяналт, шалгалт хийсэн аж. Шалгалтаар гэрээ байгуулаагүй, орчныг их хэмжээгээр бохирдуулж тоосжилтоос сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс замын үэгдэх орчин хязгарлагдмал болсон, тээвэрлэлтийн баримт бичиг дутуу, тухайн тээврийнхэрэгслийг жолоодох ангилалтаарахгүй, Монгол Улсын дугаартай тээврийнхэрэгслийг БНХАУ-ын жолоодох эрхийн үнэмлэхээр жолоодсон гэхчлэн олон дутагдал илэрсэн учраас дээрх зөрчлүүдийг арилтал тус компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон юм байна.
Өөрөөр хэлбэл тус компани Монгол Улсын хуулийг гууль болгож уландаа гишгэхийн үлгэрийг яруу тодоор үзүүлсэн аж. Тодруулбал, Газрын тухай хуулийн 50.1.1 дэхь /Газрын төлөв байдал чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, газрын ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг өөрийн зардлаар хариуцах заалтыг, мөн Байгаль орчныг хамгаалх тухай хуулийн 31.2 дахь /Эрх бүхий байгууллагаас баталсан байгаль орчны холбогдолтой стандарт, хэм хэмжээ, дүрэм журмыг чанд сахин биелүүлж, дотоод хяналтыг эрчимжүүлэх/ заалтыг гэхчлэн 10-аад хуулийн зүйл заалтыг үл ойшоон зөрчиж байсан аж. Хэдийгээр холбогдох байгууллагын зүгээс хяналт шалгалт явуулан үйл ажиллагааг нь тодорхойгүй хугацаагаар зогсоох арга хэмжээ авсан ч эргэж хяналт тавихгүй бол орон нутгийн холбогдох албантугаалтнуудад авлига өгөөд л асуудлыг шийдчихээ ядахгүй хэмээн нутгийн иргэд халаглаж байсныг нь энэ ташрамд хэлэхэд илүүдэх юун.
Ташрамд дуулгахад “Гал үндэстэн” холбооныхон “Нутаг чөлөөлөх” ажлаа үргэлжлүүлсээр байгаа аж. Тэд “Сентерра гоулд” компанийг хууль бусаар орд газар ашиглаж байгааг удаа дараа шүүмжилж байсан агаад хэд хоногийн өмнө тус компанийнхан “Гал үндэстэн”-үүдэд бууж өгсөн таатай мэдээ дуулдсан. Ямартаа ч сэтгэл зүрхээрээ нэгдэн, эх орноо хамгаалахаар шийдсэн Гал үндэстэн холбооныхон “урт” нэртэй хуулийн хэрэгжилтийг хангах талаар хөшүүн хойрго хандаж байгаа Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж нэмэр болж байна гээд хэлчихэд буруудахгүй. Түүнээс гадна эх сурвалжийн өгүүлснээр Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас маш нууц байдалд үйл ажиллагаагаа явуулж байсан алтны уурхайг илрүүлсэн гэнэ. Гаднаас нь харахад дан байшин шиг харагдах ч байшингийн дотор талд доошоо 30 метр үргэлжилсэн хонгилтой агаад тэндээсээ газрын гүн рүү орсон цооногтой байжээ.
Уг “байшин”-д зургаан хятад иргэн алт олборлодог байсан бөгөөд “Гал үндэстэн” холбооныхон мэдээлэл аваад очиход өнөөх хятадууд зугтаж амжсан байжээ. Хятадууд зугтахдаа БНХАУ-ын гурван иргэний паспорт, бусад бичиг баримт, хайгуулын лиценз үлдсэн байсан гэнэ. Өөрөөр хэлбэл хятадууд хайгуулын лицензээр алт ухаж байсан бололтой юм билээ. Энэ мэтчлэн Монгол Улсын хуулийг гууль болгон, газрын хэвлий дэхь баялгийг хулуьб усаар олборлох явдал хаа сайгүй байгаа нь мэдээж. Ингэхэд Мэргэжлийн хяналтынхан Гал үндэстэн холбооныхонтой хамтарч ажиллавал “урт” нэртэй хуулийн хэрэгжилтэнд тун ч их дэвшил гарахсан даа.
chuhal
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 13, 2011 3:16:53 pm )
manai tord bidniig udirdaj bui humuus gej bna aa.ezengui mal shig bolchihson ulsiig hen durtai ni ireed zolmoj bna
bosozgooyo ard tumeen -
Anonymous (December 13, 2011 4:45:28 pm )
Teneg huias narig buudaj al!!!!!!
-
Anonymous (December 13, 2011 9:39:38 pm )
baylag baigaad ch arhind seleed ashiglaj chadahgvi uls amitanii doog l bolno tegeed ch ali ert deegvvree hudaldaad huvaagaad tansaglachihsan shv de
-
Anonymous (December 14, 2011 9:37:51 am )
Ta iPhone 4S–тэй болмоор байна уу тэгвэл манай 1000zahia c o m-оос лизингээр авах боломжтой боллоо та ороод vзээрэй (мөн хvссэн бараагаа та лизингээр авах боломжтой ) Vvнээс илvv хямдаар Монголд iPhone 4S (Factory Unlocked) олдохгvй гэдэгт 100% итгэлтэй байна! Манай бvх бараа Америкаас 100% оригналь, цоо шинэ, vйлдвэрийнхээ баглаа, боодол, битvvмжлэлтэйгээ орж ирдэг . Та манайхаар ороод л vз таньд гарцаагvй таалагдна. Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100% оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100% байна гэдэгт бид 100% итгэлтэй байна Баярлалаа 1000zahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!
-
Anonymous (December 16, 2011 8:12:56 am )
naa jin goe sanaa bnda.toriin hylgaijd orolzoh bol yyyyyyyyyyyyyyyyyyy.
5 Comments