antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2015 Comments are off

Газар өмчлүүлэх 3 дугаар ээлжийн бүртгэл үргэлжилж байна

нийтлэсэн Admin

gazrНийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-нээс эхэллээ. Бүргэлийн хугацаа хуанлийн 15 хоног буюу 05 дугаар сарын 15-ны өдөр дуусна.  З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэж байна.

Сонгинохайрхан, Шижирийн хөндий
Сонгинохайрхан, Шижир уул
Баянзүрх, Улиастайн бага ам
Баянзүрх, Богдын давааны ам
Хан-Уул, Улаан овоот
Хан-Уул, Улаан овоот
Налайх, Нисэх хотхон
Багануур, Булагтай
Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг
Багануур, Тариан булаг 2-р хэсэг
Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг

Иргэд бүртгүүлэхдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудад хандах боломжтой.  Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авах боломжтой гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car