antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2015 5 comments

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Сөүл хотын хүндэт иргэн” боллоо

нийтлэсэн Admin

uulsoulirgenУлаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж байна. Айлчлалын үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар хамтын ажиллагааг сайжруулан, гүнзгийрүүлэх дөрвөн чиглэлд нягт хамтран ажиллах ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн энэ үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг “Сөүл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилж, цол олголоо.

Сөүл хотын дарга Пак Вон Сүн “Манай хотын 10 сая иргэний зүгээс Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаа тогтоож хамтран ажиллаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Өдгөө хоёр хотын хамтын ажиллагаа идэр насандаа хүрч бид шинэ маргаашийг угтаж байна. Мөн хотын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар цаашид хорин жилийн нөхөрлөлөөс илүү нягт хамтран ажиллаж хоёр хотын иргэдэд тус дэмжлэг болсон утга төгөлдөр харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Энэхүү санамж бичигт хотын хөгжил, цахим засаглал, аялал жуулчлал, байгаль орчны салбарыг хөгжүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ажиллах юм. Э.Бат-Үүл даргад Сөүлийн арван сая иргэний зүгээс “Сөүл хотын хүндэт иргэн” цол олгож буйдаа туйлын баяртай байна. “Сөүл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилсөн нь Улаанбаатар хотын 1.3 сая иргэн манай хотын хүндэт иргэн болж байгаа хэрэг юм” гэж онцлон хэллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • зочин (May 04, 2015 9:08:37 am )

    ЭНЭ салга амбан,өөрийгөө рекламдаад л АНУ ийн бууны нохойныхоо албыг хашаад л…

  • ЭМГЭН (May 04, 2015 10:26:41 am )

    ЮУ Ч БҮТЭЭХГҮЙ БАЙЖ БИТГИЙ УЛСЫН ТӨСВИЙН МӨНГӨ ҮРЖ ЗУГААЛААД БАЙ,СӨҮЛ ОРЖ ХҮНДЭТ ИРГЭНИЙ ШАГНАЛ АВЧ БАЙДАГ, ШАГНАЛД ДУРТАЙ НОВШ ШҮҮ,ОЧИЖ АВСНААС КАРГОГООР ШАГНАЛЫГ НЬ МОНГОЛ РУУ ИЛГЭЭСЭН НЬ ЗАРДАЛ ХЯМД БИЗ ДЭЭ, СОГТУУ ТОЛГОЙТОЙ УЛСЫН БААТАРАА, СОЛОНГОСЫН ХҮНДЭТ ИРГЭНЭЭ

  • zochin (May 04, 2015 11:13:11 am )

    go…korea

  • bantan (May 04, 2015 6:42:17 pm )

    Аа зө зө гийгүүлж дээ.со нууд нэг мөсөн со улсынхаа баатар цолыг өгчихгүй.

  • bataa (May 05, 2015 4:14:25 am )

    bat-yylee koread baatar tsol baihgyi .chi er ni gadaadad er ni u hiih gej yavdag um be.chi ooriigoo u gej bodood bnaa.enedeh ajilaa hii.chinii tolgoitoi tsagaan ysnees ih bn.tsaana chini tom gyrnyydiin toriin tergyynyyd ajilaa amjihgyi geed zugaalj chadahgyi bhd.deerees ni bayangiin balai tussan ter hyy hyyhdyydee end irj yanzal.

antalya rent a car