Тавантолгойн асуудлаар Монгол даяараа талцаж байгаа энэ үед экс Ерөнхий сайдууд энэ асуудлаар ямар байр суурь илэрхийлснийг “Багц 24” булангаараа хүргэж байна.
С.Бямбасүрэн: – М.Энхсайханыг зөв хийж байна гэж харж байгаа.Магадгүй үүнээс ч өөр арга зам байхгүй байх. Уг нь Тавантолгойг бүх л чиглэлээр нь ипмортлогч, хэрэглэгчтэйгээ биш гуравдагч хөндлөнгийн оронтой хамтарч ашиглах гэрээ хийсэн бол ахицтай байж болох байсан. Тийм хувилбарууд ч байсан. Ер нь энэ гэрээ цааш явах ёстой.
Д.Содном: Энэ ардчилал, зах зээл хоёрыг нэг л ойлгохгүй болоод ирлээ. Хэл амаа билүүдэж, хэрүүл шуугиан дэгдээж, их мэдэгчид болж, бүтээн байгуулалтыг гацаахыг арай хэлэхгүй байлгүй дээ. Санал бодол, онолоо хурдан нэгтгээд Тавантолгойн гэрээг харилцан ашигтай, сайн гэрээ болгож бушуухан батлуулаасай билээ. 2016 онд сонгууль гэж бужигнах юм чинь ажил хийлгэхгүй. Ийм учраас 2015 онд маш их бүтээн байгуулалт эхлүүлж, хийлгэж 2017 оныхоо өр зээлээ төлөхийг бүгдээрээ хичээх хэрэгтэй байна шүү дээ.
Р.Амаржаргал: Өөрсдийн томилсон Засгийн газар, Ерөнхий сайддаа шийдвэр гаргах боломжийг нь өгөх ёстой гэж бодож байна. Би Тавантолгойн бүх нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Гэхдээ энэ төсөл цаашаа явах ёстой. УИХ шийдвэрээ гаргасан. Харин аж, ахуйн ажилд оролцож болохгүй. Засгийн газарт ажил хийх бололцоог нь олго. Юу хийхийг нь заагаад л гар хөлийг нь уяад байж байна. Гэрээний асуудлаар өнөөдөр ярилцах юм байна. Үүнийгээ шийдэж чадахгүй бол шийдэх ч юмгүй болно. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Энэ байгууллагаар хэлэлцэж буруу шийдвэр гаргавал дараа нь ард түмэндээ юу гэж тайлбарлах вэ?. Тэр юу гэж хэлээд байж байхав. Ажлыг нь эхлүүлэх хэрэгтэй. Гэрэл гэгээтэй зүйл байвал түүнийгээ барьж аваад л явах хэрэгтэй. Зүтгүүлээд л явах хэрэгтэй. М.Энхсайхан бол ийм хэмжээний ажлыг аваад явах хангалттай туршлага, мэдлэгтэй хүн. Өнөөдөр Монгол Улс өдий дайтай хөгжсөн гол шалтгаан нь Эрдэнэтийн үйлдвэр. Энэ үйлдвэр монголчуудыг 30 жил тэжээлээ. Тэгвэл Оюутолгой Эрдэнэтээс дөрөв дахин том. Харин Тавантолгой нь Оюутолгойгоос даруй дөрөв дахин том.
Манай улсын газрын хэвлийд нийт 2-3 триллион ам.доллар буюу 2-3 их наяд төгрөгийн ашигт малтмал бий гэсэн судалгаа байдаг. Нийт 6000 орд бий. Үүнээс хайгуул болон ашиглалтын лиценз олгосон 400 орд байгаагаас 200 нь үйл ажиллагаа явуулж байна. Энэ их баялаг уг нь Монгол Улсыг хөгжүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр монголчуудыг хооронд нь хэрэлдүүлж, бие биеэ өөрөөр харахад хүргэж байна. Тавантолгойн асуудалд УИХ өөрөө хутгалдаж орох нь зөв гэдэгт би эргэлзэж байна. Эцсийн эцэст бид Ерөнхий сайдаа томилсон, Засгийн газраа байгуулсан.
Ц.Элбэгдорж: Цагийн юмыг цагт нь хийхгүй бол улам илүү зардал гарна. УИХ асуудлыг хэлэлцэж, чадна, чадахгүй гэдэгтээ гол нь биш. УИХ-д өөрийнх нь хийх ёстой ажил байгаа. Засгийн газарт өөрийнх нь хийх ёстой ажил байгаа. Би өмнөх байр сууриндаа хэвээрээ байгаа. Аж, ахуй нэгжүүд хоорондоо гэрээ хэлцэлээ хийгээд явах боломжтой асуудал. Бид хөрөнгө оруулалтын хууль гэж гаргасан. Хөрөнгө оруулалтын хуулиар хэдэн төрлийн татвараа яаж тогтворжуулах юм бэ гэдэг асуудлыг л Засгийн газар яг хуулийн дагуу шийдэхэд л энэ аусудал бүрэн явах боломжтой. Асуудлаа шийдэх түвшинд нь яриад явчих хэрэгтэй. Тавантолгойн хэлэлцээр улстөрчдийн “хоолоо хийдэг” хэрүүл битгий болчихоосой гэж бодож байна. Аюулгүйн байдлын зөвлөл дээр тогтоол шийдвэрийг тусад нь зааж өгсөн. Тавантолгойн хэлэлцээг УИХ-аар хэлэлцүүлэхэд та бүхэн өөрсдийн байр суурь, саналаа сайн хэлэх хэрэгтэй. 2014 оны дүнгээр хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн улс Голланд байна лээ. Монголын эдийн засаг агшиж, багасаад байвал ард түмний амьдрал л хэцүүднэ. Ажлыг хийлгэдэг байх хэрэгтэй. Энэ асуудал хойшлоод дахин шийдвэрлэгдэхээр болоход өнөөдрийн түвшингээсээ хөрөнгө оруулалт нь багассан байж ч мэдэх шүү.
С.Батболд: “Биднийг Засаг барьж байх үед янз бүрээр хардаж сэрдэж байсан. Ялангуяа Тавантолгой дээр хийгдсэн “Чалко”-гийн гэрээ бол үүний хамгийн том жишээ. Хардах эрх та бүхэнд бий. Гэрээ хэлэлцээ дутуу хийгдсэн, үнэ ханш нь бага гээд л янз бүрээр шүүмжилж байлаа. Түүнийг сайжруулах үүрэг нь Засгийн газарт бий шүү дээ. Бид ч гэсэн Оюутолгойн гэрээн дээр гарсан алдаа дутагдлыг сайжруулаад явж байсан түүх бий.
Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан дээрх хүмүүс Тавантолгойн гэрээг хөдөлгөе гэсэн байр суурьтай байгаа аж. Тэд улс орны эдийн засгийн зовлон, жаргалыг биеэрээ мэдэрч ирсэн хүмүүс. Тиймээс ч энэ цаг үед Тавантолгойгоо урагшлуулах нь зөв гэсэн байр сууринаас хандаж буй. Харин одоогийн УИХ-ын дарга Ерөнхий сайд байж үзээгүй, аж ахуйн ажлын зовлонг мэдэхгүй учраас асуудлыг ингэж удаашруулж байна гэж ярих хүмүүс ч байна.
Т.Хулан
Эх сурвалж: 24 Tsag.mn
Холбоотой мэдээ
-
Иргэн (May 01, 2015 12:15:30 pm )
Гэрээг нь үг үсэггүй уншчихаад ярьвал яасан юм бэ? Лобби маягийн юм байна.
-
Сар (May 01, 2015 1:06:59 pm )
Мэргэжлийн ахмадууд арай еер еер яриад байгаа шуу
-
зүрх судас лекц (May 01, 2015 1:10:43 pm )
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 5-р сарын 2-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас: 96665038
-
гана (May 01, 2015 1:57:08 pm )
Таван Толгойн гэрээний заалтуудыг санаатай худлаа өнцгөөр тайлбарлаад байгаа шүүдээ.М.Энхсайхананд итгэхгүй тэгээд хэнд итгэх юм бэ? Х.Баттулгад итгэх үү? А.Ганхуягт итгэх юм уу? Эсвэл Буян компанийн захирал Жаргалсайханд итгэх үү? Энэ хүмүүс бүгд Монгол улсын сайд, УИХ-ын гишүүн байсан хүмүүс мөртлөө тэр үед юу хийж байсан юм бэ? Өнөөдөр бүгд шал өөр юм ярьж гэрээг унагахыг санаархаж байна.
-
иргэн (May 04, 2015 5:04:41 pm )
Гэрээ хийнээ Гэхдээ одоо хэлцэгдэж байгаа хувилбар нь биш. Үүнийг өшөө сайн болгож байж хийнэ. Түүнээс энэ гэрээг хийгүй гээд байгаа хүн нэгч байхгүй. Асудлаа зөв өнцөгөөс нь хөндөж хариултаа авахгүйдээ. Сэтгүүлчид энэ хандлагаа одоо болимоор юмдаа. Аль талд нь үйлчилээд байгаан.
-
-
ЗочинСонгогЧ (May 01, 2015 2:47:45 pm )
АН-н дарга ТТ-г унагах даАлгаврыг Гадаад эздээсээ авчээ гэж ойлгогдож байна . 2016 оны сонгуульд энэ даргаТайгаа орвол будаа болно шүү
-
иргэн (May 01, 2015 5:00:22 pm )
Оюутолгой эрдэнэтээс дөрөв дахин том, харин таван толгой оюутолгойгоос бас дөрөв дахин том гэнээ тэгсэн мөртөө энэ хоёроосоо хэд дахин жижиг эрдэнэт нь манай улсын бараг ганц тэжээгч гэж байгаа. Нөгөө хоёр том ах нар нь болохоор монголчуудыг тэжээх нь битгий хэл өрөнд оруулах юм дуулдаад л сонин шүү айн.
-
borhul (May 01, 2015 9:24:35 pm )
TENEG MALNUUD MINE 5N TOLGOIN GEREEG HIIH HEREGTEI GEHDEE INGEJ BISH SHUU ENHSAIHANII HUVILBARAAR HIIVEL MONGOLCHUUDAD YU CH ONOGDIHGUI
-
Anonymous (May 01, 2015 9:51:19 pm )
захаас эхлээд цаазаар ав
-
гана (May 02, 2015 11:54:45 am )
Эрдэнэт үйлдвэр 20 жил ажиллаж байж манай улсад ашгаа өгч эхэлсэн үйлдвэр. ТТ болон ОТ дөнгөж баригдаж, эхний шатандаа явж байгаа үйлдвэр уурхайнууд. Дээр нь банкны зээлтэй. Жирийн иргэн ч гэсэн банкнаас зээл аваад наймаа хийхдээ олсноо бүгдийг идэж уугаад байдаггүй шүүдээ.Зээлээ төлөхийн тулд гүрийдэгтэй адилхан ямар ч том аж ахуй эхлээд оруулсан хөрөнгөө нөхнө.Дараа нь ашгаа хуваана.Гэхдээ энэ 2 толгой Монгол хүнийг ажилуулж байгаагийн хувьд цалин өгөхөөс эхлээд төрөл бүрийн худалдан авалт хийж бидэнд ашгаа өгч байгаа.
-
иргэн (May 02, 2015 2:02:12 pm )
Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан яг тэр үеээсээ ашгаа өгсөн. татвар бол өөр асуудал. оюу толгой ч татвар өгч байгаа. олон мянган залуусыг ажлын байраар хангаж олон мянган үйлвэрийг зах зээлтэй болгосн ямар сайндаа монголын хоёрдох хотыг босгох вэ дээ. гэтэл оюу толгой одоо маш сайн ажиллаж байгаа гэтэл үндсэн ажиллах хүч нь хятад, бэлтгэн нийлүүлэг чнь мөн хятад компаниуд байгаа очоод үз. байдал 5 жилийн дотор монгол ажилчдыг цомтгох хятадыг авах тактикаар явж байна шүү дээ.
-
иргэн (May 02, 2015 2:04:02 pm )
Энхсайханыг магтаад байгаа хүмүүс ээ та нар биш тэр Энхсайхан чинь авилга аваад
-
иргэн (May 02, 2015 2:05:16 pm )
Далд уурхай бол оюу толгойгийн заль биш үү. өөрөөр хэлбэл монголчуудыг бүрэн шахах
-
Иргэн (May 02, 2015 3:37:26 pm )
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
Дэлхийн аль ч орны “Ашигт малтмалын тухай” хуулиудад төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 % ард түмний өмчлөл, 100 % төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр “Роялти” болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль (олон улсын эрх зүй) юм.
Манай нийт Монголчууд ашигт малтмалын “Роялти” гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. “Роялти” гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг (өөрөөр хэлвэл “Рояли”-г) аль болох өндөр (12 хүртэл хувиар) тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ. -
Иргэн (May 02, 2015 3:37:48 pm )
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан юм шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй. Төсөл, тендер шалгаруулахад шийдвэр гаргадаг бүх хүмүүс бүгд л их, бага хэмжээний авилгал авдаг гэж нийтээр ярьдаг шүү дээ. Оюутолгой, Таван толгойн төслууд бол хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний мегатөслүүд. Эдгээр хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний Оюутолгойн мегатөсөлд эцсийн шийдвэр гаргасан С.Баяр, С.Баярцогт нар мэт нь харин гайгүй бага авилгал авсан юм биш үү?
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/
-
Иргэн (May 02, 2015 3:38:09 pm )
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. /Бернард Шоу/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/Эсрэг талынхнаа сонсохгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс, тэр шийдвэр нь шудрга байлаа ч гэсэн, шударга бус алхам хийж байгаа хэрэг юм. /Сенека/
Хэнээр ч удирдуулдаггүй, эсвэл олон хүн эрх барьдаг юм уу, эмэгтэй хүн болон нялх хүүхэд захирч ноёлдог тийм улс оронд битгий амьдар! /Эртний Энэтхэгийн сургаалаас/
Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. /Сократ/
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/
-
Иргэн (May 02, 2015 3:38:32 pm )
Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. /Ренэ Шатобриан/
Нэг тал нь илүү гэгээрснээс бус, нөгөө тал нь дэндүү их мунхагласнаас болж хувьсгал гардаг. /Антуан Ривароль/
Аяа! Ард түмэн гэдэг гинжилж аргамжих шаардлагатай зэрлэг араатны сүрэг биш. Үнэхээр эрх чөлөөтэй байгаа цагтаа номхон тэд өөрийг нь басамжилж тохуурхсан засаг төрийг нулимах эрхтэй байхын тулд л цухалдаж эхэлдэг. /Онеро Морабе/
Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. /Южин Дебс/
Ард түмнээ харанхуй бүдүүлэг байдалд барьж захирахыг хүсэгчдээ, болгоомжлогтун. Та нарт хамгийн түрүүн аюул нүүрлэх вий. Их ташуурдуулсан мал улангассан араатан болох нь амархан гэдгийг мэддэггүй хэрэг үү? /Онеро Морабе /
-
Иргэн (May 02, 2015 3:38:57 pm )
Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. /Ярослав Галин/
Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. /Жан Жак Руссо/
Далайн тэртээд чи зөвхөн өөр тэнгэрийг л олно, сэтгэл зүрхийг олохгүй. /Хораций/
Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. /Людвиг Берне/
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. /Федор Достоевский/
Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. /Фрэнсис Бекон/
Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. /Цицерон/
Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/
Бүх муу юмны үндэс-шунал. /Жефри Чосер/
Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. /Жан Дө Лабрюйер/
Муу хүмүүс нэгдэж дотносно гэдэг нь нөхөрлөл биш, хуйвалдаан. Тэд бие биеэ хайрладаггүй, харин бие биеэсээ жийрхэдэг. Тэд найз нөхөд биш, үгсэгсэд. /Этьен Боэси/ -
Anonymous (May 02, 2015 8:00:12 pm )
Эдгээр дотоодын дайснуудыг эхнээс дараалаад цаазаар ав
-
монголчууд (May 03, 2015 3:54:28 pm )
5-н толгойг ингэж зүгээр хужаануудад бэлэглэхгүй шүү.Энэ баялаг газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө өвөг дээдэс маань амь насаа зориулж,цусаа урсгаж явсан юм. Эрдэнэтийн үйлдвэртэй адилхан жишгээр гадны Япон ч юм уу,Солонгос ч юмуу эсвэл Оросуудтай 49:51харьцаагар тохироод үйлдвэрээ байгуулаад ажилсан нь дээр байхаа. Ингэвэл ямар ч алдах юм байхгүй шүү.
-
иргэн (May 04, 2015 11:28:40 am )
ийм ерөнхий сайдуудтай байсандаа ой гутлаа
-
зочинЗочин (May 04, 2015 3:17:32 pm )
ардчилсан хөрөнгө оруулалтын үндэс нь идүүлэх явдал байдаг соц хөрөнгө оруулалт бол хөгжилд нь дэм болохын төлөө байдаг гэдгийг ойлгодоггүй тэнэгүүд үү? соц хөрөнгө оруулалтыг төр төртэй хийдэг бол ардчилсан хөрөнгө оруулалтыг төр компанитай хийж шулуулдаг
-
mongol (May 04, 2015 5:52:28 pm )
geree unshaagui yumuu erguu shuurhai ve tusuluu yavuulj ajil hiisen hun boloh geed hamag bayalgaa zugeer ug gej bga yumuu ter hesgiig n ulaanaar temdeglesen ch baih shig humuusiig erguu gej bodson yum baihda
-
Зочин (May 05, 2015 10:27:45 am )
Настангуудыг эс тооцвол, бусад нь нөгөө гэрээг зүтгүүлээд байгаа нөхөдүүд бишүү? Өөрөөр хэлбэл хувь эзэмшигчид?
-
Зочин (May 05, 2015 10:32:10 am )
За Амаржаргал гуай өдий зэрэгтэй яваа чинь танид найдаж сонгосон сонгогчдын чинь гавьяа биш гэжүү? Битгий ийм юманд дэмий үг хэлж сонгогчдынхоо итгэлийг алдаарай. Таныг муухай харагдуулаад байна.
25 Comments