Таван толгойн хөрөнгө оруулалтын болон хамтын ажиллагааны гэрээ ойрын үед лав шийдэгдэхгүй бололтой. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан эдгээр гэрээний төслүүд нэлээд шүүмжлэлд өртөж байна. УИХ-ын ажлын хэсэг гэрээний төслийг хэлэлцэх эсэх талаар дүгнэлтээ гаргаж амжаагүй байгаа. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар Чингисийн талбайд гарч, иргэдээсээ буюу “Эрдэнэ Таван толгой”-н хувьцаа эзэмшигчдээс саналыг нь сонсож эхэллээ.
УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлтийн үеэр Таван толгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах компаниудын нэг болох “ММС” компанийг Монголынх биш гэсэн. Энэ үнэн бөгөөд тус компани нь “Энержи ресурс”-ийн толгой болж яваа гадаадын компаниудын нэг аж. Энержи ресурс ч энүүнд багтдаг. Тиймээс яалт ч үгүй гаднын компаниуд болоод байгаа юм.
“ММС” компанийн талаар олон улсын үнэлгээний Moodys агентлагийн шинжээчид саяхан нэлээд ноцтой мэдээлэл цацав. “ММС” нь өнгөрсөн онд 282.8 сая ам.долларын алдагдалтай ажилласан байна. Нийт өрийн хэмжээ нэг тэрбум 362 сая 400 мянган ам.доллар болжээ. Үүний 439.3 сая ам.долларын өр нь богино хугацааных юм байна. Үүнд Худалдаа хөгжлийн банкны 40 сая ам.долларын зээл ч багтжээ. Урт хугацааны зээл дотор нь бас Сингапурын хөрөнгийн биржид бүртгэгдсэн байдлаар гадаадын хоёр томоохон банкны 164.5 сая ам.долларын зээл байгаа аж. “ММС” компани нь өөрийн охин компаниуд гэгдэх Mongklian Coal Corporation Limited, Mongklian Coal Corporation, Energy Resources Corporation LLC, Energy Resources LLC, Energy Resources Mining LLC зэрэг компаниудынхаа хөрөнгөөр зээлийн барьцаа хийжээ.
Ийм өр зээлийн тулам болсон гадаадын компанид бид найдаж болох уу. М.Энхсайхан сайд “ММС” компанийг их л магтаж байсан. Бараг л тэнгэрийн умдаг атгаад авлаа гэх нь холгүй хөөцөглөж байсансан. Гэтэл бид үнэн чанартаа бөөн гай чирж буй ажээ.
Б.Отгонбаяр
Холбоотой мэдээ
-
зүрх судас лекц (May 01, 2015 1:07:31 pm )
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 5-р сарын 2-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас: 96665038
-
иргэн (May 02, 2015 12:54:19 pm )
новшийн МАН монголын сүүлийн баялгийг заавал хэн нэг авилгалчидад өгч яах гэсэн юм. Батзанданг дэмжиж байна. Нөгөө талаар
-
-
гана (May 01, 2015 1:37:55 pm )
Хөөрхий дээ Монголчууд. Юм хийх гэж ядаж байгаа нэгнээ хэзээ ч хүлээн зөвшөөрч дээш нь гаргадаггүй, татаж чангааж байж тамын тогоонд унагаж байж санаа нь амардаг тэр л араншингаараа М Си Эс компанийг зулгааж байх шивдээ.Үүний цаана нөгөө улс төр. С Си Эс компанийн удирдлагууд МАН-нх учраас ямар нэг аргаар унагах нь Х.Баттулга, З.Энхболдын зорилго.Гадаадын банкинд зээлтэй гэдгээ энэ компанийн удирдлага нуугаагүй.Энэ бол өр биш.хугацаандаа төлөгдөөд явж байгаа зээл.Үүнийг тэнэг л биш бол “Шинхуа”,”Сумитомо” компаниуд аль эрт судалсан л байгаа шүүдээ. Наад захын мэдлэггүй байж Монгол улсын ерөнхий сайд байсан М.Энхсайхныг огцруулна ч гэх шиг, бүр сүүлдээ хэдэн тэнэг царайлсан амьтад талбай дээр гарч ирээд засгийн гөзрыг огцруулна ч гэх шиг.Ёстой хуцаваа л байна.Хүссэн болгон огцордог засгийн газар гэж байддаггүй юм.
-
ЗОЗОЧИЗОЧИННэЗОзозочинчинЗзочинӨВ.зочинЧзочинИНзоззочиночинчинмээЧИзочинНзочинзочинчинзочин (May 01, 2015 2:13:08 pm )
энд ямар ч монголын компани байхгүй л юм байна шүү дээ.
-
Мтб (May 01, 2015 2:27:06 pm )
Монголд зээлгүй хүн хаана байгаа юм. Улсаасаа эхлээд хүн бүр л их,бага зээлтэй байна. 2017 оноос бид зээлээ төрж эхлэнэ. Зээл авснаас хөрөнгө оруулалт татвал ашигтай юм байна гэдгийг одоо л ойлгоцгоож эхлэж байна. Яагаад гэвэл ашиг олохгүй бол хөрөнгө оруулагч өөрөө л хохирно.Улс ч бид ч хохирохгүй. ХАРИН бид монжино,татвараа авна,цалингаа авна,тэдэнд борлуулсан барааныхаа үнийг авна гээд тэд бидэнд их юм үлдээнэ.
-
иргэн (May 01, 2015 4:32:30 pm )
Ийм их өртэй компанид өгөх гээд улайраад байгаа нь нэг л но-той санагдаад байна даа.
-
иргэн (May 01, 2015 8:11:28 pm )
Тэр мундаг гээд байгаа MCS гээд байгаа компаниийн ихэнхи хувьцааг хятадууд эзэмшдэг гэсэн. Тэгэхээр бид хятадуудад аажмаар идэгдээд байна. Эрдэнэс таван толгой компанидаа өгсөн дээр байх шүү.
-
яана дөө (May 02, 2015 7:42:06 pm )
иймэрхүү ухамсартай, иймэрхүү мэдлэг боловсролтой хүн л одоо улс төр яриад, Монгол улсын сайдыг шүүмжлээд, хийсэн гэрээг нь үгүйсгээд, Монгол улсын төсөвт ихээхэн татвар төлж хувь нэмэр оруулж байгаа компанийг шүүмжлээд байгаа нь яаж ч бодосн эрүүл үзэгдэл мөн үү дээ ????? энэ нөхрийн бодлоор бол манай томоохон компаниуд даавуу хийгээд бандааш оёвол л юм хийсэн болох юм гэнэ дээ… өөрөө нэг даавууны үйлдвэр байгуулаад, тэр даавуугаараа нэг бандааш оёх гээд үзээсэй дээ хөөрхий … яана даа яана , нэг иймэрхүү өрөвдмөөр эх орончид эх орноо хайрлаж байгаа нь хорлоод байхаар яалтай ч билээ
-
-
Zochin (May 01, 2015 11:47:50 pm )
MCS ig 20 Jil bolhod daavuu hiiged Bandash oeson gej sonsoogui yum bna Harin Solongost ajilj bgaad irsen humuus Beelii Oims nehej bna gej sonsoj bsan yum bna Mongolchuud mednee
-
Zochin (May 02, 2015 7:10:49 am )
oimsoo uuruu hiigeech.Harin. MCS zochid buudal, viva sity, central tower, sky resortiig barij goviin sumand hot bosgoj baina . tarhinii dutuu hugjiltei amitad uuniig yaj oilgoh ve dee oilgoh hemjeend chini deerhiiig bichlee
-
zochinhun mash unen yam bichjee uneheer enkhbayar shudarga hun bsan bol altanhuyagiig cheejeeree hamgaalahgui l baisan daa nuguu shudarga yos yaridag shudarga yos ebsel gej ene uu daanch dee edniig demjij baisandaa mash ih haramsaj baina (May 02, 2015 10:10:05 am )
hujaa ENHsaihan oligtoi yam hiihguie harj bgaa biz dee UIH aar heleltsuulehguigeer batlah geed dairaad bsan biz dee Enhbold darga zogsoogoogui bsan bol dahiad l Oyutokgoi shig boloh bsan bna Hujaa Enhsaihanyg daruihan ogtsruulah heregtei
-
davaa (May 02, 2015 12:26:55 pm )
Tiim mundag ym bol haltmaagiin huu bazarsadiin bandi ter zuvluh nertei fulciknii hulgaich gambii nart ugchih harj l baiy
-
иргэн (May 02, 2015 1:00:23 pm )
Энхсайхан бол 1996 онд ТТГ-г хүчгүйдүүлж 1997 онд ашигт малтмалын хуулийн африкийн жишгээр гаргаж монгол улсын сүр сүлдийг унагах ажлыг эхлүүлсэн. Одоо 60 гарсан өвөө мөртлөө сүүлийн 2000 жилд монгол нутагт бий болсон цаашид ийм том баялаг дахин гарч ирэх үгүйн мэдэгдэхгүй байхад үгүй хийх бусдад өгөх ажлыг Элбэгээтэй хүч хавсран хийж байна. Таван толгойг хөдөлгөе л гэнэ хөдлөөд юу өөрчлөгдөх юм гэвэл хятадууд монгол руу цувна. танай манай эхнэр охидыг хоргооно юу үнэн өөр юу ч биш. гашуун ч гэсэн энэ үнэн.
-
бид (May 02, 2015 1:08:11 pm )
Бид эрт дээр үеийн бага хаадын үеийг санагдуулж бна да
-
иргэн (May 02, 2015 1:19:29 pm )
MSC 2000-2004 тухайн үеийн эрчим хүчний сайд асан Жигжид өвөө, ерөнхий сайд байсан Энхбаяртай нийлж гадны бүх зээл тусламжийг тендер нэрээр авч баяжсан. 2000 онд энэ компани маш жижиг байсан. Эрчим хүчний тендер яллаа мөнгө орлоо эргүүлээд 10 хувийн Энхбаяр 10 хувийн Жигжидэд өгдөг байсан гэж сонссон. Одоо Элбэгдоржтой найзалсан. Хувь өгөх загвараа өөрчилж кувьцаа өгдпөг болсон гэсэн.
-
unshigch (May 03, 2015 3:14:45 pm )
Buur 2000 onoos omno ter ner n garaad baigaa Jigjid gedeg huntei niilsen yumaa. Europe-s 130 USD unetei tooluur 1000 shirhegiig oruulj ireed ter Jigjid gedeg (Erchim huchnii udirdah gazar) hund neg buriig n 1000 dollar gargaad shahaj baisan neg uildllig n bas medeh yum baina. Neg iimerhuu argaar mongo huraah bas goyo baidag baih daa
-
-
иргэн (May 02, 2015 1:22:43 pm )
Ер нь топ 100 ААН гэнэ. Эндээс Эрдэнэт Шатахуунаас бусад бүх компани улсаас тендер аваад улсад буцаан татвар төлж байгаа нэг ёсны улсын мөнгийг эргүүлээд улсад маш бага болгоод л өгч байгаа юм шүү дээ. Топ 100-д та нар хараараа тиендер аваагүй нэгч компани байхгүй
-
иргэн (May 02, 2015 1:23:47 pm )
Монголын ард түмэн З. Энхболдод маш баярлаж байгаа.
-
зочин (May 02, 2015 9:56:03 pm )
Угаасаа л монголчууд дандаа дотороосоо хагаралдаж сүйрч ирсэн гашуун ч гэсэн үнэн түүхтэй улс . Энэ янзаараа нөгөө л чаддагаараа орос хятад 2-р ээлжилүүлэн төрөө бариулах нь дутаждээ.
-
-
иргэн (May 02, 2015 1:29:45 pm )
Эх орны эрх ашгаас урвасан засгийн газар үерөнхийлөгч УИХ одоо яах ёстой бэ
-
Иргэн (May 02, 2015 3:24:29 pm )
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан юм шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй. Төсөл, тендер шалгаруулахад шийдвэр гаргадаг бүх хүмүүс бүгд л их, бага хэмжээний авилгал авдаг гэж нийтээр ярьдаг шүү дээ. Оюутолгой, Таван толгойн төслууд бол хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний мегатөслүүд. Эдгээр хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний Оюутолгойн мегатөсөлд эцсийн шийдвэр гаргасан С.Баяр, С.Баярцогт нар мэт нь харин гайгүй бага авилгал авсан юм биш үү?
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/
-
Иргэн (May 02, 2015 3:25:33 pm )
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
-
Иргэн (May 02, 2015 3:25:48 pm )
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Иргэн (May 02, 2015 3:26:09 pm )
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
-
Иргэн (May 02, 2015 3:26:24 pm )
Дэлхийн аль ч орны “Ашигт малтмалын тухай” хуулиудад төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 % ард түмний өмчлөл, 100 % төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр “Роялти” болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль (олон улсын эрх зүй) юм.
-
Иргэн (May 02, 2015 3:26:41 pm )
Манай нийт Монголчууд ашигт малтмалын “Роялти” гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. “Роялти” гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг (өөрөөр хэлвэл “Рояли”-г) аль болох өндөр (12 хүртэл хувиар) тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.
-
Иргэн (May 02, 2015 3:27:05 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
Enh (May 04, 2015 1:35:20 am )
Ter gana gedgiig demjij bn. TT- n ajliig yavuulaachee! Гүйх нохойд гүйхгүй нохой саад.. Гэгчээр, Тэр женко Баттулга, З.Энхболд нар боль л доо! Дэндлээ аан,,,,,
-
зочин (May 04, 2015 6:41:48 pm )
УИХ-н даргыг Энхболдыг дэмжиж байна.Хуулийн хүрээнд асуудлыг зөв гаргаж ирсэнд ,УИХ-г ийм буурьтай хуулиа мэддэг хүн удирдаж байгаадталархах ч багадна. Оджаргал,Оюунгэрэл ,Энх-Амгалан Ухраа худгаа л ух ,илүү бүү шуна.
Эрдэнэс таван толгойг дэмжих нь зөв.Бидний хувьцаа шүү дээ -
TT (May 06, 2015 8:20:24 am )
oros hyatatiin erh ashigiin zorchil mongold yavagdaj baina.Ene 2 horshyyd maani bidneer toglood baina mongolchuud negdeh heregtei shyy dee. hamtarch suugaad naad asuudlaa shiideechee .
30 Comments