Урин дулааны улирал эхлэж иргэдийн сонор сэрэмжгүй байдлаас үүдсэн гал ихээр гарах боллоо.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Бэлхийн эцсийн орчим иргэд хашааныхаа өвсийг шатаах гэж байгаад гал галдсан хэрэг цөөнгүй гарч байна. Өвөлжин мартах шахсан зуслангийн байшингаа зорьж, хашаагаа цэвэрлэх нэрийдлээр аюулгүй ажиллагааг хангаагүйгээс үүдэн гал алдаж өөрийн болон бусдын эд хөрөнгийг галдаж, байгаль экологид хохирол учруулсаар байгаа юм.
Иргэд та бүхэн хуурайшилт ихтэй хаврын улирал эхлэсэнтэй холбогдуулан галын аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.