antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2015 2 comments

Гавьяат тамирчин Б.Сэр-Од Гамбургийн марафонд VI байрт оржээ

нийтлэсэн Admin
serodГерман улсын Гамбург хотноо зохион байгуулагдсан 30 дахь удаагийн марафон гүйлтийн тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2.10.15 цагийн амжилтыг үзүүлж, VI байрт оржээ.

Тус тэнмцээнд 20.000 оролцогч оролцсон бөгөөд Б.Сэр-Од Олимпийн эрхийн нормативийг биелүүлсэн байна. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Л.Отгонбаяр 2.38.51 цагийн хугацаанд замаа туулан барианд орсноор ирэх наймдугаар сард Бээжинд болох ДАШТ-ий эрхээ авчээ.

Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос “Рио 2016” олимпийн наадмын эрхийн болзлыг хангасан тамирчдыг ирэх тавдугаар сард албан ёсоор зарлах аж. Гавьяат тамирчин Б.Сэр-Одын хувьд Олимпийн наадамд оролцох эрхийн нормативийг биелүүлээд байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 02, 2015 12:06:03 pm )

    Сэр-Од Баточирийн маик өмсөв

  • batjargal (May 05, 2015 8:05:54 am )

    bayar hurgie. amjilt husie.

antalya rent a car