antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2015 6 comments

Шууданчид орон даяар ажил хаяж, өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээ авна гэв

нийтлэсэн Admin

shuudanchidШуудангийн ажилчид сэтгүүлчдэд дахин мэдээлэл хийлээ. Тэд “Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг хууль бусаар ажлаас нь чөлөөлснийг эсэргүүцсээр байгаа юм. Шууданчид Засгийн газар, УИХ-ын дарга, УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороонд шаардах бичиг удаа дараа хүргүүлжээ. Мөн захиргааны хэргийн шүүхэд хандаж хэрэг үүсгэх захирамж гаргуулсан боловч ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна.

ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг ажлаас нь чөлөөлсөн хууль бус шийдвэрээ  хүчингүй болгохыг удирдах тушаалтнуудад шаардсан байна. Хэрэв ямар нэгэн нааштай арга хэмжээ авахгүй бол орон даяар ажил хаяж, өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ тус компанийн ажилчид мэдэгдлээ. Тэрээр сэтгүүлчдэд хийсэн мэдээллийн үеэр “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газрын дарга Н.Ганболд “ТӨХ тодорхой шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй. Учир нь, тус газрын даргаар жинхлээгүй Солонго гэх эмэгтэй ажиллаж байгаа. Энэ хүний гаргасан шийдвэр гарын үсэггүй байсан учраас бид хууль бус гэж үзэж байгаа юм. Гэтэл өнгөрсөн баасан гаригт тэр эмэгтэй манай захирал руу “Тамгаа өгөх хэрэгтэй байна. Өгөхгүй бол дараагийн арга хэмжээ авна” гэж ярьсан. “Монгол шуудан” ТӨХК-ийн ажилчдын хүсэл, сонирхлыг харгалзаж үзэлгүй хууль бус шийдвэр гаргавал шууданчдын түр хороо эсрэг арга хэмжээ авна” хэмээв.

Эх сурвалэ. Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Чамайг мэдэж байна (April 28, 2015 11:57:29 am )

    Тэгээд тэр дараагийн арга хэмжээгээ аваач дээ… Тэртэй тэргүй та нарыг тэжээх мөнгө засагт байхгүй болж байхад сайн дураараа ажил хаяад савсагнаад гүйгээд байган бол нэг мөсөн халаад хөөгөөд явуулчихья л даа

  • Ардчилал бол аллага, авилгал юм! (April 28, 2015 10:06:13 pm )

    Элбэгдоржийг огцортол тэмцэл явуулах цаг иржээ. Тавантолгойн ажилчид ажил хаяна. Бас Дулааны Цахилгаан станцууд ажил хаяхаар хэдэн муу цагдаа нар цалингүй тушаал биелүүлнэ гэж юу байх вэ дээ.

  • Ажил хаялт! (April 28, 2015 10:09:17 pm )

    Шуудангийнхан ажил хаяад дараа нь Тавантолгойн ажилчид үргэлжлүүлээд бас Дулааны Цахилгаан станц ажил хаяхаар хэдэн муу цагдаа цалингүй болохоор яаж тушаал биелүүлэх юм.

  • Уншигч (April 29, 2015 8:05:45 am )

    Энэ захирал нөхрийн тойрон хүрээлэгчид гэж хүмүүс байна аа. Цаана нь амжуулаагүй мөнгө угаах ажил үлдэж дээ. ТӨХ ТУЗ олон төрийн өмчит компанийн захирлыг томилж чөлөөлсөн дөө. Тэр болгонд ингэж жагсаж байгааг хараагүй юм байна. Албан тушаалаа гэж …..

  • Зочин (April 29, 2015 9:22:36 am )

    Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэж байдаг. Төр өмчөө хэнээр удирдуулах өөрөө мэднэ шүүдэээ. Харин тиймээ даргын тойрон хүрээлэгч хэдэн нөхөд байна гэдэг ортой үг байх. дутуу үлдээсэн юм байгаа байх гэдэгч ортойдог оо. Шуудан хэрэггүй орон тоо их л байгаа юм шиг ээ

  • зочин (April 29, 2015 12:24:09 pm )

    Тэнд захирал халагдахад ажилчдад юуны хамаа байнаа. Олон юм хуцалгүй ажлаа хийцгээ. Хийхгүй бол цаана чинь дипломтой ажилгүй хүмүүс зөндөө байна.

antalya rent a car