“Miss Mongolia 2013” тэмцээний ялагч, “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч, мисс Н.Ану БНСУ -д зохион байгуулагдсан “Азийн супер модель-2015” тэмцээний “Гран при” шагналын эзэн болжээ. Азийн супер моделийн тэмцээн нь олон улсын загварын ертөнцийн томоохон арга хэмжээ учраас Азийн орнууд хамгийн шилдэг гэсэн моделиудаа оролцуулж, ур чадвараараа өрсөлддөг байна.
Манай улс 2009 оноос хойш энэ тэмцээнд амжилттай оролцож О.Уянга, Э.Сэлэнгэ, Н.Наранмандах, Т.Батцэцэг, Т.Туяамаа, О.Ариунзул, Б.Баярцацрал, Ц.Алтантуяа гэсэн загвар өмсөгчид Азийн топ 10 моделийн нэгээр шалгарч байжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (April 29, 2015 2:19:40 pm )
Сайн байна охидоо. амжилт хүсье
-
oyuna (April 30, 2015 7:32:10 am )
unaj tusaad neg yum yavaal baihima zailuul
-
jak (April 30, 2015 6:44:40 pm )
sain bna shu mongol ohid maani
3 Comments