antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 23, 2015 17 comments

Нурах аюултай байрнаас 200 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүллээ

нийтлэсэн Admin

Нийслэлийн Бяянгол дүүргийн 16-р хорооны 14-р байр буюу Ачлал их дэлгүүрийн ард байрлах энэ орон сууц нурах аюултай байгаа талаарх мэдээлэл өчигдөр үдээс  хойш цахим ертөнцөөр тарсан.

Тодруулбал “Би Жи Би Жи” ХХК  зоорийн 2 давхар, 18 давхар орон сууц барих зөвшөөрөл авсан бөгөөд уг ажлыг эхлүүлэхээр газар ухаад байгаа нь 14-р байр нурах эрсдэлтэй бөгөөд оршин суугчдийг айдаст автуулаад байгаа юм.

Тэгвэл энэ мэдээллийн дагуу  Нийслэлийн онцгой комисс хуралдан  тус байрыг хамгаалалтад авч  оршин суугчдийг  ойр орчмын зочид буудлуудад гурван хоног байрлуулахаар болсон.  Улмаар  уг арга хэмжээг шуурхай  хэрэгжүүлсэн байгаа.  Яг одоо энэ асуудлаар  онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд  мэргэжлийн байгууллагын  дүгнэлт гарахыг хүлээж байгаа юм.

14-р байр нь  1980-ид онд баригдсан.  Өнөөдрийн байдлаар  49 айлын  200 гаруй иргэн амьдардаг. Оршин суугчид  өнгөрсөн жил барилгын суурийг ухаж эхлэх үеэс  эхлэн  эсэргүүцэж байсан юм. Одоогоор тус байранд нуралт, цууралт гараагүй ч  эрсдэл өндөр байгааг  мэргэжлийнхэн хэлж байсан.

200 гаруй хүнийг айдаст автуулж,  Нийслэлийн болон Баянгол дүүргийн  онцгой комиссийг  хөдөлгөөнд оруулсан “Би Жи Би Жи” ХХК ямар ч мэдээлэл өгөхгүй гэв.  “Би Жи Би Жи” ХХК-ийн хувьд 2011 онд орон сууцны барилга барих зөвшөөрөл авч байсан байна бөгөөд уг зөвшөөрлөө 2014 онд сунгуулсан байна.  Сунгах зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамны  Барилга, барилгын материалын  бодлогын хэрэгжилтийг зохицуулах  газрын дарга  Б.Цэдэндамба өгсөн байна.  Харин газар эзэмших зөвшөөрлийг Хотын захиргаанаас өгчээ.

Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа бөгөөд дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгөх болно гэдгийг онцолж байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.





 

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • zochin (April 23, 2015 9:59:38 am )

    харсаар байж энэ хүртэл нь ухуулсан бол оршин суугчдын буруу эртхэн тэмцсэн бол зүгээр байж дээ

    • зочин (April 23, 2015 3:21:28 pm )

      ТЭМЦЭЭД ДИЙЛЭЭГҮЙ ЮМАА. АЧЛАЛ ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭД БОЛ САНДАГ-ОЧИР ГЩНЩРАЛЫН ХҮҮХДҮҮД ГЭЖ СОНССОН. АЧЛАЛ НАРЛАГ ДЭЛГҮҮР ЧИНЬ БАС ӨНГӨРСӨН ЖИЛ БИЛҮҮ ШАТСАН ШТЭЭ. ИХ ШУНАЛТАЙ ХҮМҮҮС ЮМАА

  • шүхэр (April 23, 2015 10:09:38 am )

    суугчид буруутай байна. Гэрийг тойруулаад ухаад байхад юу хийж байсан юм бэ.Зөвшөөрөл өгсөн хүнээр хохирлыг төлүүлэх хэрэгтэй.

    • zuw bick (April 24, 2015 11:29:08 am )

      14 koroo 16 bair skvv

  • zochin (April 23, 2015 10:11:39 am )

    Ali ert temtssen bolovch tsaad gazar ni bidniig yl toon gazraa uhsan shy de. Deerees tiim mundag tsoholttoi bhad ard tymen bid diilehgyigeer barahgyi odoo barilga nurahad hyreed bna sh de. Ene zai zavsar muutai olon huliin gazar nemj barilga barih hereg ogt bhgyi shy de, uursduu ch ene baidliig bodoltsmoor yum.

  • Оршин суугч (April 23, 2015 2:00:13 pm )

    Бид намаржин тэмцсэн. Дээшээ тэнгэр хол гэдэг шиг Дээшээ Бат-Үүл дарга дэндүү хол юм бна лээ. Бид албан ёсны бичиг ийш тийш нь холбогдох хир нь хоорондоо холбогдохгүй олон байгууллагууд руу илгээж хариу энэ тэр гэсээр намаржин юм болсон. Харин энэ компани 7 хоногт өдөржин шөнөжин ухаад л нийслэлийн өмч болох хамгаалалтын байгууламжуудыг эвдээд л оршин суугчдыг юун хүн гэж үзэхгүй мөнгөнд дуртай хэдэн нөхдүүд гээд л үнэн тохуурхсан даа.

  • Anonymous (April 23, 2015 2:44:43 pm )

    Одоо наад компаниа газрын хөрснөөс арчиж хая тэгээд барилга барих зөвшөөрөл олгосон эрх мэдэлтэнгүүдийг ч бас шалга тэр айлуудыг нүүлгэн шилжүүлсэн буудалд байрлуулсан гээд бүх зардлыг нь тухайн зөрчил гаргасан компаниар төлүүл. Бусдад нь сургамж болог.

  • зочин (April 23, 2015 3:17:43 pm )

    ЭНЭ БАЙРнуудын ХООРОНД БАРИЛГА БАРЬЖ БАГТАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ХЭТЭРХИЙ ШУНАЛТАЙДАА БУСДЫГ ОРОН ГЭРГҮЙ БОЛГОЛОО. ОДОО БАС ХАЖУУ БАЙРУУДАД НӨЛӨӨЛВӨЛ ЯАХ БОЛЖ БАЙНА. ХЭТЭРХИЙ СУЛ ХӨРСТЭЙ ГАЗАР БАЙСНЫГ ШУНАЛТАЙ ЮМНУУД МЭДЭЭГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ. ОДООХОН НААД БАРИЛГЫН АЖЛАА ЗОГСООЖ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖ ОРОНД НЬ МОД ТАРЬЖ УРГУУЛЖ ЗҮЛЭГЖҮҮЛЖ ӨГӨӨӨӨӨӨ. БИ ХАЖУУ ТАЛЫНХ НЬ 22Р БАЙРНЫ ХҮН БАЙНА. АЧЛАЛ ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭД БИЗ ДЭЭ МАНАЙ БАЙРНЫХАН ТЭМЦЭЭД ДИЙЛЭЭГҮЙ ЮМ.

  • Bts (April 23, 2015 10:01:32 pm )

    Гүүгелээс харахад хазайсан гээд байгаа тэр барилгаас ухсан нүх хүртэл 7-8 м байна. Одоо байгаа тэр 12 давхар барилгын суурийн улнаас доош 3-4 м гүн нүх ухаж байж тэр барилгад нөлөөлөхөөр байна. иймд тэр 12 давхар барилгаа хазайсан гэдэг нь худлаа мэдээлэл байна. Энэ нь ёсэой өнөөх хаврын сендром гэдэг шиг юм болж байгаа юм биш биз. Ингэж олон хүний амьдралаар тоглоод яах вэ? Эртхэн шиг тэр байрны оршин суугчдад үнэн байдлыг сайтар ухуулан таниулж, ойлгуулан буцааж байранд нь оруулах хэрэгтэй.

  • Anonymous (April 23, 2015 10:07:53 pm )

    TA NARIIN BAIRIIG NURAAJ GAZARIIG CHIN AVAH GEJ BNSHDEE.

  • zochin (April 23, 2015 10:49:39 pm )

    naa bairand chine ng tom nvgel vvrsen ger bvl baidgiin nvgelee vvred nurj vheh duhluu sanuulga ugch bgmda

  • oojgoo (April 23, 2015 10:51:55 pm )

    bairni ezed ne bairtai boloh todorhoi yu hvmvvsee harin tvreesnii garuud ne uur gazar bas yuma chireed ybjdeee

  • irgen (April 24, 2015 1:25:27 pm )

    horoolol hawiin bairuud demii ym bnaa.Iim sul horson deer barigdsan ym chin gazar hodloltod bugdeeree ywchih ym bn.

  • irgen (April 24, 2015 1:45:59 pm )

    Yhsan nuhiig ni naad kompanaaraa bytsaagaad bylyyl Barilga tald ni biton bat gun hashlaga boroonoos umnu hii barilag yaabch bariylj bolohgui hyrdan shiid dulgeneseer baigaad ih hohirol amsah bii

  • Uhsan nuhee tsement betonoor bogloh heregtei. (April 25, 2015 1:30:15 pm )

    Bas deer ni batuuliin geriig ochood toiruulaad uhaadharai. Tegeed huselt huleej avah ni uu Ugui yu uzehgui yu.

  • zochin (April 26, 2015 4:01:54 am )

    Neregsen hoin ni hashgarav gedeg ulger bolj bh shivde Ulaanbaatart ingej barsan barilga zunduu l bga sain shalgaad yavbal

  • gantgog (May 04, 2015 8:18:30 pm )

    Shunal ni dendsen byzar bayachuud.yaj chadaj bnaA. Ter bat uuliin bj bga tsaraigee. Holbogdoh humuyst arga hemjee av ch geh shig. Uuriinh ni ajliin hariytslaguinh shudee. denduu zambaraagui bdliin ilrel. Iim baidal zunduu bga shu erhem hotiin dargaa. Ta yu hj suudag ve. Ard tumniig denduu door doroid uzej bna shu

antalya rent a car