УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гал түймэр, цас зудны гамшигт өртсөн малчид, ард иргэдэд төр засгийн зүгээс онцгой анхаарал хандуулж, тусалж дэмжихийг уриаллаа. Тэрээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Өргөдлийн байнгын хороонд энэхүү саналаа уламжилж, хохирлыг арилгах, ард иргэдэд туслах талаар Засгийн газарт чиглэл өгсөн байнгын хорооны тогтоол гаргахыг хүссэн байна.
Б.Бат-Эрдэнэ гишүүн “Хэд хэдэн аймгийг хамарсан цасан шуурганы улмаас малчид их хохирол амслаа. Зүүн аймгуудад гарсан түймрийн уршгаар хохирол их амссан, өвөлжөө бууц нь шатсан, мал ахуйгаа алдсан хүмүүсийн сэтгэл санаа хүнд байгаа. Ард иргэд орон нутгаас их холбогдож утсаар ярьж, санал хүсэлтээ уламжилж байна. Сумын Засаг дарга нөөц хөрөнгөө шавхаад дууслаа. Хэдийгээр ОБЕГ, аймаг, сумын захиргааны байгууллагаас гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусалж байгаа ч иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг бүрэн хэмжээгээр шийдэж чадахгүй байна. Цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авмаар байна. Үүнийг дагаад малын гоц халдварт өвчин дэгдэж болзошгүй. Иргэдийнхээ сэтгэл санааг дэмжих нь чухал. Иргэддээ туслах ажилд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөлүүд, төр засаг санаачлагатай ажиллахыг уриалж байна” гэлээ. Тэрээр энэхүү байр сууриа маргааш УИХ-ын нэгдсэн хуралдаанд дахин илэрхийлэх аж.
Холбоотой мэдээ
-
axmad (April 22, 2015 5:13:08 pm )
xotin bid tuslah estoi yu malchid zunii delger tsagt mah suugee hotod zarahdaa sale zaraldag biluu ulam l unee nemeed baidag
-
b (April 22, 2015 7:25:47 pm )
bat erdene ooroo yaj tuslah gej bna
-
irgen (April 23, 2015 9:49:54 am )
ok ok zov sh de
-
иргэн (April 23, 2015 3:30:10 pm )
Энэ дээрхи ахмад гэгчид хэлэхэд бид ч гэсэн хотоос бараа таваараа авахдаа та нарын зарж байгаа үнээр л авдаг. Яг өнөөдрийн энэ нөхцөл байдал бол гамшиг учраас хот хөдөө гэлтгүй бид бие биедээ туслах нь хүн чанарын нэг илрэл. Хотын барилга нурж, хотын айлуудад үер усны гамшиг учирч болно тэр үед би л лав хөдөөний бидэнд хамаагүй гээд суухгүй тодорхой. Чам шиг хувиа хичээгч нар харин магадгүй.
4 Comments