antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 22, 2015 Comments are off

Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж эхэллээ

нийтлэсэн Admin

toriinuilchilge neeltТөрийн зарим үйлчилгээг хоёр жилийн өмнөөс ТҮЦ машинаас авдаг болсон бол өнөөдрөөс цахимаар авах боломжтой болж байна.

МТШХХГ нэгдсэн портал сайт хөгжүүлэх төслийн нээлтээ өнөөдөр хийж, www.ezasag.mn сайт нээгдлээ.

Тус газрын дарга Ц.Жадамбаа “Гар утас, суурин болон зөөврийн компьютер, тавлет зэрэг ухаалаг хэрэгсэл ашиглан интернэтэд холбогдсон газраас төрийн үйлчилгээг энэ сайтаас авч болно. Харин энэ үйлчилгээг авах эрх бүхий паспортоо ТҮЦ машинаас авах юм. Төлбөр хураамж шаардахгүй” гэж хэллээ. Мөн ирэх хоёр жилд багтаан төрийн 167 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ гэдгийг тэрээр онцолж байлаа.

www.zasag.mn сайтаас эхний ээлжинд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээ, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээг авах боломж бүрджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car