Энэ сарын 17-нд бүлэг этгээдүүд БНСУ-ын иргэнийг барьцаалж, амь насанд нь халдахыг завдсан хэрэг гарсан байна. Монгол Улсад хуулийн дагуу бизнес эрхэлж байсан БНСУ-ын иргэн К гэх эмэгтэй одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Хохирогч эмэгтэй Солонгосын нэгэн группээс хөрөнгө оруулахаар Монгол Улсад иржээ. Тус группын хөрөнгө оруулсан компани Монголд алтны уурхайд олборлолт хийдэг нэгэн бөгөөд 2013 оноос хойш манай улсад амьдарч байгаа аж. Энэ хэрэгт Т.Таня гэх эмэгтэйг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ. Сэжигтэн Т.Таня нь хохирогч К-г барьцаалуулахаар 15-16 залууг хөлсөлсөн гэнэ.
Хэргийг тодруулбал, хохирогч К-гийн хэлж буйгаар Т.Таня гэх эмэгтэйг тус группын өмнөх захиралаар ажиллаж байсан солонгос хүн гүйцэтгэх захирлаар томилсон юм байна. Тэрбээр уг албан тушаалд байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний алт тушаагаагүйн улмаас Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулж байсан тул албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Гэтэл “Би энэ компанийн захирал” хэмээн бичиг баримт, тамга тэмдэг булаах оролдлого хийсэн бөгөөд тэр ч бүү хэл компаниа шилжүүлэх гарын үсэг зур гэж хүч хэрэглэж өөрийг нь барьцаалсан гэнэ. Өмнө сэжигтэн Т.Таня нь хохирогч эмэгтэйг “ална” хэмээн сүрдүүлж нүүр лүү цохиж гэмтээж байжээ.
Сэжигтнээр татагдсан Т.Таня гэх эмэгтэйг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
batsaan (April 22, 2015 1:28:06 pm )
solongoschuud hezee ch altnii uurhai erheldeggui, zugeer saun hoolnii gazar mgld ajilluuldag! Irgen Tanyag sullana uu!
-
ZALUU (April 22, 2015 2:15:51 pm )
urid ni alt nuuj baisiim bol yagad yl avaagui ym bee ene heregt ni hen holbootoim boloo
-
Anonymous (April 22, 2015 5:54:41 pm )
Шалгагдаж байхдаа хүний өмчийг хүчээр авахыг санаархсан гэж байна
-
MU-n irgen (April 22, 2015 9:02:25 pm )
Uuchilaarai ene tsahim site-d vndeslelte bugud unenig todrulj baij medeelel uguh heregtei !! imerhu urwuu tashaa medeeleles bolj Mongol Ulsin irgeni aldar nerd haldah ba ard tumend urvuu tashaa oilgolt ogoh gesn surug nuluu ih baina !!! Tsagdaagin baiguullagar shalgagdaj baigaa hen ni yaasn be gedeg uchirig tungaagagui baihad site-d umnus ni tailbar xichdeg ym baina. Mungu avj bolno gehdee unen zuw medeelel orulj baih heregtei bayrllaa !!
-
mongol hvn (April 22, 2015 9:28:46 pm )
tsagdaa shvvheer shalgaj baigaa um bol hen buruutain togtoogoogvi gesen vg, tegheer hen negen davarsan solongosiin vnen hudal n medegdehgvi vgeer mongol ulsiin irgeniig gvtgej buruutgaj ner turd n haldaj bolohgvi ee* mongol hvnii ner tur undur baig*
-
Unen yalna (April 22, 2015 11:03:56 pm )
Unen hudliig ni todruulaagui baij neg hunii ugen deer undeslej iim niitlel gargaj bolj baigaa yumuu? Holbogdoh shuuh tsagdaagiin baiguullaga ni unen hudliig ni shuuj uguh bailguidee. Gehdee ted nar ni avilgald avtchihgui l bol…
Mongol nutagtaa bid Mongolchuudiigaa umguulj hamgaalahgui bol 3han say hun amtai manai ulsiig gadniihan bol amarhan ezleh bh daa.
Mongolchuudaa, neg ni niitiin tuluu niit ni negniigee tuluu gedeg bizee! -
БИ (April 23, 2015 7:46:33 am )
gadnii hurunugu oruulaltiig huuguud ailgaad bval bid hugjihgui ,gadnaas $ irehgui .$ orj irehgui bol yadagiig yaduural sain haruulj bgaa biz de durakuudaa.Gehdee solongosuud ch shogiin novshiin ulsuud l da
-
gg (April 23, 2015 12:43:12 pm )
YADAJ BHAD NUGUU SURDUULSEN NI MONGOL EMEGTEI HUN!!! EMS BUZARTAJ ERS NI SUHURSUN NIIGEM!!!!
8 Comments