antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 22, 2015 3 comments

“Донор” уран сайхны кино нээлтээ хийлээ

нийтлэсэн Admin

Донор киноны нээлтэд киноны уран бүтээлчид болох ерөнхий найруулагч СТА Ч.Батбаяр, продюсер Ж.Дэмбэрэлсайхан, конины зохиолч СТА Ж.Жамъянсүрэн, гол дүрийн жүжигчин Б.Баттөр, залуу жүжигчин О.Оюун-Эрдэнэ, туслах дүрийн жүжигчин Н.Ялалт, Ц.Батболд, СТА Батбаатар, Б.Батжаргал нар болон арын албанд ажилласан уран бүтээлчид ирсэн байв. Мөн киноны нээлтийг үзэж сонирхохоор цугласан үзэгчид дүүрэн байсан.

IMG_2523-1 copyСТА Ж.Жамъянсүрэн:

Манай киноны сэдэв нь Монголд иргэний бүртгэл мэдээлэлд байгаа баримт их бүрхэг байдаг. Цахим бүртгэлээс хайхад мэдээлэл дутуу байх тохиодол гардаг нь иргэний бүртгэлд сул тал байгааг харуулаад байгаа юм. Энэ сул тал дээр гадна, дотны гэмт этгээдүүд ажиллах нөхцөл бололцоо байна шүү гэсэн асуудлыг хөндөхийг зорьсон.

IMG_2408 copyЖүжигчин Б.Баттөр:

Энэ дүрийн өгүүлэмж нь өнөөгийн нийгэмд үнэнчээр ажиллаж буй хүн эцэстээ ямар зүйлд хутгалдан хохирогч болж байгаа тухай гардаг. Бүх зүйлээ алдахад хүрсэн ч буцааж олж авах гэж шантралгүй тэмцэж байгаа тууштай залууг харуулсан.

Анх найруулагч санал тавиад зохиолыг уншихад миний тоглох дүр маш хүнд санагдсан. Гэхдээ тэр нь надад таалагдсан. Яагаад гэвэл жүжигчнээс маш их хүч шаардах, хүнд зураг авалт ихтэй болохоор өөрийгөө сориод үзье гэж бодсон юм.

Хоёрдугаарт, яг өнөөгийн нийгэмд хөндүүр сэдвийг зоригтойгоор шүүрч аваад бүтээл хийх гэж байгаа нь их таалагдсан. Энэ киноны агуулга их хүнд, үнэхээр амьдрал дээр ийм зүйлтэй тулгарвал яах вэ гэж өөрийн эрхгүй бодохоор. Ер нь хүн гэр бүл, найз нөхөд, хамт ажиллаж байгаа хүмүүсээ хамгаалж байх хэрэгтэйг ойлгосон шүү.

 

Найруулагч Ч.Батбаяр:

Шинэ сайн уран бүтээл хийхийн төлөө бид их зүтгэсэн. Хүмүүсийн мэддэгээр донор гэдэг бол хэн нэгний амийг авардаг ачтан. Бусдын төлөө хийж буй нэг залуугийн тэмцэл ямар адал явдалтайгаар өрнөж байгааг энэ киноноос харж болно. Тиймээс л киногоо “Донор” гэж нэрлэсэн. Мөн Орос буриад жүжигчид оролцож тоглосон бөгөөд ОХУ-д 10-аад хоног зураг авсан. Энэ утгаараа ч ОХУ-н Эрхүү, Улаан-Удэ хотод гаргахаар болж байгаа гэдгээрээ шинэлэг болов уу.

Кино бүхэлдээ адал явдалтай, цаашид юу болох бол гэсэн айдас, догдлол дүүрэн байх болно

IMG_2403 copy IMG_2423 copy IMG_2504 copy IMG_2507 copy
IMG_2614


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (April 22, 2015 1:37:03 pm )

    Iimerhuu zuv utga aguulgatai kinog olnoor hiij ard tumendee hurgej baihiig husiye.

  • Tenggis (April 26, 2015 7:48:34 pm )

    Zuw shuuu

  • мал (May 05, 2015 12:15:16 pm )

    сайн кино болсон байхаа

antalya rent a car