Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхилж, шороон шуургатай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 11-13 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 23-наас дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 25-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 25-нд зарим газраар, 26-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.