antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2015 38 comments

ЭХНИЙ ЗОЛИОС НЬ М.ЭНХСАЙХАН УУ

нийтлэсэн Admin

eneeeОйрол­­цоогоор таамаг­­ласан нєєц нь 6,4 тэрбум тонн, vvнээс коксжих нvvрсний нєєц нь 1,8 сая тонн хэмээгдсэн Тавантолгойн нvvрсний бvлэг ордод хєрєнгє оруулагчаар тодорсон “Шинхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс” компаниудын тvншлэлтэй Монгол Улсын Засгийн газрыг тєлєєлєн хэлэлцээр хийсэн Монгол Улсын сайд М.Энхсайханы байдал базаахгvй болоод явчихлаа.
М.Энхсайхан сайд анхнаасаа л “Тэрбум ам. доллараас илvv хєрєнгє оруулалт шаардсан тєслийг мега тєсєл гэж дэлхий нийтээр нэрлэж байгаа. Mега тєслийн гол онцлог нь улстєр, эдийн засгийн бvлэглэлvvд єєрсдийн ашиг сонирхлоо тулган хvлээлгэх байдлаар хєндлєнгєєс оролцвол маш амархан хагаран унадаг” гэдгийг ам нээх болгондоо сануулсаар байсан. Тvрvvч нь 1-р нvvрт

Тvvний тайлбарлаж байснаар мега тєсєл амжилттай болбол баялаг нэмэгдэж, амжилтгvй болбол тухайн улс орны баялаг устан алга болж, ноцтой хохирол хvлээдэг нь нэгэнт тодорхой болоод байгаа. Товчхондоо асар єндєр vнээр босдог мега тєсєл нь баялгийг бvтээгч хэрнээ цаад талдаа баялгийг устгагч байдаг юм байна.
Нєгєєтэйгvvр М.Энхсайхан сайдын тайлбарласан “Тавантолгой тєсєлд монголчууд нэг ч тєгрєг зарахгvй. Тєсєл ажиллаж эхэлсэн цагаас Монгол Улс vр шимийг нь шууд хvртэнэ. 200 сая ам. долларын урдчилгаагаанаас гадна тєсєл бvрэн хvчин чадлаараа ажиллавал жил бvр татвар, тєлбєр, хураамжаар 340 тэрбум тєгрєг тєсєвт орж ирнэ. Тємєр зам гэж овоолсон шороондоо 280 сая ам. доллар авна. Тавантолгой жил бvр манайд наад зах нь 700 сая ам. долларын зардал гаргана. 500-600 аж ахуйн нэгжvvд туслан гvйцэтгэгч болно. 12 мянга хvртэл ажлын байр бий болно. Тавантолгой тєсєл дэлхийн хэмжээний тєсєл болно” гэсэн нь ажил хэрэг болоход томоохон саадтай тулгарчих шиг боллоо. Засгийн газрын хуралдаанаар шийдсэн Тавантолгойн тєслийг УИХ-д єргєн барих асуудал хойшлогдсоор байгаа нь ингэж хардах vндэслэл болж байгаа бєгєєд тvvний зєгнєж байсанчлан “Мега тєсєл хагарахдаа амархан байдаг”-ийг Монголчуудад vзvvлж ч магадгvй нєхцєл vvсчихэв бололтой.
Одоогоор дэлхий нийтэд мэдэгдэж байгаа нь аварга том мега тєслvvд санхvvгийн капиталыг устгаж сvйрvvлсэн нь илvvтэй байгаа юм байна. Хамгийн сvvлийн vеийн судалгаагаар дэлхийн 800 мега тєслийн гуравны нэг нь амжилтад хvрч, гуравны хоёр нь нурж унасан гэж байгаа. Ийм л нэг эрсдэлтэй, тэгэхдээ нэг єндийгєєд ирвэл Монгол Улсыг сэвхийтэл нь єргєєд босоод ирж ч магадгvй Тавантолгой гэгч мега тєслийг бид бvхэн амьсгаа даран харж суугаа. М.Энхсайхан сайд 30 жилийн хугацаанд шууд болон шууд бус утгаар Монгол Улсад 94 тэрбум ам. долларын ашиг орж ирэх тухай ч ам алдсан. Байдал ийм л тодорхойгvй, эгзэгтэй vед УИХ-ын дарга З.Энхболдын зєвлєх А.Гансvх “Тавантолгойд Монголчуудад маш их хохиролтой гэрээ байгуулах гэж байна” гээд М.Энхсайхан сайдыг телевизийн халз мэтгэлцээнд дуудчихсан. Гэтэл цагтаа Монгол Улсын Засгийн газрыг гайгvй амжилттай удирдаж, АН-ын лидерvvдийн нэг явсан М.Энхсайхан сайд “Улстєрийн тавцанд “загвар vзvvлэх” гэсэн, хэн нэгний хvvхэлдэйтэй мэтгэлцдэг нь би биш” гээд тас хєндлєн зєрєєд суучихлаа. Хуучнаар МАХН єнєєдрийн МАН хэзээнээсээ сонгуулийн ємнє популизм хийж, vл гvйцэлдэх утопи амлалт єгсєєр ирсний балгийг єнєєдєр улсаараа vvрч яваа. 2008 оны сонгуулийн ємнє “Иргэн бvрт 1.5 сая тєгрєг олгоно” хэмээн батламж тараагаад баахан бужигнуулсан. Тvvний хор уршиг єнєєдєр ч бvрэн гvйцэд арилаагvй л байгаа. Єрсєлдєгчєєсєє дутахгvй гэсэндээ АН-ынхан ч зvгээр суухгvй “Эх орны хишиг” нэрээр сая тєгрєгийн хувьцаа олгохоор амлачихсан. Нэгэнт ард тvмэндээ амлачихсан болохоор эхний хоёр жил 50-70 мянгаар нь цувуулж єгч vзээд бvр сvvлдээ vнэнд гvйцэгдэж сар сард нь нэг юм олгохчоон болж хєглєсєн тvvхийг мартсан хvн байхгvй.
Тун удалгvй бэлэн мєнгє тараах чадваргvй болж иргэн бvрт Тавантолгойгоос 536 ширхэг хувьцаа олгох юм болж, иргэн бvрийн дансанд хийнэ ч гэл vv, юутай ч брокер диллерийн компанид данс нээлгэхийг сурталчилж баахан пижигнvvлсэн. Эцэстээ “Ичсэн хvн хvн ална” гэгчээр Оюутолгой, “Чалко” гээд мєнгє зээлж болмоор наашаа харсан болгоноос бадар барьж, амлалтаа биелvvлэхээр тараагаад цацчихсан єрєє єнєєдєр ч тєлж чадаагvй л сууцгааж байгаа. Монголын улстєрчид, улстєрийн намууд єнгєрсєн хугацаанд иймэрхvv л популизм хийцгээж ирсэн. Тэрхvv амлалт, сонгууль угтсан популизм нь арай нэг намжмар аядаж байсан чинь М.Энхсайхан сайдын байнга анхааруулсаар байгаа Тавантолгой тєсєл рvv чулуу шидэж хагалахаар шийдсэн бололтой. Vнэндээ Таван­­толгойн хєрєнгє оруулагчдад Монгол Улсын Засгийн газар тун хатуухан болзол тавьсан юм билээ.Тэдгээр нь “Хєрєнгє оруулалтаа хий, 2.5 жилийн хугацаанд 30 сая тонн нvvрс боловсруулах хvчин чадалтай баяжуулах vйлдвэр байгуул, 270 км тємєр зам тавь, “Эрдэнэс Тавантолгой”-н “Чалко”-д тєлєх ёстой 110 сая орчим ам. долларын єр зээлийг тєлж барагдуул” гэсэн маш хатуу шаардлагууд байж.Хэзээ ч хагарчихаж болзошгvй тун эмзэг хэрнээ дэлхийн хэмжээний Тавантолгойн мега тєслийн гэрээ дєнгєж vзэгнээс гарч Засгийн газарт ирэнгvvт нь хууль тогтоох дээд байгууллага, УИХ “vгvй” гээд суучихсан. УИХ-ын дарын зєвлєх А.Гансvх Англи болон АНУ-ын хамтарсан “Hogan Lovells” Олон улсын хуулийн фирмийг єнгєрсєн гуравдугаар сарын есний єдєр Хонг Конгийн арбитрын шvvх дээр ялж хєєрхєн шуугиулсан нь vнэн.
Гэхдээ энэ удаа Тавантолгойн хєрєнгє оруулалтын гэрээний 30 жил vйлчлэх хугацааг 70 жил гэж ташаа ойлгон УИХ-ын даргад “зєвлєсєн” шигээ М.Энхсайхан сайдын ахалсан Тавантолгойн тєслийн гэрээг “ташаа ойлгоогvй” байгаасай гэж найднам. Мєн зєвхєн Монгол залуу­­чуудынхаа сур­­сан, мэдсэн эрдэм дээр тул­­гуурлан Таван­­толгойн хєрєнгє оруулагчдын ємнє 350 асуулт жаг­­саагаад харил­­цан ойл­­­­голцож, тохиролц­­сон асуудлуудын хэдийг нь А.Гансvх зєвлєх “их мэдэж” М.Энхсайхан сайдыг буруутгаад байгааг ч УИХ дээр нэг бvрчлэн ярилцах учиртай. Гэхдээ тэр нь М.Энхсайхан сайдыг золиослоход чиглэгдэх ёсгvй.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • zochin (April 21, 2015 9:15:19 am )

    Bid yaravchlahgui bol buh ymnaas hotsorch baigaag ene noyduud oilgoj baigaa ch hodolj ogohgui ni. Ene ni namiin bolood huviin archaagui erh ashgaas uudeltei.

    • зочин (April 21, 2015 10:02:43 am )

      Энэ Гансүх гээд нөхөр яасан их үймүүлж ханадаггүй нөхөр вэ. Нэг зөвлөх хүн Энхсайхантай үзэлцэнэ гээд байх хэмжээний хүн мөн үү. Энхсайхан төр, засгаас зөвшөөрөл авсан эрх бүхий сайд хүн ажлаа хийж байна гэтэл хөндлөнгийн нөхөд яасан их үймүүлнэ вэ. Монголд ажил хэзээ ч явахгүй. Энхсайханыг үймүүлдэг дотоодын хүн нь Цогтгэрэл байхдаа. Нэг хөөрүү онгироо, худлаа бүлтэрдэг хүн байдаг даа.

  • иргэн (April 21, 2015 9:43:01 am )

    Энэ Гансүх гэж хуульч нөхөр Зам тээвэрийн салбарыг Төмөр зам Нисэхийг балласан , одоо бас яах гээд хэний захиалгаар өөрийнхөө мэрэгжилийн бус юм руу дайраад байна вэ? Энхсайханаар төсөлийг нь, хэлцэлийг нь хийлгэчихээд өөрөө очиж суух гээд байгаа юмуу? хаашаа юм. Женкогийн төлөөлөгчөөр биш Монгол төрийн төлөөлөгч Энхсайхнаар гэрээ хийлгэж, Эдийн засагч Энхсайханаар төсөлөө удирдуулах байлгүй дээ.

    • үнэн дээ (April 21, 2015 9:53:20 am )

      Үнэн

  • шаабар (April 21, 2015 10:27:13 am )

    Цаанаа ямар нэг таагүй үр дагавар байгаа болоод л эсэргүүцэлтэй тулгараад байгаа биз дээ. Магад ч үгүй Монголын хэдэн олигархуудын ашиг сонирхол зөрчилдөж байгаа гэдэг л ортой байж мдэх юм. Ард түмний нэр барьж худлаа сүржигнэж байхаар хэнийх нь соирхол ард түмэнд арай унацтайг нь ил зарлаж байгаад шийдвэл яасан юм. Тэгэхгүй бол амьдрал үнэхээр хүндэрч байна шүү. Цалин тэтгэвэр хаанаа ч хүрэхээ болилоо.

  • зочин (April 21, 2015 10:28:47 am )

    монголд үр ашиггүй гэрээг батлахгүй гэсэн нь яагаад популизм болдог юм? популизм болохгүй гээд гадаадынханд ашигтай улс орондоо ашиггүй ажил хийх хэрэгтэй юу? эх орноо бодсон улс төрч болгоны популизм гэдэг үгээр баалсаар байгаад монголд эх орны арэх ашиг яриулахгүй болгох санаа цаана нь байна даа

  • зочин (April 21, 2015 10:31:46 am )

    гансүхийн тайлбарыг сонссон үнүхээр байж болшгүй зэвүүн гэрээ байна лээ

  • ррррррррррр (April 21, 2015 10:40:08 am )

    Үнэн худлыг мэдэхгүй байна.ямарч гэсэн монгол улсын хөгжил дөрвөлжин дугуйтай мэт зогслоо. ноёдууд аа одоо хаачихыг хэн ньч зааж чадахгүй нь эдийн засаг гэдэг, эдийн засаг гээд байсан шоучингууд хаачив даа

  • зочин (April 21, 2015 10:46:22 am )

    Гансүх 30 жилийг 70 гэж ойлгох хүн мөн үү

  • зочин (April 21, 2015 11:05:43 am )

    Эх орон,ард түмнээ бодож Зөв л шийдвэр гаргаж үзээрэй.Эндээс хамгийн их хохирч үлддэг нь ард түмэн шүү.Одоо ҮНИЙН ӨСӨЛТ,ЦАЛИНГИЙН УНАЛТАНД ДАРЛУУЛААД БОСОЖ ЧАДАХГҮЙ БНА ШҮҮ.

  • BI (April 21, 2015 12:29:31 pm )

    Enkhsaihan udirdaad ene hurtel yvsan,,,,Ene hund huleesen uureg gej bii,,,Tiimees etsesiig uztel yvuulah heregtei,,,,Mongoliin tolgoi baychuud hudlaa ingej honog saaj buur numan tulguurt hiih gej bna,

  • çî÷èí (April 21, 2015 12:43:41 pm )

    Èõ õóðëààð õýëýëöýå ãýõýýð ãýðýýã íü ñóäàëæ ¿çýýã¿é 76 ìàíãóó ¿éì¿¿ëýýä õàÿ÷èõ áèç. Åðºíõèé ñàéä ãýðýýíä ãàðûí ¿ñãýý çóðààä ë øóóä îãöðîîä ºãºõ õýðýãòýé. Òýãâýë äàðààãèéí ñîíãóóëüä ºðñºëäºõºä Ñàéõàíáèëýãèéí íýð íü öýâýð ø¿¿ äýý.

  • зочин (April 21, 2015 1:23:41 pm )

    ЭНХСАЙХАНЫГ ЕРӨНХИЙ САЙД БОЛГОСОН БОЛ ДЭЭР БАЙХГҮЙ ЮУДАА,ИХ МЭДЛЭГТЭЙ ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР ПРОФЕССОРЫН ТОМООХОНД ОРНО ДОО,ХҮНЭЭ СОНГОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.,НӨГӨӨ ТАЛААС ЮМ МЭДДЭГ ХҮНЭЭС ЗӨВЛӨЛГӨӨН АВЧ СУРААЧ НЭРЭЛХЭЭД НЭРЭЭ ИДЭЭД ЯАХАВ ХӨӨЁ

  • enhsaihand (April 21, 2015 2:08:29 pm )

    ene butelgui tarhi ugaah gsn oroldlogoo uuriin sanaachlagaar zogsoo 8 er ni tanii ene ulairad bga baidal chin horij shalgah shaltgaan blood bna

  • ATG-d (April 21, 2015 2:09:45 pm )

    Ta buhen ajlaa BAtsuuriig sullaj Enhsaihaniig horisnoor ehleh hergetei

  • Anonymous (April 21, 2015 3:19:13 pm )

    уул уурхай хэрэггүй ээ. үхрийн аргал адууны хомоол хонь ямааны хоргол гадагш зарж мал аж ахуйгаараа хөгжиж болно шд

  • Anonymous (April 21, 2015 3:28:15 pm )

    ПАНСҮХ ГЭЖ ЛАЛАР ЖЕНКОГИЙН ХАТГААСААР ОРОСЫН ЭРХ АШИГТ ҮЙЛЧИЛЖ ХОРЛОЖ БАЙГАА НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОМ ӨРСӨЛДӨГЧ БОЛОХООС НЬ ХААЖ, ЭХ ОРНОО ХОРЛОЖ БАЙГАА ГЭЖ БОДОХООС ОЧООД БАГАЗЗУУРДМААР САНАГДААД БАЙХ ЮМ. ЯАСАН МУУХАЙ ХОРЛОЖ ХАНАДАГГҮЙ ЛАЛАР ВЭ

  • zochin (April 21, 2015 5:33:29 pm )

    Z.enxbold battulgiin xatgaasaar uls ornii chuhal ajliig gatsaaj bna daa.ug n ooroo bol durgui l bgaa

  • sanal (April 21, 2015 6:44:35 pm )

    Naad tosloo ybuulj ergeltend oruulaacheee3eeerddeeerreeee

  • Gerlee (April 21, 2015 6:47:37 pm )

    Yah geed ulsiig hoish ni tataad bna. Idej uuh ni bagadaad bgaa yum uu . Tawan tolgoigoo tsaash yawuulaach ee

  • энгийн ард (April 21, 2015 8:13:45 pm )

    монголчуудаа нэгнээ дэгээдэж унагдгаа боль хөгжье нөхдөө

  • Anonymous (April 21, 2015 9:08:52 pm )

    Zewuun nowshoo hun ajil hiilgeech huu maani ajilgui gertee suugaad 2 sar bolloo chi tsalin uguh yumuu gansuhee

  • Зочин (April 21, 2015 9:12:09 pm )

    Ингэж буцаах байсан юм бол яах гэж анхнаас нь гээрээ хий гэсэн юм. Яагаад явцынх нь дунд шалгаагүй юм. Яагаад Ерөнхий сайдыг ажлыг нь хийлгэхгүй байгаа юм. Энхболд хямралаас гарах алхам яагаад хийгээгүй юм. Яагаад ажил хийх гэсэн нэгнээ угсаа гаралаар нь доромжилж хийсэн юмыг нь унагаад байгаам бэ. Монгол улсын төлөө зүтгэж байвал ,улсаа өөд нь татах сонирхолгүй нэгнээс илүү зүрх сэтгэл илүү биш гэж үү.

  • Иргэн (April 21, 2015 9:29:38 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.

  • Иргэн (April 21, 2015 9:57:30 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (April 21, 2015 9:57:45 pm )

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • Иргэн (April 21, 2015 9:58:04 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • Иргэн (April 21, 2015 9:58:27 pm )

    С.Баярын юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй. Төсөл, тендер шалгаруулахад шийдвэр гаргадаг бүх хүмүүс бүгд л их, бага хэмжээний авилгал авдаг гэж нийтээр ярьдаг шүү дээ. Оюутолгой, Таван толгойн төслууд бол хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний мегатөслүүд. Эдгээр хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний Оюутолгойн мегатөсөлд эцсийн шийдвэр гаргасан С.Баяр харин гайгүй бага авилгал авсан юм биш үү?

  • Иргэн (April 21, 2015 9:58:45 pm )

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

    Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. /Ярослав Галин/

    Далайн тэртээд чи зөвхөн өөр тэнгэрийг л олно, сэтгэл зүрхийг олохгүй. /Хораций/

    Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. /Людвиг Берне/

  • Иргэн (April 21, 2015 9:59:13 pm )

    Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. /Федор Достоевский/

    Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. /Фрэнсис Бекон/

    Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. /Цицерон/

    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/

  • Иргэн (April 21, 2015 9:59:30 pm )

    Эдийн засгийн алуурчдын зохиосон “Ашигт малтмалын тухай” хуулийг өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (April 21, 2015 9:59:46 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (April 21, 2015 10:00:03 pm )

    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.

  • Иргэн (April 21, 2015 10:00:18 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Иргэн (April 21, 2015 10:00:35 pm )

    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/

  • иргэнЗочин (April 21, 2015 10:01:36 pm )

    капиталист ертөнцийн хар хайрцагны бодлогыг монголын баялагаар хангах гэсэн хахуульд сөгдсөн МАНАН мафи монголыг баллаж байгааг одоо монголчууд ухаарах болсон шүү. МАНАН мафиас АН МАН-ын гишүүд ард түмэнтэйгээ нийлж салахгүй бол яг таджикийн хойноос орж нутгаасаа алдаад зогсохгүй африкийн замаар орж улам ядуурах боллоо хөрөнгө оруулгын мэдээгээр тэр дарга нарын зөвхөн хадгаламжинд байгаа мөнгө монголчуудын банканд тавьсан зээлээс давж байгааг анхаараарай энэ тэд хөдөлмөрөөрөө буй болгосон биш биднээс луйвардсан шулсан мөнгө бид энэ мафид шулуулсаар ядуурсаар байхуу?

  • Anonymous (April 22, 2015 12:57:55 am )

    1 000 000 tog gj AN ehelj amalj daraa n MAHN 1 500 000 bolgoj nemj songuulid oroltsson doo tuuhiig guivuulah erh hend ch bhgui shuu

  • Anonymous (April 22, 2015 4:03:47 pm )

    Naad nuursiig chin 10 jiliin daraa hen chi toohgui delhii yj hugjij bgaag medej bnauu udahgui orloh material garaad irne away gesen deer ni uguuch

antalya rent a car