antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 20, 2015 3 comments

Ц.Даваасүрэн: Оюутолгойгоос бидний хүлээсэн, тэдний ярьсан үр дүн гарахгүй байна

нийтлэсэн Admin
abd37fa9f0c31da3originalУИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр болсон бүлгийн хуралдаанаар хэлэлцсэнтэй асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн: 

-“Оюутолгойн хоёр дахь санхүүжилтын  асуулт өнөөдрийн анхаарал татах асуудал болоод байна. Ерөнхий сайд Оюутолгойг хөдөлгөнө гэж яриад байгаа. Гэхдээ Оюутолгой явж байгаа төсөл. Хамгийн гол нь бидний хүлээсэн, тэдний яриад байсан үр дүн гарахгүй байгаад асуудал байна. Байнгын хороо ахалж байсан хүний хувьд 2014 онд Оюутолгойн гүйцэтгэл ямар байв гэдгээр би өнөөдөр мэдээлэл өгье. Одоо бол Оюутолгой амьдралын үнэнд гүйцэгдсэн. Тухайн үед үр дүн гараагүй учраас бид урьдчилж ашигтай төсөл биш гэж хэлж байсан. Энэ том төсөл, цаашаа явах ёстой. Өнөөдрийн Эрдэнэтийн чирж яваа ачааг хоёр дахин хуваалцах төсөл байсан боловч харамсалтай нь, тийм үр дүн  гараагүй.

Оюутолгой өнгөрсөн жил 805.7 мянган зэсийн баяжмал ачуулснаас 189 мянган тонн нь цэвэр зэс. Өнгөрсөн  жилийн зэсгийн дундаж ханшаар бодоход энэ нь 1.2 тэрбум доллар. Алт 19.5 тонн. Энэ нь 880 сая доллар. Энэ хоёрыг нийлүүлбэл, хоёр тэрбум ам.доллар буюу 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Үүнээс татварт хамгийн их буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 111 тэрбум төгрөг төлсөн. Нийтдээ 300 тэрбум төгрөг татварт төлсөн. Үүнээс өрөндөө аваад Монголд 100 сая доллар ч орж ирж чадахгүй байгаа юм. Гэтэл удирдлагын зардалдаа үүнээс их мөнгө авч байгаа.

Энэ онд энэ хэмжээнээс арай жаахан их 820 мянган тонн зэсгийн баяжмал ачуулна гэсэн таамаглал байна. Үүнээсээ 307-310 тэрбум төгрөгийг татварт өгч, өрөө авна. Нийт борлуулалтынхаа 4-5 хувийг Монголд үлдээж байна. Бид үүнийг л яриад байгаа юм. Түүнээс Оюутолгойг явуулахгүй гэсэн зүйл огт байхгүй. Гол нь ашиггүй байна.  Үүнийг засч, харилцан үр, ашигтай болгож байж хоёр дахь шатны хэлэлцээрийг явуулах ёстой” гэлээ.

Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт хэлэлцэх Ойн тухай хуулийн асуудлаар байр сууриа мөн илэрхийлсэн юм. Тэд Ойн тухай хуульд амьдралд нийцэхгүй байгааг дурьдаад, долоон аймгийг хамраад байгаа ой хээрийн  түймрийг унтраахад цэргийн ангиудыг дайчлах шаардлагатай гэж үзэж байгаагаа хэллээ.

С.ОТГОН

Эх сурвалж http://www.info.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin (April 20, 2015 3:24:04 pm )

    DAVAASVREN GISHVVNDEE BAURLAJ UAVDAG SHV TA BOL MONGOLOO GESEN SHYDARGA XVN SHV ULSIN IX XYRLIIN GISHVVD EE TA NAR ARD TVMNII ITGELEER SONGOGDSON XVMVVS UAG ODOO OYU TOLGOIG ARD TVMEN 51 EES DOOSHGVI XYVIIG EZEMSHIXIIG XVSEJ BN A ERXEM GISHVVDEE UEIALJ BN

  • Спр (April 20, 2015 5:47:05 pm )

    Монгол гэрээгээ зев голдиролд нь оруулахгуй хэрэгтэй ингэхгуй удах тусам монголд ашиггуй болно гэрээг хийсэн хумуус ттодорхой байхад яагаад асуудалд хойрго хандаж татвараас челеелдег гарсан хоер тэрбумын зерчилийг хучингуй болгож байгаа нь хардлага дагуулж байгаа монгол ертэй байгаагаа байнга л яридаг авах херенгее авах хэрэгтэйш дээ хэдхэн шударга гишууд байх юм даа

  • Oonoo (April 21, 2015 3:31:48 pm )

    Dawaasuren gishuun uneheer toriin hun yum daa. Iim 10-20 gishuun bhad l MU-d hangalttai. Yun 76, 100 gishuun. Dawaasureng 100 huwi demjij bgaa shuu Amjilt

antalya rent a car