antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 17, 2015 2 comments

Түмэнцогт суманд гарсан галыг бүрэн унтрааж чапахгүй байна

нийтлэсэн Admin
tuimer sumЭнэ сарын 13-наас эхэлж Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гал гарч эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл унтрааж чадахгүй их хэмжээний хохирол учраад байна. Түймэр тус аймгийн 90 хувийг хамарсан гэж нутгийн иргэд мэдээллээд байгаа бөгөөд Сүхбаатарын Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутгийг дамнан гараад байгаа гэнэ.

 Түймрийн голомтод Онцгой байдлын газрынхан болон нутгийн иргэд нийлсэн 600 гаруй хүн техник, технологийн хамт ажиллаж байгаа юм.  Зарим газар галыг бүрэн нурманд оруулсан ч салхины улмаас дахин гал гарч хүндрэл учруулсаар байгаа аж. Хэдий галыг өөдөөс нь сөрж унтраах амаргүй ч гэлээ сумын төврүү орохоос нэг км дуу байхад цурманд оруулж чадсан байна.  Хэрвээ сумын төврүү гал алдсан бол бензин колонк болон улсын нөөцийн өмч гэх мэт галыг дэвэргэх аюул тун ойрхон байсныг нутгийн иргэд онцолж байна.

Цагдаагийн байгууллагын шинжээжид хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж эхэлжээ.  Галын эх үүсвэр Баян-Овоо багын айлын гаднаас алдсан гэх мэдээлэл байна.  Тодруулбал, галтай үнсээ унтраалгүй хаяснаар түймэр гарсан гэх эхний дүгнэлт байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (April 17, 2015 1:24:03 pm )

    4 хоногийн өмнө эхэлсэн түймэр юмуу

  • зүчи (April 17, 2015 10:12:23 pm )

    нам,нийгэм ард түмэн ардчилал хэн ч байсан гудардаг нийгэм зах зээлийн гээ биздээ тэгээд бас нэг нь идвэл дуурайгаад гөрж орхино хаана байнаа тэр гоё сайхан нийгэм бид өөрсдөө л бүтээх ёстой харин хий дэмий үгэнд хууртаад намуудын доодохыг хараад сууж сурчээ хайртуудаа

antalya rent a car