antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 16, 2015 43 comments

Г.Уянга С.Баярын асуудлаар АТГ-т мэдүүлэг өгчээ

нийтлэсэн Admin

        Ерөнхий сайд асан С.Баярын гадаад дахь үл хөдлөх хөрөнгөний асуудал ил гарч багагүй шуугиан дэгдээсэн. Үүнийг УИХ-ын гишүүн Г.Уянга олны өмнө ил гаргасан юм. Тэгвэл энэ асуудалтай холбоотой АТГ-аас Г.Уянгын дуудаж мэдүүлэг авчээ.

Энэ талаар Г.Уянга гишүүн ” Өчигдөр өглөө АТГ-аас ирж Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа. Миний бие golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өглөө.  Нью Йорк хотын Бүртгэл Мэдээллийн Агентлагийн вебсайт дээр ийм 4 баримт байна.

Tус бүр 2 хэсгээс бүрдсэн. Үүнд байшин худалдаж авсан/зарсан тухай Нью Йорк хотын Бүртгэлийн Агентлагийн бүртгэлийн баримт, мөн эзэмшигч нэр өөрчлөгдсөн тухай СӨХ-д явуулдаг мэдэгдэл байна. Бүх баримт бичиг нотариатаар баталгаажсан.

Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай бүртгэлийн баримтууд.

Эхний 1-р хуудсанд:

· Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай
· Нью Йорк хотын бүртгэл мэдээллийн агентлагт бүртгэгдсэн өдөр –2007-12-11
· Бүртгэлийн хураамж–$67
· Өргөдлийн хураамж–$75
· Нью Хотын үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх татвар –$12986.5

Цааш нь 2-7 хуудсанд үл хөдлөхийн нотариатаар баталгаажсан гэрээ, үл хөдлөхийн дэлгэрэнгүй тайлбар.
9-11 хуудсанд Нью Йорк мужийн үл хөдлөх хөрөнгийн арилжааны тайлан
9-р хуудсан дээр арилжааны нийт дүн $911, 333 гээд бүгдийг нь өглөө” гэв.

Харин Г.Уянгын дэлгэсэн баримтын талаар С.Баяр тайлбар хийхдээ “Би солиотой биш. Нэг газар долоон байшингаар яах вэ. Удахгүй Монголд очиж учрыг нь олно ” гэсэн юм.

Г.Уянгын АТГ-т өгсөн мэдүүлэгтээ дэлгэсэн баримтууд

Д.Ундрах /24tsag.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

43 Comments

  • Anonymous (April 16, 2015 1:10:42 pm )

    Uyanga gishvvn irgenii zorig gargaj bgaad talarhaj bna. shalgaad vnen turh n garaad ireh bh. olon zuun say tugrugiin asuudal deer anhaaraltai ajiillah heregtei. Bas busdiig gvtgej bolohgvi shvv. amjilt

  • Туяа (April 16, 2015 2:16:07 pm )

    Хүн гүтгээд хэдэн төгрөг авсанаа хэлсэн гэсэн үнэн үү? Томчуудыг гүтгээд энэ бүсгүй од болно гэвэл том эндүүрэл дээ

  • Anonymous (April 16, 2015 3:17:01 pm )

    баярын гар хөлүүд их хуцах юмаа уянга маш зоригтой бүсгүй шүү чамайг монголчууд бүгд дэмжиж байгаа шүү одоо л атг ажйлаа яаж хийх нь вэ гэдэг л үлдлээ монголчуудаа???? анхааралтай харж сууцгаая энэ бага юм биш шүү энэ эхлэл ч байж мэднэ ,,,,,би хуульчдад итгэж байна

  • Унэнхуу (April 16, 2015 6:15:48 pm )

    Баяр энэ орлогыг хаанаас олсон бэ? Хэзээ ч бизнес хийгээгуй хУн биз дээ Ууниййг монголчууд анхааралтай харж Уянгыг хамгаалах хэрэгтэй шуу!

  • Anonymous (April 16, 2015 6:30:38 pm )

    ene ynen bol turd ajillj baiga heden nuhud Mongol yls tonoj baigaa gesen yg shyy !!!! Eanga amjilt hyse

  • tuya d (April 16, 2015 9:18:34 pm )

    bolij vz tuya asuudal baiwal shalgahad yu ne buruudah wdee shalguulchihad l bolno shdee

  • oyunchimegene hun mash unen yam bichjee uneheer enkhbayar shudarga hun bsan bol altanhuyagiig cheejeeree hamgaalahgui l baisan daa nuguu shudarga yos yaridag shudarga yos ebsel gej ene uu daanch dee edniig demjij baisandaa mash ih haramsaj baina (April 16, 2015 11:34:40 pm )

    yangad talarhaj baina Ene luivarchdyn bulhaig sain ilchislsend talarhay ulam zorigtoi baigaarai Olon tumen Uyagyg demjij baigaa

  • er hun (April 17, 2015 4:23:23 am )

    Odoo bayraa ah ch ydag ydargaa vee gj helj bga daa tailbaraa sain beldeed ireerei

  • зочин (April 17, 2015 5:33:18 am )

    Уянга томчуудыг рекэтлэж мөнгө салган орон байр эд хөрөнгөтэй болж гаршсан гэгддэг юм билээ. Одоо л харъя, Баярыг эргэж ирээд Монгол орныхоо төлөө шударга зүйлийг хийгээд улс төр эдийн засгийг тогтвортой болгочих вий гэсэн айдастнуудын гар хөл болж яваа юм биш биз дээ.

  • Dorj (April 17, 2015 7:46:36 am )

    Нэгнийхээ мууг үзэх гэж яараад яахав харж байгаарай Баяр өөрөө ирэхээрээ үнэн учрыг хэлээд өгнө Биед хүрч ухаан суусан олон охид өвгөн Баяраар амьдралаа мэдүүлэхгүй ямар юм авах өгөх арилжаалах нь тэднийг хэрэг биш үү

  • BAyar (April 17, 2015 9:43:15 am )

    Uyangaad BAyar mungu uguhgui bolhoor n uurlaad ATG-d ugsun baina..Mongolbanknii talaar sayhan sensatsi tariad haruid n heden tugruguur amaa uduulsiin bol tag boltson shuu ene Uyangaa

  • BAyar (April 17, 2015 9:44:14 am )

    Uyangaad BAyar mungu uguhgui bolhoor n uurlaad ATG-d ugsun baina..Mongolbanknii talaar sayhan sensatsi tariad haruid n heden tugruguur amaa uduulsiin bol tag boltson shuu ene Uyangaa, ugaasaa iim medeellleer hooloo olj iddeg huurhii huuhen..tiim bish yom bol 1 medeelel tsatschaad yagaad tag bolchdiin?

  • Anonymous (April 17, 2015 5:36:23 pm )

    Neeren mongol bankni asuudal yu bolson be hedhen Hun eh ornig mini huwaagad idchilhle bid chin yah we uyanga heleed heleed huch ni hurehgui b.h shig amjilt

  • Иргэн (April 17, 2015 7:00:59 pm )

    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/

  • Иргэн (April 17, 2015 7:01:21 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Иргэн (April 17, 2015 7:01:43 pm )

    Эдийн засгийн алуурчдын зохиосон “Ашигт малтмалын тухай” хуулийг өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (April 17, 2015 7:02:08 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.

  • Иргэн (April 17, 2015 7:02:50 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (April 17, 2015 7:03:19 pm )

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • Иргэн (April 17, 2015 7:03:49 pm )

    С.Баярын юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй. Төсөл, тендер шалгаруулахад шийдвэр гаргадаг бүх хүмүүс бүгд л их, бага хэмжээний авилгал авдаг гэж нийтээр ярьдаг шүү дээ. Оюутолгой, Таван толгойн төслууд бол хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний мегатөслүүд. Эдгээр хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний Оюутолгойн мегатөсөлд эцсийн шийдвэр гаргасан С.Баяр харин гайгүй бага авилгал авсан юм биш үү?

  • Иргэн (April 17, 2015 7:04:12 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Иргэн (April 17, 2015 7:04:32 pm )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Иргэн (April 17, 2015 7:04:55 pm )

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • Иргэн (April 17, 2015 7:05:11 pm )

    Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. /Бернард Шоу/

  • Иргэн (April 17, 2015 7:05:28 pm )

    Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. /Сократ/

  • Иргэн (April 17, 2015 7:05:56 pm )

    Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. /Ренэ Шатобриан/

  • Иргэн (April 17, 2015 7:06:14 pm )

    Нэг тал нь илүү гэгээрснээс бус, нөгөө тал нь дэндүү их мунхагласнаас болж хувьсгал гардаг. /Антуан Ривароль

  • Иргэн (April 17, 2015 7:06:43 pm )

    Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. /Южин Дебс/

  • Иргэн (April 17, 2015 7:06:58 pm )

    Ард түмнээ харанхуй бүдүүлэг байдалд барьж захирахыг хүсэгчдээ, болгоомжлогтун. Та нарт хамгийн түрүүн аюул нүүрлэх вий. Их ташуурдуулсан мал улангассан араатан болох нь амархан гэдгийг мэддэггүй хэрэг үү? /Онеро Морабе /

  • Иргэн (April 17, 2015 7:07:35 pm )

    Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. /Жан Жак Руссо/

  • Иргэн (April 17, 2015 7:07:52 pm )

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (April 17, 2015 7:08:28 pm )

    Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. /Ярослав Галин/

  • Иргэн (April 17, 2015 7:08:44 pm )

    Далайн тэртээд чи зөвхөн өөр тэнгэрийг л олно, сэтгэл зүрхийг олохгүй. /Хораций/

  • Иргэн (April 17, 2015 7:09:01 pm )

    Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. /Людвиг Берне/

  • Иргэн (April 17, 2015 7:09:25 pm )

    Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. /Федор Достоевский/

  • Иргэн (April 17, 2015 7:09:45 pm )

    Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. /Фрэнсис Бекон/

  • Иргэн (April 17, 2015 7:10:01 pm )

    Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. /Цицерон/

  • Иргэн (April 17, 2015 7:10:22 pm )

    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/

  • Иргэн (April 17, 2015 7:10:39 pm )

    Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. /Жан Дө Лабрюйер/

  • Иргэн (April 17, 2015 7:10:58 pm )

    Муу хүмүүс нэгдэж дотносно гэдэг нь нөхөрлөл биш, хуйвалдаан. Тэд бие биеэ хайрладаггүй, харин бие биеэсээ жийрхэдэг. Тэд найз нөхөд биш, үгсэгсэд. /Этьен Боэси/

  • Иргэн (April 17, 2015 7:11:14 pm )

    Бүх муу юмны үндэс-шунал. /Жефри Чосер/

  • Иргэн (April 17, 2015 7:12:44 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (April 17, 2015 7:13:03 pm )

    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.

antalya rent a car