Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 18 буюу Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна.
Цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, хороод , их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцоно.
Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс дагуу хийнэ.
Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх бөгөөд үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг гарган ачихаас гадна замын нуух, автобусны буудал, ТҮЦ-ний орчныг цэвэрлэх юм.
Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах түр хогийн цэгүүдийн хог хаягдлын зайлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавьж , гаднах орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй, хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцно.
Холбоотой мэдээ
Comments are closed.