antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 14, 2015 7 comments

ӨМЧ ХӨРӨНГИЙГ МИНЬ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ НЭРЭЭР ЛУЙВАРДЧИХЛАА

нийтлэсэн Admin

Эл ажлын хүрээнд УИХ- ынгишүүн Д.Сумъяабазар,НИТХ-ын МАН-ын бүлгийн дэд дарга Т.Гантөмөр, НИТХ-ын тэргүүлэгч Р.Дагва тэргүүтэй ажлын хэсгийнхэн өчигдөр Сонгинохайрхан дүүргийн V, VI, XXVII хороонд ажиллалаа. Тойргоосоо сонгогдсон гишүүнээ ажиллах сургаар иргэд аль хэдийнээ цугларчээ.

Тэд эдийн засгийн нөхцөл өдрөөс өдөрт доройтож, амьдрал туйлдаа хүрч байгаа үед буруу шийдвэр гаргаж, иргэдийнхээ сэтгэхүйгээр тоглосон Засгийн газарт гомдож байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн буух эзэнгүй, буцах хаяггүй ажил хийхээ болихыг хатуу анхааруулж байлаа. Учир нь, гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн ажлыг хэрэгжүүлэх компаниуд олон өрхтэй хоёр жилийн дараа орон сууц ашиглалтад орно гэх гэрээ байгуулж, газар өмчлөх бичгийг нь хураан авч, хашаанаасаа нүүхийг шаардсан. Иргэд ч шаардлагыг нь биелүүлж газраа чөлөөлөөд нүүсэн гэнэ.

Гурван хоногийн дараа барилгын ажил эхэлнэ хурдан нүү” гэж иргэдийг шамдуулсан ч өнөөдрийг хүртэл барилгын шаваа ч тавиагүй байгаа гэнэ. V хорооны өндөр настан Д.Оросоо хэлэхдээ„”Үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх өмч хөрөнгийг минь гэр хорооллын дахин төлөвлөлт гэх нэрээр луйвардчихлаа. Жилийн дараа эхний ээлжийн барилгыг ашиглалтад оруулна гээд бидэнтэй гурван талт гэрээ хийсэн. Гэтэл өнөөдөр орон сууцны хорооллын шавыг ч тавиагүй. Бидний газар өмчлөх бичгийг хураан авч, байшинг хүртэл нураалгасан.

Орон гэргүй, очих газаргүй, амьдрал нь орвонгоороо эргэсэн хүн олон байна. Анх орон сууцны цогцолбор ашиглалтад ортол түрээсийн байранд амьдрах мөнгийг олгоно гэж байсан. Гэтэл амлаад байсан мөнгөө өгөхгүй байна. Төр, хувийн хэвшилтэйгээ нийлж ард иргэдээ луйвардаж болох уу. Ард түмэн бид нийслэл хотын өнгө үзэмжид анхаарч газраа орон сууцаар солихыг дэмжиж байсан юм.

Иргэдийнхээ итгэл үнэмшлээр тоглодог төр хэрэггүй” гэв. Нээрээ ч иргэдийн хэлж буй үг бүхэн ижил. Бүгд л төрд итгэх итгэлгүй боллоо гэх гомдлын үгийг дайж байв. V 5<ороонд л гэхэд “Жи Ди” компани гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн хүрээнд 65.1 га талбайд барилгажилтын ажил хийж, эхний ээлжинд 32 айлын газрыг чөлөөлөх байсан гэнэ. Түүнчлэн 10-15 давхрын 51 байр баригдахаас өнгөрсөн онд хоёроос гурван байрыг ашиглалтад оруулна гэдгээ НИТХ-д мэдээлсэн байдаг. Гэвч өнөөдөр тус цогцолборын шав нь тавигдаагүй.

Дээр нь айлуудыг албадан нүүлгэсэн нь асуудал дагуулж байна. V хорооны хэчнээн иргэн “Жи Ди” компанитай гэрээ байгуулсныг Засаг дарга М.Одонхүүгээс тодруулахад, Тэрбээр “65.1 га талбайд дахин төлөвлөлтийн ажлыг хийнэ гэсэн. Өнгөрсөн оноос хэрэгжиж эхлээд, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд орсон айлуудыг нүүлгэж эхэлсэн. “Жи Ди” компани тухайн иргэн хоорондоо гэрээ байгуулсан байдаг. Одоогоор 32 айл газраа чөлөөлсөн байна. Тэгэхээр иргэД, компанийн удирдлагатай гэрээнийхээ дагуу тохиролцоо хийнэ.

Орон сууцны барилгыг ашиглалтад ортол тухайн иргэний амьдрах газрыг шийдвэрлэж өгөх ёстой. “Жи Ди” компани гэхэд газар чөлөөлсөн иргэнд сар бүр 700 мянган төгрөг өгнө гэсэн. Эхний хэдэн улирал өгсөн ч одоо өгөхгүй байна. “Яах вэ. Хэзээ барилгын ажил эхлэх бол” гэх иргэн олон байв. Сонгинохайрхан дүүргийн V, VI, XXVII хорооны иргэдийн олонхи нь газар өмчлөх бичгээ хурдан авахыг хүсч байгаагаа илэрхийлэв. XXVII хороонд л гэхэд “Топ” констракшн барилгын ажлыг хийх нэрийдлээр 54 өрхийн газрын гэрчилгээг авсан ч “барилгын” ажил өнөөг хүртэл эхлээгүй байна.

Түүнчлэн Хотын дарга Э.Бат- Үүлд хандаж “Нийслэлийн хөгжил цэцэглэлтэд иргэн бүрийн оролцоо чухал. Сайхан орчинд амьдрахыг хүсвэл гэр хорооллын дахин төлөвлөлт төслийг дэмжиж, газраа чөлөөлөх хэрэгтэй гээд уулзалт зохион байгуулж, тууз хайчлаад явсан. Ажил хэрэгжиж байна гэж худал ярихаасаа ичих хэрэгтэй. Бидний газрын бичиг банкны зээл болчихсон ч юм уу хэн мэдлээ. Энэ асуудалд Засгийн газар анхаарал хандуулж, холбогдох эзэнд нь хариуцлага тооцох хэрэгтэй” гэх үгсийг хэлж байв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас цөөн асуултад хариулт авлаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцаж байна. Иргэд ч энэ ажлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байна. Одоо баригдчихсан байх барилгын шав нь ч тавигдаагүй байна. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

Улаанбаатар хотод гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг 24 байршилд хэрэгжүүлж байна. Сонгинохайрхан дүүргийн V, VI хороонд дахин төлөвлөлтийн ажлыг хоёр жилийн турш хийлээ. Энэ хугацаанд ямар ажлыг хийж,

хэрэгжүүлсэнтэй танилцаж байна. Хүний эрх хэрхэн зөрчигдөж, өв хөрөнгө үнэгүйдсэнийг үзлээ. Хуулиас давсан эрх мэдлээр хувь хүний хөрөнгөд халдсан тохиолдол олон гарсан байна. “Жи Ди” компани иргэдтэй жилийн дараа ашиглалтад оруулна гээд гэрээ хийж, газрыг нь чөлөөлүүлсэн байгаа юм. Орон сууцны цогцолбор хорооллын шав нь ч тавигдаагүй. Тэгсэн хэрнээ иргэдийн байшинг өөрсдөөр нь нураалгасан байх юм.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийж байна гэх юм. Ямар ч судалгаа хийгээгүй. Иргэдэд гарах сөрөг үр нөлөө, эрсдлийг тооцоолоогүй юм шиг санагдах юм?

Ажлыг хийж хэрэгжүүлэхээр санаачилж байгаа нь сайхан. Гэхдээ ажлыг эхлэхээсээ өмнө судалгаа хийх хэрэгтэй байгаа юм. Сонгуульд гарахын тулд худал амлалт өгч, иймэрхүү ажлыг хийж хөрөнгө, цаг хугацаа алдахаа болих хэрэгтэй. Энд намчирхах шаардлага байхгүй. Хамгийн гол нь иргэдээ бодсон шийдвэр, шинэлэг ажлыг хийх хэрэгтэй. Монгол Улсын төр инженер, дэд бүтцийг шийдвэрлэсний дараа барилга байгууламжийг барих хэрэгтэй. Дэд бүтэц шийдэгдээгүй газар барилга бариад ямар ч хэрэггүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • kkkkkk (April 14, 2015 4:47:27 pm )

    yaj neg heden gaigui tolgoitoi setgeltei hun songoh vee ard tumeen

  • zochin (April 14, 2015 10:25:33 pm )

    jujigchin gishuun archaagui avrga ard tumen chamaig yaj archaagui unaj tusaj yah uchraa olohgui baihad chini demjij avraga bolgoloodoo martaa yu

  • зочин (April 15, 2015 6:31:15 am )

    АН-ынханд ард түмнээ улс орноо гэх өчүүхэн ч сэтгэл байхгүй. Тэд зөвхөн өөрсдөө хөлжих баяжих тухайл боддог. Тийм сэжүүрийг маш түргэн шүүрч аван хүний чихэн дээр цэцэг ургуулах уран үгээр хуурч луйвар хийдэг улаан цагаандаа гарсан луйварчид энэ намд олонхи байдаг. Гэхдээ тэд үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, уснаас хуурай гарах гэж үхтлээ зүтгэдэг. Бусдыг гүтгэдэг, хуурдаг, худлаа ярьдаг, үнэнийг гуйвуулдаг, бултдаг, бусгадаг есөн шид нь бүрдсэн хүмүүс энэ намд байдаг. Түүнийг нь гадныхан дэмжиж өөгшүүлдэг, шуналыг нь хөдөлгөж байгаад улс орныг нь ч худалдан авдаг ийм л хүмүүс гэж энэ 25 жилд мэдрэгдлээ дээ, явуургүй ядарсан аргатай АН-ынхаан гэж.

  • ЗАЗАЗАЗА (April 15, 2015 8:37:53 pm )

    Энэ дахин телевлелт нэртэй “ЦЭВЭРХЭН” луйвараа зогсоо!!! Энэ бол дахин телевлелт нэртэй ДАХИН ЛУЙВАРДАЛТ!!!! Иргэдийн газрыг цэвэр аргаар баян компануудыг оруулж луйвардаж байгаа луйвардалт!!!

  • зочинОДОН (April 15, 2015 9:12:25 pm )

    Сумъяабазар гишүүнээ та нар ганцхан СХД-ээр хязгаарлаж болохгүй ээ. БҮХ ДҮҮРЭГТ ИЙМ БАЙГАА ШҮҮ. ГАНТӨМӨР ТӨЛӨӨЛӨГЧ БОЛОН МАН- ЫНХАН ЭНЭ ТАЛААР БҮХ ДҮҮРГЭЭР ЯВЖ ШАЛГААЧ ЭЭ. СБД-Т15-Р ХОРООНД ЦЭЛМЭГ АЗИ ГЭЖ ХХК 2013 ОНД ГАНЦ БАЙРЫН СУУРЬ УХСАН. 2014 ОНД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ. ХОТООС ӨГСӨН МӨНГИЙГ НЬ ХАРАА СҮМБЭРИЙН МӨНХТУЯА ХҮҮХЭН АВААД ҮРЧИХСЭН. НОДНИН ХОТООС ШАЛГАЖ БАЙГАА НЬ ХЭМЭЭН БАТТУЛГА ТЭРГҮҮТЭН ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ БАЙХАД НЬ ЗӨНДӨӨ АЖИЛ ХИЙЧИХСЭН МЭТЭЭР ТВ-ЭЭР ЯРИСАН. ЕР НЬ ХОТЫНХОН ЦӨМӨӨРӨӨ ХУЙВАЛДАЖ ИДЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ТЭГЭЖ Л БОДОГДООД БАЙНА ДАА.

  • хххх (April 16, 2015 12:56:59 am )

    Харийхны өмнө бөхийж газар нутгаа ухуулаад зогсохгүй асар их малын блчээрийг цөлжүүлж орвонгоор эргүүлж гол горхио ширгээлгэж байгаагаа юман чинээ бодохгүй хирнээ хотыг тойрсон амуудад ганц хоёр малаа маллаад эртнээс амьдарч ирсэн иргэддээ 07 га газрыг нь өмчлүүлж чадахгүй чирэгдүүлээд зогсохгүй дархан цаазтай болсон мэт шинээр хууль гаргаж иргэдээ хохироож байна Тэнд амьдарч байгаа цөөн тооны иргэд харийхантай хамтарч газрыг нь ухаж сэндийлэх гээгүй зөвхөн 07 га газартаа гэрээ бариад амьдрах гэснийг нь хясан боогдуулж олигархууд газрыг нь өөрсдөө авах гэсэн башир арга Богд уул эрт дээрээс дархан цаазтай уул байсан гэтэл өнөөдөр хэдэн арван баячуудын хаус сүндэрлэж байнга Жинхэнэ дархан цаазтай газраа хамгаалж чадахгүй байж жирийн иргэдийнхээ амьдарч байгаа газрыг тэднээс юунд харамлаад байгаа юм бэ Олигархууд хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүст хууль үйлчилдэггүй хирнээ жирийн иргэддээ хатуурхаж байхаа боливол таарна БЗД газрын алба иргэдийг ялих ялихгүй элдэв шалтгаанаар асар их чирэгдүүлж байхад төр засаг яагаад анхаарч болдоггүй юм бэ

  • 123dwa (April 17, 2015 8:29:01 am )

    xudlaa tsarailchxaad bj bgaagii nee

antalya rent a car