antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 14, 2015 Comments are off

Шаардлагагүй бол замд гарахгүй байхыг анхаарууллаа

нийтлэсэн Admin

tsasanshuurgaБаруун болон төвийн нутгаар өнөөдөр, цаашид ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуургатай хүйтэн байхыг онцгойлон ОБЕГ-аас анхааруулж байна. Салхи маргааш нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Өнөөдөр баруун зүгийн нутгаар, маргааш ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 13-18, өдөртөө 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар шөнөдөө хоёр хэм хүйтнээс гурван хэм дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Тиймээс малчид, ард иргэдийг онцын шаардлагагүй бол хөдөө, орон нутаг руу явахгүй, малаа хол бэлчээхгүй, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна. Мөн нойтон цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул иргэд, жолооч нарт хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холын замд гарахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car