antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 14, 2015 1 comment

Амиа алдсан монгол эмэгтэйн хэрэгт гурван монгол оюутныг саатуулж байна

нийтлэсэн Admin

malaizМалайз улсад манай улсын иргэн амь насаа алдсан тухай мэдээлэл цацагдаад байгаа. Тодруулбал энэ сарын 12-ны өдөр Монгол улсын иргэн О 27 настай эмэгтэй Куала-Лумпур хотын (Исламын) их сургуулийн дотуур байрны 29 давхарын зургаан давхраас унаж амиа алджээ.

Амиа алдсан эмэгтэй өрөөндөө гурван монгол эмэгтэйтэй хамт амьдардаг байсан бөгөөд тэд бүгд Малайзад сурдаг байжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэрэг гарахын өмнө эмэгтэйчүүд хоорондоо маргалдсан байж болзошгүй гэнэ. Тиймээс хамт амьдардаг гурван монгол оюутныг саатуулаад байгаа аж.

Учир нь эмэгтэйг амиа алдсан өдөр 11.00 цагийн орчимд хөршүүд нь эмэгтэй хүний хашгирах дуу сонсогдлоо хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг.  Цагдаа нарыг хэргийн газар ирэхэд бүсгүй өндрөөс унаж амиа алдсан байдалтай байжээ. Хэргийн газрын эхний үзлэгээр ширээн дээр байсан эд зүйлс аяга таваг нь хагарсан байдалтай хоосон архины шилнүүд байсан гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • шилийн эр (April 14, 2015 11:36:01 am )

    Нэг нэгийгээ хүний нутаг гүний газарт хайрлахаа мэддэггүй хар үхрүүд.

antalya rent a car