“Монгол шуудан” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан ажлаа хүлээлгэн өгч, түүний оронд ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Дуламдоржийг томилжээ. Энэ томилгоо тус компанийн ажилтнуудын эсэргүүцэлтэй тулгарч, тэд өчигдөр жагсаал хийж, лоозон барин эсэргүүцсэн юм. “Монгол шуудан” компанийн хувьд 100 хувь төрийн өмчит. 2014 онд байгуулсан гэрээ дууссан учир хуучин дарга ажлаа өгч, шинэ даргыг томилж байгаа гэх тайлбарыг ТӨХ-ноос өгсөн аж. Гэвч үүний цаана улс төрийн нөлөөлөл байгаа гэдгийг шинэ даргын томилгооноос харж болохоор байна. Учир нь ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Дуламдорж нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын “хүн” гэдэг. Түүнийг УИХ-ын гишүүн байхад туслахаар нь ажиллаж байсан Т.Дуламдорж нь Шадар сайд болох үед нь ОБЕГ-ын даргын суудалд тухалсан. Мэргэжлийн бус хүнээр аливаа нэг салбарыг удирдуулдагийн цаана улс төрийн томилгоо л бий.
Энэ ч утгаараа Д.Тэрбишдагвыг Н.Алтанхуягийн Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байхад Т.Дуламдорж ОБЕГ-ын дарга хийв. Харин Шадар сайдаас буусных нь дараа Т.Дуламдоржийгоо “Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захиралаар аваачсан боловч, томоохон эсэргүүцэлтэй тулгарлаа. Өмнөх дарга Ц.Батсайхан нь олон жил тус компанийг удирдаж, ашигтай ажиллуулсан хэмээн ажилтнууд нь ярьж байсан юм. Учир нь өмнөх даргынх нь хийсэн ажлыг дүгнээ ч үгүй байж, салбарын бус хүнээр удирдлуулах гээд байгаад тэд бухимдсан бололтой.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шахалт үзүүлж, ийнхүү албан тушаалд өөрийн “хүн”-ээ тавих гэж буйгийн учир юув. Ямар нэг тохироо хийгдэв үү…УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын хувьд түүний “хүн” гэгдэх Т.Дуламдоржийг хүлээн зөвшөөрөхгүй гэх маргаантай нэг цаг дор Төрийн ордонд мэдээлэл хийсэн. Ингэхдээ тэрбээр “Баяр наадмын үеийг далимдуулан олон хуулийн төслүүдийг баталдаг байдал тогтох нь. Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх гэхчлэн олон хуулийн төсөл ирэх улсын баяр наадмын үеэр хэлэлцэх дараалал тогтоожээ. Энэ байдлыг өөрчилж, нэн шаардлагатай хуулийн төслүүдийг яаралгүй, нухацтай хэлэлцэх хэрэгтэй” хэмээн мэдэгдэв. Иймд тэрбээр яаралтай хэлэлцэх шаардлагатай хуулийн төслүүдийг эхэнд нь хэлэлцэх асуудлыг тавихаар болсноо дуулгажээ. Ямар учраас тэр цаг үед ийм мэдээлэл хийв. Хэнд сануулга өгч, юу хэлэх гэж ийнхүү хэвлэлийн хурал зарлав гэдэг нь сонин. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл батлаад хэлэлцэж буй уг дарааллыг нэг гишүүн хэлээд нааш нь татна гэж бараг байхгүй. Харин УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл л хэлэлцэж, урагш нь татаж хэлэлцэх үү, баярын өмнөхөн хэлэлцэх үү гэдгийг шийдэх юм. Иймээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэн нэгэнд “би үг дуугарч байгаа шүү” гэдгээ харуулах гэсэн шиг ингэж хэвлэлийн хурал хийлээ. Ямартай ч тэрбээр өөрийн “хүн”-ийг “Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захиралд зүтгүүлж байгаагийн учир тайлагдах биз ээ.
Ц.Цацрал
zaluu.com
Холбоотой мэдээ
-
уншигч (April 14, 2015 10:17:19 am )
тэрбишдагва одоо болимоор юм аа ер хаа хамаагүй хүнийг чухал салбарт томилдог жишиг чинь үндэсний аюулгүй байдлад ч хамаатай асуудал. юм мэдэхгүй хүн чинь юу ч хийж мэднэ
-
Дорж (April 14, 2015 4:54:37 pm )
Энэ нөхөр чинь онцгой байдлын газрын төрийн тусгай цэргийн албан хаагчдыг жинхэнэ бужигнуулж, халж сольсон Тэрбишдагвын туслах биздээ. энэ өөрөө татгалзаачээ? би барахгүй ажил байна. томилсон дарга нарын дарамт шахалт хууль бус үүргийг биелүүлэх өрөө төлөх гэх мэт. ОБЕГ-аас халахдаа хариуцлага тооцоогүй юм уу?
-
Молом (April 15, 2015 12:29:19 pm )
МАН буюу Хүрэлсүх сая генерал болсон Бадрал нар харин ОБЕГ аар харинч нэг тоглож байнаа. Юм үзээгүй авгай шиг л байна. зайлуул Муу нэртэй Тэрбишдагва Дуламдорж хоёр хүний амьдралаар тоглоогүй юм шүү зайлуул үнэн гэж байдаг бол
тэр үнэн Наад муу Бадрал Хүрэлсүхийн хадам ах Болдбаатар хоёр байж л байсан ажил албандаа сайндаа байгаагүй. Дарга нар нь АН, МАХН хоёр арай хүн чанар сайн байсандаа л байлгасан байх наадуулаас чинь хавигүй дээр хүмүүс олон л байсан байх. Манайхан гол учрыг нь сайн ойлгох хэрэгтэй.
-
-
Zochin (April 14, 2015 6:53:03 pm )
Terbishdavagiin harmaa hotnoo humuus yasan ih bainaa, Yamnii saidad shahalt uzuuleed l harmaanii humuusee tushmeld zutguuleh ba tushmeluudiin bairiig solihiig hurtel zahih yum ,
Tom baigaach dee TBD guai
-
МОНГОЛ (April 14, 2015 7:29:04 pm )
ТЭР АЖЛЫГ НЬ АВАХААР ОЧИЖ БАЙГАА ТЭРБИШДАГВЫН НӨХРИЙГ ЗУРАГТААР ХАРААД ҮНЭХЭЭР ИЧИЖ БИЛЭЭ. ЦҮНХЭЭ БАРЬЧИХСАН ТЭР ОЛОН ХҮНИЙ ӨМНӨ ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ ЗОГСООД БАЙГАА ЮМ ДАА. ИЙМ АЖИЛ АЛБАН ТУШААЛЫН ХОРХОЙТОЙ, ДОНТОЙ БОЛЧИХСОН ХҮМҮҮС ЯАЖ ЭНЭ НАСАА ДУУСГАХ БОЛОО. ҮНЭХЭЭР ХАРААД ОЙ ГУТСАН.
-
Anonymous (April 15, 2015 9:22:52 am )
зарим хүмүүс ичиж амьдармаар юм. Дуламдорж бол одоогоор ТБД-ийн утсан хүүхэлдэй гэдгээ ойлгодоггүй л юм байхдаа. 16 оны сонгуулийн дараа юу болохоо ойлгохгүй байгаад харамсаж байна. Нэг мөсөн охинтойгоо суулгачихмаар юм даа.
-
Anonymous (April 15, 2015 12:17:27 pm )
chi yu meddeg gej soliotoi yum bicheed bnaa . Naad Dulamdorj darga chini OBEG tuuhend hamgiin zuv hun bsan urd ni bsan MAN namiin Amgalanbayar, Dash , Otgonbayar bugd ulsiin umch ideed deelee numuruh ni numursun Naad hunees chini buus tuugeed oloogui yum shuu6.
-
-
zochin (April 15, 2015 10:15:47 am )
Манай Дуламдорж дарга сайн дарга, сайхан залуу, ОБЕГ-ыг удирдаад байсан юм чинь Монгол шууданг бол өлхөн удирдана.
-
БАТАА (April 15, 2015 11:24:02 am )
ДУЛАМДОРЖ Ч ЁСТОЙ МӨНГӨНИЙ ШУНАЛТАН ШҮҮДЭЭ. ОНЦГОЙНХОН БОДОН ЦАРАЙТ ГЭЖ ХОЧИЛДОГ. АДИЛХАН Ч ЮМ ШИГ.
-
уншигч (April 15, 2015 11:41:18 am )
ичиж амьдрах хэрэгтэй яасан том зантай амьтад улстөрд шургадаг юм бэ хүн чинь
-
уншигч (April 15, 2015 11:45:53 am )
ичиж амьдрах хэрэгтэй яасан том зантай амьтад улстөрд шургадаг юм бэ хүн чинь хэрээ мэдэж байвал хүн нэрээ хадгална хэн гэдгээ мэддэггүй тэнэгүүд дарга болохоор доор байгаа хүмүүс нь л хэлмэгдэж байдаг
-
Avragchid (April 15, 2015 12:35:13 pm )
Odoo ontsgoi baidal otsgui baidal bolson MAN shadar avsan tsagaas hoish butets nereer zavaaruulj bnaa. Ug ni ovoo yum hiih boluu gej bodson chini Dulamdorjoos dor ajillaj bna haramsaltai baina. Hurdhan daraagiin zuv darga ireesee
12 Comments