Ил захидал
Батлан хамгаалах яам. Хүлээх чиг үүрэг, хариуцлагынхаа хувьд дэлхийн ямарч улсад төрийн байгуулалтын институцийн дотор ямагт тэргүүн эгнээнд эрэмбэлэгддэг, тийм ч байх учиртай энэ нэгжийн мэргэжлийн, бэлтгэгдсэн боловсон хүчнүүдийг Монгол Улсын төр ад үзэж шоовдорлоод олон жил боллоо.
“Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг” гэгчээр төрийн аль ч яаманд, түүний дотор БХЯ-нд “сайд” нэртэй хэн ч юм улс төрийн нэгэн “этгээд” хүрч ирээд хойморт нь заларч л байдаг, хийж бүтээж, овойлгож товойлгосон нь ч тэр бүр мэдэгдэхгүй “идэж цадаж, хэхэрч, хэвтэж” хэд хоноод “төрхөмдөө” буцаад арилж л байдаг хөгийн жишиг Монгол Улсад тогтоод 20 гаруй жил болж дээ, хөөрхий…
Урьд жилүүдийн ийм жишгийг түмэн олон бэлхнээ мэдэж байгаа болохоор тэр тухай эс өгүүлэн өнөөгийн бодит байдлаас иш татаж энд цөөн үгээр илэрхийлэхийг хичээе.
Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, батлан хамгаалах, цэргийн хэргийн өндөр мэдлэг боловсролтой, жинхэнэ цэргийн даргыг тайван цагт тусгайлан бэлтгэхэд ерөнхий боловсролын 10 жилийн сургалтыг оруулахгүйгээр наад зах нь 8-10 жил шаарддаг юм. Гадаад дотоодод цэргийн дээд сургуульд 5-6 жил, академид 2-3 жил, жанжин штабын академид 2 жил. Дээр нь цэргийн болон техникийн шинжлэх ухааны эрдмийн зэрэг цолны сургалтыг оролцуулбал түүнээс ч олон жил шаардагдана.
Гэтэл тэгж олон жил тусгайлан бэлтгэгдэж, батлан хамгаалах салбарт хээр хөдөөгүй хэрэн тэнэж, он удаан жил шат дараалан дэвшиж ажилласан, дадлага туршлага, цэргийн хөдөлмөрийн хат суусан, цэргийн жинхэнэ шалгарсан боловсон хүчнүүдийн толгой дээр ганц жилийн хугацаат цэргийн алба ч хааж үзээгүй, адгийн наад зах нь цэргийн цол, албан тушаалын зэрэг дэв гэж чухам юу байдгийг ч мэдэхгүй “үл мэдэгч” жулдрай, нусан бурантагуудыг хаанаас ч юм (бодвол нам эвслийнх нь эсвэл садан сүлбээнийх нь л биз) хөтөлж ирээд БХЯ-ны газар хэлтсийн даргын өндөр албан тушаалд тавьчихаад бах нь ханасан, бас тавласан дүртэй, хээв нэг мушилзаж сууна гэдэг яав ч эрүүл хүний ухаан биш, харин зориудын хорлон сүйтгэх бодлого гэлтэй.
Ц.Цолмон гэгч гаж ухаантай нэгэн улс төрч “шийдлийн” гэх тодотголтой шинэ Засгийн газраас Батлан хамгаалахын сайдын “бялуу” хүртсэнээсээ хойш энэ салбарыг ёстой хөл толгойгүй самарч суух юм.
Тухайлбал, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга хурандаа Д.Мөнх-Очирын эзгүйд сайд Ц.Цолмон гуай самбаачилж түүний албан тушаалыг өөрийн дагуул нэгэн болох Ж.Алтансүх (албаны утас нь 264844) гэгчид өгчээ . Хурандаа Д.Мөнх-Очирыг олон түмэн, ялангуяа төрийн сайд дарга нар сайн л мэдэх учиртай. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш (Jorge W Bush) Монгол Улсад айлчлахад түүний орчуулагчаар ажиллаж байсан, цэргийн хэргийн боловсролоос гадна гадаадын цөөнгүй хэлний өндөр түвшний мэдлэгтэй хүн. Одоо гадаадад түр хугацааны албан ажлын чухал томилолттой ажиллаж байгаа тэр өөрийнх нь ар худрагаар сайд нь ингэж түүнээс “хулгай” хийж байгааг яахан мэдэх билээ.
Ц.Цолмон гуай бас БХЯ-ны хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын даргаар Э.Бямбажав гэх (албаны утас нь 263119) ямар мэргэжилтэй нь бүү мэд нэг залууг томилжээ.
Сайд Ц.Цолмон Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл (Концерн)-ийн даргаар ажиллаж байсан хурандааг мөн л ажлаас нь чөлөөлж, өөрийн дагуул, хэн болох нь үл мэдэгдэх энгийн Алтангэрэл гэгчийг (албаны утас нь 341375) томилжээ.
Бас “Бөртэ” ТӨҮГ-ын дарга, ОХУ-д цэргийн дүрэмт хувцасны дизаинер, эдийн засагчийн мэргэжлээр тусгайлан бэлтгэгдсэн дэд хурандаа Ж.Баясгаланг албан тушаалаас нь ямарч үндэслэлгүйгээр чөлөөлж тэр жил Н.Энхбаярын төлөөнөө өлсгөлөн зарлаж, үсээ зулгайх дүр эсгэж ТВ-ээр рекламдаж байсан авгай Дуламсүрэн гэгчийг сайд Цолмон хүчээр томилсонд “Бөртэ”-гийн мэргэжлийн оёдолчид эгдүүцэн хүлээн авчээ.
Түүнчлэн Зэвсэгт хүчний ЦДБЭЧ-ын дарга Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүхийг ажлаас нь халж, Гантулга гэгч (Асасёру Дагвадоржийн хадам ээжтэй холбогдсон ичгүүрт дуулианы эзэн) бузрыг тохоон томилсон байна.
Сайд гуайн шунал үүгээр хязгаарлагдахгүй нь бололтой.
Одоо энэ яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг төгссөн, цэргийн хэргийн өндөр мэдлэг боловсрол, дадлага туршлагатай хурандаа П.Жаргалангийн ажлыг бас л дээрэмдэж өөрийнхөө хэн ч юм нэгэн “үл мэдэгч”-д авч өгөхөөр улайрч байгаа гэнэ.
Ингэж цэргийн дээд болон тусгай боловсролоо байг гэхэд, ядаж хугацаат цэргийн алба ч хаагаагүй, алхаа гишгээ, баруун зүүнээ ч мэдэхгүй өндөр албанд томилогдсон “эргүү төлөг” царайлсан ийм жулдрайнууд албан ажил гэхээсээ илүүтэй амаа мэдэхгүй идэж, араа мэдэхгүй тансаглахаас өөр юу ч чадахгүй өрөвдөлтэй бас ичгүүртэй амьтад гэдэг нь хэнд ч тодорхой.
Дээр нь “сайд” гэх түр хугацааны сүржин сайхан сэтэртэй энэ Ц.Цолмон гэгч этгээд өөрөө ч улс төрийн жинхэнэ “банзал” гэдгийг Монголын ард түмэн сайн мэднэ (тэнэг биш учраас).
Ц.Цолмон гэгч энэ увайгүй этгээд анхандаа МАХН-ын гишүүн байж, түүнийхээ ач ивээлээр Монгол Улсыг төлөөлж ОХУ-д Элчин сайдын өндөр сэнтийд ч заларч л байсан. Дараа нь 1990-ээд онд Монголын улс төр “бужигнахад” Эрэлийн “Эх орон” гэх намд одоогийн ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар нартай цуг элсэж гишүүн нь болчихоод “ура” хашгираад, “сэлэм Тогмид” царайлаад давхиж явсан. Төд удалгүй МАН-д орчихсон таваргаж байснаа, удалгүй МҮДН гэгчид шургалчихсан цохиж явсан. Бас дараа нь Н.Энхбаярыг дагаад хөөрч баясаад “МАХН мандтугай” гээд цогиж явсан гээд энэ “салбадай”-н тухай яриад байвал хөгийн түүх хангалттай хөвөрнө. Юутай ч амьдралдаа 5 хүний “өвөр” дамжсан эмийг биш эрийг юу гэж нэрлэдгийг би л хувьдаа хэлж үнэндээ мэдэхгүй юм. Магадгүй манай уншигчид оносон нэр өгч мэднэ….
Эцэст тэмдэглэхэд, гартаа галт зэвсэг атгаад, улс орныхоо төлөө зүтгэе гэж тангараглаад зогсож байгаа мэргэжлийн цэрэг эрсийнхээ өөдөөс энэ сайд нэртэй Ц.Цолмон гэгч этгээд ингэж бузар ногоон цэрээрээ нулимаад сууж байж болно гэж үү?! … Даан ч дээ…
Төрийн тусгай албаныхан, түүний дотор Зэвсэгт хүчнийхэн дэндүү хүлээцтэй, бас хүлцэнгүй, даруу болохоор “номхон тэмээг ноослоход амар” гэгчээр түүнийг увайгүй улс төрчид, тэдний долдойнууд тал бүрээс нь “зулгааж идээд” мөд дуусгах нь байна шүү.
БХЯ-нд Ц.Цолмон гэгч сайд нэртэй саваагүй этгээдийн балаг их байгаагийн наад захын жишээг бодитой баримтаар иш татвал ийм байна.
Төр улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах онцгой чиг үүрэгтэй Батлан хамгаалах салбарын мэргэшсэн удирдлагыг ингэж хөл толгойгүй бужигнуулах нь зөв гэдэгт увайгүй улс төрчид биш юмаа гэхэд Монголын ард түмэн лав итгэхгүй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Монгол Улсын “шийдлийн” гэх сайхан тодотголтой Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг нарын сонорт танай сониноор уламжилж (иймэрхүү зүйлийг тэдэнд өөрсдөд нь илгээвэл үл мэдэгдэх шалтгаанаар замдаа алга болдог учир), дамаа ч болов хүргэмээр байна.
Шийдлийн Засгийн газрын шийдийг нь л харъя даа…
“Өөрийн цэргийг олигтой тэжээж чадахгүй бол хүний цэргийг хүчээр тэжээнэ” гэдэг үг гашуун боловч үнэн юм шүү!
Гүнээ хүндэтгэж ёсолсон,
Зэвсэгт хүчний бэлтгэл офицер Б.Зориг
Холбоотой мэдээ
-
Танилцсан (April 13, 2015 8:46:58 am )
Барилга хот байгуулалтын яамыг тухайн үедээ шуналтай авгай нараар дүүргэсэн хүн дээ,
-
Zochin (April 13, 2015 8:55:59 am )
Ардчилсан намын үед улсын чухал салбаруудыг эх толгойгүй болгож, дампууруулж гүйцлээ. Дараагийн сонгуульд эдэнд үгүй гэсэн санал өгнө.
-
эргэн санах (April 13, 2015 1:41:47 pm )
Ардчилсан нам ч бишээ хөө. МАН МАХн үед сүйрүүлж бна.
-
-
ulaan (April 13, 2015 9:15:47 am )
uneheer l tiim zuil bolood bgaa bol tsaad erunhii komandlagch gedeg hundee heleechee ymarch bsan jinhen tsergiin undur medremjtei meregjliin humuus ene yamiig udirdah estoi ymarch namiin hariyalal end hereggui hudulguj bgui alba gej bh estoi gej bodoj bna er ni jinhen meregjliin humuus ajillah yam gej bh estoi jishee ni erchim huch. eruul mend . batlan hamgaalah yamuud bol jinhen meregjliin humuus ajillah gazaruud shuu dee
-
ЗочинЗочин (April 13, 2015 9:16:13 am )
Сайд гуай гэхээрээ л амины юм шиг загнах юм.Одоогийн армид жинхэнэ цэргийн дарга нар бус жихээсний дарга нар л амьдарч байна даа. тэд нар ч өөрсдөө ичдэг болоосой. Эцсийн эцэст ер нь чадах уу.Цэргийн алба гэдэг уг нь нэр төртэй алба юмсан.Цолмон сайд аа. та болиоч ээ.Тангараг өргөсөн албан хаагчид нь үгүй гэх эрхгүй өрөвдмөөр юмаа.Үүнийг эрхэм ерөнхийлөгч, ерөнхий командлагч та мэдэхгүй баймааргүй юм даа.
-
çî÷èí (April 13, 2015 9:45:24 am )
öîëìîí ãýäýã õ¿í ººðèéí òîãòñîí ¿çýëã¿é ìîíãîë óëñûí íýãä¿ãýýð çýðãèéí óðáàã÷ ÷èíãèñ õààí áîë àëü õýäèéíýý öààçààð àáñàí áàéãàà øäýý
-
зочин (April 13, 2015 9:59:50 am )
Яана аа, АН ын үед бүх зүйл хөл толгойгоо алдлаа ш дээ, ингэж хамаагүй тэнэгтсэнээс болж улс орон уналаа ш дээ, дампуурлын ирмэгт тулж ирлээ, ард түмний амьдрал хүнд боллоо, АН ын дарга нар нь болж байна, сайхан байна, би их юм хийж байна, гэж ард түмнийг хуураад л, хятадуудаас бөхөлзөж уучлал гуйж монголын нэрийг гутаагаад л, АН ыг дахиж сонгож болохгүй
-
Anonymous (April 13, 2015 10:08:05 am )
Угаасаа л ичихээ байсан нөхөр ш дээ
-
ДОВДОН (April 13, 2015 10:10:04 am )
Цолмон бол БОДОН гахай, түүнийг дагаж далдганасан нусгайнууд ТОРОЙНУУД нь юм байна шүү дээ. Бүгдийг үтэр түргэн нядалж “ЧӨТГӨРИЙН” гуанзанд тушаа….
-
Anonymous (April 13, 2015 10:13:33 am )
ТН-н Болдбаатарыг солимоор юм. Ёстой менгний шуналтай бутэхгуй хулгайч шуу. Энд ер нь унэн зуйл бичсэн байгаад баярлаж байна. Энэ балиар томилгоонууд Лу.Болдоос эхэлсэн . Энэ нехер л ЗХ-ийг жинхэн улс тержуулсэн дээ. Болдоос хойш ЗХ-д унэхээр чадалтай цэргийн дарга нар унгуйдсэн дээ.
-
Anonymous (April 13, 2015 10:28:56 am )
tsolmon guai ch tsereg armiar estoi togloj baina daa.
ter Gantulga ter aaadulamsuren ter Altansuh ter Byambajav nar ni ch gesen dee oorsdoo ivhdeggui ym baih daa. -
Anonymous (April 13, 2015 10:30:40 am )
tsergiin albiig tsag ch haagaagui har gainuud haanaas garaad armiig mini samarch baigaa ym bol doo
-
ЭЖЫЭЭЖЭЖ (April 13, 2015 10:35:39 am )
ИҮЗРХЗРЗООК
-
-
Anonymous (April 13, 2015 10:33:50 am )
za za TSolmon Bambajav Boldbaatar 3 chini Erliin namd hamt baisan nohduud ym uu
Armiig ed naraas salgah ymsan. 3 urvagch uvaigui garuud niilchihsen tants ergej baigaag eronhii komandlagch Elbegdorj medej baigaa bolov uu -
H (April 13, 2015 10:37:18 am )
Altansvh chini naizni shvv dee . TV geer hamt garahaarni vneheer ineedtei ym gej bodson shvv. Haach yvsan zvvgdeesteil yvah ym daa.
-
ЭЖЫЭЭЖЭЖ (April 13, 2015 10:37:33 am )
АРМИЙГ УЛС ТӨРЖҮҮЛСЭН НОХДУУД ЧИНЬ ЛУ БОВД_ БЯМБАЛЖАВ ХОЁР ШҮҮДЭЭ,
-
ЭЖЫЭЭЖЭЖ (April 13, 2015 10:39:01 am )
ИГЭЭД УЛС ТӨРЖҮҮЛЖЖД АРМИЙГ ТАЛЦУУЛААД БАЙВАЛ ТА НАРЫН ТОЛГОЙ ДЭЭР Л БОРОО ОРОХ БАЙХДАА?????????????
-
ЗОЧИН (April 13, 2015 10:53:00 am )
Анхнаасаа л АН-ын хутгасан бантан одоо бүүр жонхуу болж байна даа Наад солигдож байгаа хүмүүс чинь өмнөх сайдуудын хийсэн холион бантангийн үргэлжлэл биз дээ
-
irgen (April 13, 2015 11:00:00 am )
er ni manaid armi gej baih hereg bna uu
-
zochin (April 13, 2015 11:14:11 am )
Har amia bodson ene nohor Mongoliin toroor mon ch ih tejeelegsen dee. Odoo ulam shunanuu gehees zogsohgui.
-
zochin (April 13, 2015 11:18:32 am )
Buh salbart iim dampuural gazar avch baina daa.
-
zochin (April 13, 2015 11:19:15 am )
Ene hun Mongoloo bododgui adgin tene er baina.
-
tsolmon altansvh (April 13, 2015 12:13:36 pm )
edee ene tsolmon altnsvh uur hen ch bilee eur ni armiin asuudliig iim hvmvseer udirduulj bolohgvi batlan hamgaalah yam gedeg chin zvgeer l neg alba bish ulsiin amin chuhal gazar shvdee ene tomilgo ene bilduuchil bas busad zvilee joohon bodoltoi hiij baimaar yumaa yaaj iim baij chaddag bna ene ulas oron chin zvgeer l huvagdaad duuslaa ene ulaanbatraas busad gazar ni eur ni zaragdaad huvagaad ord bolgood duschsiin bishvdee mongolchudaa yagaad bid iim cih ni dvlii nvd ni balai yavad baidg bna
-
zochin (April 13, 2015 1:13:10 pm )
Үнэн байна шүү. Цолмон гэж гай хаанаас гараад ирэв ээ. Цэрэг армиар тоглохоо болиоч ээ новшоо.
-
od (April 13, 2015 1:19:28 pm )
ene tsergiin nariin baiguullagiig ingej samarsh baidag ni buruu shuu dee.Ene songuuli hurdan bolj ardshilsan nam boliosoi doo.Ard tumniig tyilduullaa shuu dee.
-
od (April 13, 2015 1:24:09 pm )
herbee armiin hereg garaad turgen abbal ene said yaj ajillah bolloo,bodood ineed hureed baina.Tusgai albadiig estoi ajllaan sain meddeg l hun huune dee.
-
Anonymous (April 13, 2015 1:31:51 pm )
Лу.Болд БХ-ын сайд болоод л ЗХ-ний удирдлагаар тоглож эхэлсэн. Ц.Бямбажав гэдэг нам2 дамжсан нөхөр ЗХЖШ-ын дарга болоод бүүр ч гааруулсан. Лу.Болдын зөвлөх Ц.Ганболд нутгийн дүү гэх Б.Баярмагнайг генерал болгох гэж Ц.Бямбажавтай нийлж олон сайн дарга нарыг зайлуулсан. Одоо Бямбажав нь Баярмагнайтайгаа хонь, чоно… Ёстой л балайруулж байна ш тээ энэ хэд.
-
зочинpokpk (April 13, 2015 3:21:02 pm )
ЭНЭ БЯМБАЖАВ ЧИНЬ 60 ГАРААД ЯВЦАН ГЭЭ БЗДЭЭ?? ТЭГЭЭД ЗАЙЛАХ БОЛООГҮЙ ЮУ?? ОДОО ТЭТГЭВЭРТЭЙ ГАРСАН ДЭЭР ДЭЭ? БЯМБАЖАВ АА? ОДОО ЮУ ИДЭХ ГЭЭД БАЙГААН БОЛ? ШУНАЛ ЧИНЬ ИХЭДВЭЛ…. БҮР ӨӨР ТИЙШЭЭ ЯЮЧМХ БАЙХ ШҮҮ? ГАЙГҮЙ ДЭЭРЭЭ ЗАЙГАА ТАВЬЖ ӨГСӨН ДЭЭР ГЭЖ ЗӨВЛЬЕ?
-
Зочин (April 13, 2015 3:27:49 pm )
БХЯ-ыг 1996 оноос эхлэн энгийн хүн \эхнийх нь Дорлигжав\ удирддаг болсноос хойш улс төржилт эхэлсэн, гэхдээ нам дагаж далдганасан цэргийнхэн томилогддог байсан юм. Эрэлийн Эрдэнэбат сайд болчихоод л энгийн хүн дагуулж ирснээс бүх юм эхэлж, дараа Л.Болд бүр гааруулж, одоо энэ Цолмон БХЯ-ыг мэргэжлийн удирдлагагүй болгож байна. ЗХЖШ хуулиар 1997 оноос цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болж, боловсон хүчний томилгоогоо өөрөө хариуцаад явдаг байсан болохоор улс төржилт байдаггүй байсан, Ц.Бямбажав гэж нам дагаж гүйсэн сахалтай юм ЗХЖШ-ын дарга болсноос хойш бас улс төржсөн томилгоо хийдэг болж улс төржилт гэдэг заваан юм анги байгууллагуудыг хамарч замбараагаа алдлаа даа. Одоо байлдааны зэвсэг хаяж үрэгдүүлсэн гэмт хэрэгтэн генерал болдог\Доржсүрэн гэдэг хүн\, гадаадад цэргийн ажиллагаанд оролцож байхдаа хулгай хийгээд Монгол улсын нэрийг гутааж явсан хүн \Хур. Золзояа\ цэргийн музейн дарга хийж, архинд донтоод ажлаа хийхгүй хөөгдөхдөө тулж байгаад тэтгэвэртээ гарсан хүн\Хур. Эрдэнэдалай\ ЗХ-ний материал хангалтын баазын дарга хийж байгаа нь яавч эрүүл асуудал биш.
-
Anonymous (April 13, 2015 3:41:48 pm )
З.Энхболдын сонгуульд оролцож явсан /хуулиараа хориотой/ Дамдиндорж гэдэг нэг бүдүүн хар нөхөр Өвөрхангай аймгийн 256-р ангийн захирагч хийгээд 5 жил болж байгаа…
-
Anonymous (April 14, 2015 9:02:31 am )
iim hun ahgiin zahiragch hiij bolohgui shuu dee. ter buduun zavaan uvaigui ur chadvargui baigaagiin ee. Angiin zahiragch bol gyalalzsan ulger duurialaltai bieiin tamirt sain hun udirdah ur chadvartai baih estoi doo
-
-
Anonymous (April 14, 2015 8:59:00 am )
Dorjsuren Erdenedalai Zolzaya 3-g yag helj dee mash sain meddeg hun ym aa daa.
ene gurvan huniig zailuulah heregtei. ehnii eeljind Zolzayag -
уншигч (April 14, 2015 9:44:09 am )
яанаа ямар аймаар байдалд орсон юм бэ хулгай хийж явсан хүн хүртэл дарга болсон гэнэ үү арай ч дээ үгүй байлгүй дээ та минь ээ зэвсэгт хүчин чинь уул нь маш хариуцлагатай хүн томилох улстөржих ёсгүй ганц газар биш үү
-
-
Anonymous (April 13, 2015 3:51:33 pm )
энэ бол дампуу зүйл болж байна сахал бямбажав одоо болоо шүүдээ
-
goe (April 13, 2015 4:42:28 pm )
olon namin obor damjih goe yum bish uu ,ter olon nm toogood baidag
-
Anonymous (April 13, 2015 6:48:32 pm )
Ene zavaarsan yum xezee ch duusaxgui baixaa. Armiig aliig ni alduulj baigaa ezed ni Eronxiilogch, yalsan xemeex namin tomilgoogoor ochson uls torchid sh tee. Nam damjsan Janjin shtabin darga ni “uurgee” onts bieluulj baigaa bololtoi…
-
Anonymous (April 13, 2015 7:04:47 pm )
Мэргэжлийн бус нам дамжсан ийм новшнуудаар жинхэнэ мэргэжлийн салбарыг удирдуулна гэдэг дэндүү тэнэг хэрэг.Энэ хүн үлдсэн хугацаагаа анги салбараар орж цэргийн хоол амталж явсаар барна. Ойлгомжтой.БХЯ толгойноосоо аваад хөлөө хүртэл цэргийн мэргэжлийн хүн байх учиртай.Цолмон мэргэжлийн бус хүмүүсийг албан тушаалд тавьж мэргэшсэн боловсон хүчнийг хоморголон халахаа зогсоовол таарна.
-
Anonymous (April 13, 2015 7:28:15 pm )
БХЯ ,энэ салбарт ажилагсад улс төрчид, Цолмонгийн тоглоомын кукэлдэй биш шүү. Цолмон-та өөрөө утсан кукэлдэй болж байгаа юм биш үү. Ичихгүй байна уу.
-
Anonymous (April 13, 2015 7:39:31 pm )
Бэлтгэл офицер Зоригт маш зөв бичсэн байна. Сайдтан ухаарвал таарна.Армиа гэсэн сэтгэлтэй ийм улсыг халах хэрэггүй. Халсан бол эргүүлэн томилох хэрэгтэй.
-
Бас нэгэн бэлтгэл офицер (April 13, 2015 10:27:54 pm )
Таны бичсэн нийтлэл ёстой нөгөө “Загатнасан газар маажих” шиг боллоо. “Үнэнийг хэлсэн хүнд хүн дургүй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэдэг шиг бичүүлсэн нөхөдүүд бичигчийг хайгаад, буруутанг бусдаас олох гээд ёстой бужигнаж байгаа байх даа. Ер нь БХЯ, ЗХЖШ гэдэг байгууллагууд бодлогын хувьд дампуурсан гэж манай цэргийнхэн, тэр тусмаа ахмадууд халаглацгаадаг юм. Аливаа юм хэмжээтэй байдагсан уг нь. Энэ их гажуудлыг өндөр үнээр засах хэрэг гарах нь дээ хөөрхий. Ноён Ерөнхийлөгч мөн ч сайхан, хий хоосон их ярих юм даа. Хамгийн их харууцлагагүй газар уг нь өөрийнх нь шууд хариуцдаг газарт л нүүрлээд удаж байна шүү дээ. Энэ Бямбажав гэдэг нөхөр дарга болсоноос хойш мөн ч их хэрэг төвөг гарах юм, мөн ч ихээр дуулиантайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр бичигдэх юм, яагаад ямар ч реакци байхгүй энэ олон жил байлгаад байна вэ? Тэр нөхөр ирсэн сайд дарга болгоныг долигонож байгаад өөртөө татаад аргалаад байдаг бололтой. Ийм байж болох уу? ноён ерөнхийлөгч өө? Дариухан шиг нэг юм бодпвол яасан юм бэ дээ? Олны үг ортойдог шүү хө.
-
бэлтгэл офицер (April 13, 2015 11:00:37 pm )
Бямбажав аа гэж !!!! 1990-д оны үед ажлаа мэддэггүй бас хийж чаддаггүй юм армиас хөөгдөөд гарах гэж байтал Дорлигжав гэж этгээд БХ салбарт ирээд л генерал болгосон гэж байгаа. Дарь Сүхбаатар, Дорлигжав, Элбэгдорж нар л чирж гулдарч байж авч явдаг юм. Ер нь чадваргүй мэдлэггүй хүмүүс л тухайн салбарын сор болсон удирдах ажилтнуудыг өөрийнхөө хувийн сонирхолд саад болно гэж үздэг учраас үтэр түргэн зайлуулах арга боддог нь бичгдээгүй хууль юм даа. тэгээд л одоо байгаа хурандаа генералууд нь Бямбажавтайгаа адилхан учраас юу ч дуугардаггүй аялдан дагаад л байж байгаа нь тэр шүү дээ. хурандаа Тогоо тэгэвэрээс ирээд ЗХЖШ-ын дарга болоод тэтгэвэрт гараад олон жил болсон дэд хурандаа д бэлтгэл хурандаа цол олгожэхлэсэн бөгөөд Бямбажав түүнийг нь маш эрчимтэйгээр залгамжлуулж байгаа, одоо бол бригадын генерал, хурандаа цолтонгууд дэслэгч цолтонтой тоогоор тэнцүү шахуу боллоо. Ерөнхийлөгч нь ч гэсэн цагдаад, онцгойд ЗХ-ний бригадыг генерал цол бэлгэлээд л сууж байх юм.
-
хххх (April 14, 2015 5:46:45 am )
Цэргийн амьдрал мэдэхгүй энэ эрхэм БХыг самраад дуусах нь ойлгомжтой
-
Anonymous (April 14, 2015 8:25:25 am )
aaa nkvsh gej bodohoos l durgui hureed baina. tseregt yavah durgui aina bultana . tegeed odoo bolohoor tsereg armid ajillana tsergiin darga nariig udirdana novsh gej bodohoos l …
-
Anonymous (April 14, 2015 8:28:20 am )
ovorhangai aimgiin 256 gel uu angiin zahiragch manai onii 1 hachin nohor baina yaj horoo udirddag ym bol doo buu med. ih buunii nohor shuu dee tegeed moto buudlagii horoo udirdana l gene eee ha ha ha manai onii 1 sonin nohor shuu ha ha ha …
-
уншигч (April 14, 2015 9:38:15 am )
тэрбишдагва чинь онцгой байдлыг баахан самраа биз дээ
-
зочинpokpk (April 14, 2015 10:14:44 am )
ӨВӨРХАНГАЙД ДЭСЛЭГЧ БАЙХДАА АВГАЙТААГАА НИЙЛЭЭД АНГИДАА СПИРТ НАЙРУУЛЖ ЗАРДАГ БАЙСАН ДАМДИНДОРЖ ГЭДЭГ НӨХӨР 256 ДАРГА БОЛЧИХСОН ЮМ УУ?? ӨӨ ХАЛАГ АА ЭНЭ ЧИНЬ НӨГӨӨ З.ЭНХБОЛДЫН ТАВЬСАН ХҮН БАЙХАА.
ЭНЭ ИХ БУУНЫ ХҮН ЯАЖ МБ ХОРОО УДИРДАЖ ЧАДАХ УУ ДЭЭ? ХӨГИЙН ЮМ БОЛЖ БАЙГААН БАЙНА ДАА. ХУВЬД НЬ ЭНЭ А_НГИУДЫГ НЬ ӨГЧИХҮҮЛ ТААРНАА? -
зочин (April 14, 2015 3:27:35 pm )
зориг нь өөрөө их идэж туйлж байсан юм байлгүй дээ тэгээд боож үхэхгээд байгаа юм биш үү.аливаа алба халаатай сэлгээтэй гэхчээр он удаан жил бул хар чулуунуудыг зайлуулж байж л цэвэрлэгдэнэ.Цолмон чинь худлаа ярьдаг гишүүд дундаа арай үнэн зөв буурь суурьтай санагддаг
-
БАМ (April 14, 2015 3:31:57 pm )
урд нь хийсэн жанхуун дээр нь Цолмон ороо байлгүй дээ муу нэрийг дараагын сайд л үүрдэг биздээ
-
санчир (April 14, 2015 3:55:42 pm )
монголчуудаа бие биенээ яагаад дэмжиж болдоггүй үргэлж муу муухайгаар нь ярьдаг байнаа сайнаар нь хараад сайхнаар бодож болохгүй юу.дотор нь юу болж байгааг мэдэхгүй юм байж уулгамч амьтад шиг ам нийлүүлэн муулах юмдаа миний монголын ард түмэн
-
ИРГЭН (April 16, 2015 10:17:33 am )
БХЯ-ны жудаггүй сайд Ц.Цолмоны, бас “Бөртэ”-гийн шинэ дарга, Н.Энхбаярын өмнөөс үсээ зулгааж байсан “баатар эмгэний” утас, бас ЦДБЭЧ-ын дарга, Асашёругийн хадам эмгэний найзын албаны болон гар утсыг мэдэх хүн байвал коментэд бичээрэй. Би тэдэнд “баяр” хүргэмээр байна аа……….
-
boogii (April 22, 2015 10:40:05 pm )
munkhochir chin arhinii soliotoi hun shuu dee 14 tsagaas hoish oroondoo tasarchdag darga baisan shuu dee , gansuh darga ajilchinaa zodood aaviin haalga tatah shahaad ooroo ajilaa ogood yvsan hun shuu dee altansuh darga yamand ireed shal oor bolj baigaa shuu dee ydaad l yamnii ajilchid zorilgotoi uramtai ajildaa yvdag bolson shdee
-
Anonymous (April 22, 2015 10:47:56 pm )
цолмон сайдыг муу хэлж бичээд нэмэргуй дээ угаасаа толов товшин улс торч гэдгийг сэхээтэн давхрага бугд л мэднэ дээ. муу юм гарах учиргуй л хун байгаам даа
-
Иргэн (May 11, 2015 9:14:36 pm )
Гоё бичжээ, дээр нь ингэж нэмбэл бүр ч гоё уу: “Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг” гэгчээр төрийн аль ч яаманд, түүний дотор БХЯ-нд “сайд” нэртэй САЛБАДАЙ хэн ч юм улс төрийн нэг “ХУЛГАР” хүрч ирээд хойморт нь заларч л байдаг, хийж бүтээж, овойлгож товойлгосон нь ч тэр бүр мэдэгдэхгүй “идэж цадаж, хэхэрч, УНГАЖ, хэвтэж” хэд хоноод “төрхөмдөө” буцаад арилж л байдаг хөгийн жишиг Монгол Улсад тогтоод 20 гаруй жил болж дээ, хөөрхий…
53 Comments