antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 12, 2011 1 comment

Сонгууль угтсан Архангайн улс төр

нийтлэсэн Admin

 УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ үед Парламентад сонгуулийн хууль дуншиж байна. Сонгуулийг хуучин, шинэ тогтолцооны алинаар явуулсан ч нэр дэвшихээр горилогчдын санаа бодол нэг их өөрчлөгдөхгүй болов уу. Улстөрчид нэр дэвших эрхээ авахын тулд хамгийн түрүүнд ажилладаг нэгж бол аймаг, сум юм. Тэнд ажилладаг намын үүр, хороодын гиш үүдэд тал засах хэрэгтэй болдог. Дээгүүрээ Сонгуулийн хууль энэ тэр гэж бужигнаж байх сиймхийгээр УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх авах, тал засах ажиллагаа доогуур нэгэнт өрнөөд эхэлжээ. Манай сонин аймгуудад болж байгаа улс төрийг тандахаар шийдлээ. Эхнийх нь Архангайн улс төр. Манай энд улс төрийн амьдрал, орон нутгийн улст өрчдийн ажиллагаа эрчимжиж эхэлсэн гэж эх сурвалж ярив. УИХ-ын тойргийн дэс дараалал Архангай аймгаас эхэлдэг.Ер нь бол “цэнхэр” талдаа. УИХ-ын дөрвөн удаагийн сонгуулийн гуравт нь АН ялжээ. Одоогийн гишүүн Р.Гончигдорж, С.Ламбаа нар гурав, “Фортуна” Н.Батбаяр хоёр удаа мандат өвөрлөсөн. Энэ завсраар МАН нэг удаа цухуйсан нь С.Төмөр-Очир, Б.Чадраа, М.Далайхүү нар ялсан хэрэг. Таван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гуравт нь АН-ын нэр дэвшигч ялалт байгуулж байснаас үзвэл яалт ч үгүй “цэнхэр” тойрог болж байгаа юм. Дургүй нь хүрвэл дориухан сэгсэрчихнэ, Р.Гончигдорж, С.Төмөр-Очир нарыг УИХ-ын дарга байхад нь дэмжээгүй юм даа.

Нутгаас нь гаралтай, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “унагасан” гэхээр дарга улстөрчдөд халтай гэдэг нь харагдана. 2012 оны УИХ-ын сонгууль ч Архангайд сонирхолтой болох төлөвтэй байна. МАН, АН-ын аль аль нь шинэ хүнээр цус сэлбэхээр зэхэж, зарим нь хэдийнээ бэлтгэл ажилдаа орсон сурагтай. 48:28 хувилбараар сонгууль явуулбал Архангайд хоёр мандат ногдох юм. Р.Гончигдоржийн хувьд намынхаа нэрээр орох учир нэр дэвшихгүй нь бараг тодорхой болов уу. Нэр дэвшлээ ч сонгогдох магадлал тун бага гэж эх сурвалж үзэж байна. Тийм азгүй явдал тохиолдвол өндөр хөгжилтэй аль нэг оронд Элчингээр суух сонирхолтой юм байх. Нутгаасаа гурван удаа мандатын эзэн болсон С.Ламбаа сайдын хувьд ч ирээдүй нь саарал байгаа гэх. Арван хэдэн жил УИХ-д суусантайгаа тэнцэхээр үлдэцтэй ажлыг нутагтаа хийгээг үй гэсэн гомдлыг түүнд хаяглаж байна билээ. Намын бодлогоор сайд болсноос хойш аймгийнхаа эрүүл мэндийн салбарынханд үзэл бодлын өнгөөр ханддаг, АН-ын гишүүн эмч нараа түүж гадаадад явуулдаг, аймгийнхаа багийн эмч нарт төсвийн мөнгөөр баахан “хулхи” мотоцикль авч өгсөн гэх мэт шүүмжлэлийг нутгаас нь ирүүлж байна. “Фортуна” Н.Батбаяр харин энэ удаа дахиж дэвшинэ гэж байгаа бололтой, гэхдээ арай өөр тактикаар үзэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Мань эр ч сэргэлэн л дээ. 2012 онд өөртөө ихээхэн итгэл өгч байгаа дуулдана лээ. Юу ч сэдэж, үгээр яаж ч уярааж мэдэх нөхөр гэж байна.

Харин мандат цөөрөх сургаар хоёр “өвгөнөөсөө” зай барьж “ганцаарчилсан” тоглолт хийх болсонд нь дурамжхан хүн олон байгаа бололтой. Тодорхой мэдээлэлд үндэслэсэн энэ таамгаар сонжвол архангайчууд гайг үйхэн шиг шинэ хүн харж байж мэдэхээр байгаа юм. Тэд нь хэн байж болох вэ? Засгийн газрын дэргэдэх Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайханы нэр дуулдаж байна. Чамгүй хөрөнгө эргэлддэг энэ газрын даргаар найман жил тасралтгүй ажилласан гэж бодохоор намдаа нөлөөтэй байж болох талтай. Тэрбээр аймагтаа намаа ялуулж, ИТХ-ын даргаар ажиллаж байсан, ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа намаасаа сонгогдсон Засаг дарга (одоогийн Ерөнхийл өгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр)-ыг МАН-тай хуйвалдан унагаж байсан, аймгийнхаа АН-ын даргаар нэлээд олон жил ажилласан, үндсэндээ Архангайд АН-ын гол “хор”-ыг найруулдаг, намынх нь нөхөд үгнээс нь гардаггүй гэх зэргээр мань хүний тухай ярьдаг аж.

Д.Баярсайхан 2012 онд Архангайн УИХ-ын сонгуулийг гардан удирдах, боломж таарвал өөрөө үзчих санаа байхыг үгүйсгэхгүй, намынх нь нөхөд ч тэгж таамаглаж байгаа. Гадаад хэргийн дэд сайдаар гэнэтхэн тодорсон Б.Болор. “Фортуна”-гийн хүн гэх сураг байдаг. Нам дотроо “МҮДН” фракцад харьяалагддаг. Өвөө нь Чулуут сумын гаралтай юм билээ. Түүнээс хойш нутгаасаа холбоо тасарч, 2000 оноос Т.Бадамжунай сайдыг даган аймаг, сумаараа үзэгдэх болсон нөхөр гэнэ. Сайд энэ сумынх. Б.Болор “МҮДН” фракцынх боловч сүүлийн үед “Алтан гадас”-ынхантай түншлэх болсон гэдэг. АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч.Түүнийг “Фортуна” гараас нь хөтөлж улс төрд оруулж ирсэн учраас “загалмайлсан” ахдаа тус болох учиртай гэлцэж байх юм. Яаж гэхээр Д.Баярсайханы саналыг хувааж, дундуур нь Н.Батбаяр гүйх юм уу даа. Олон мандаттай тойргийн нэг сул тал нь нэг намын нэр дэвшигчдийг ингэж “алалцуулдаг” гэмтэй.

МАН-ын нэр дэвшигчдийн тухай

Өмнөх дөрвөн сонгуулийн гуравт нь нь ялагдсан гэдэг утгаараа энэ удаагийн сонгуульд нэлээд сайн бэлдэж, бас хүчтэй, “мөнгөтэй” хүмүүсийг гаргаж ирэх болов уу. Энэ ч утгаараа Архангайд “Эрдэнэт” хэмээх “саалийн үнээ”-г “маллаж” буй Ч.Ганзоригийг дэвшүүлэх тухай яриа байна. 2004 онд нэр дэвшээд “унасан” тэрбээр дахиж зүглээгүй. 2008 онд түүнд боломж байсан гэж архангайчууд ярьдаг аж. 2009 оны айхавтар зуднаар аймгийнхаа бүх сумын малчдад цагаан сарын нь бууз, боовны гурилыг тарааж “буян” хийснийг малчид одоо ч ярьдаг гэнэ. Аймагтаа томоохон морины уралдаануудыг жил дараалан сайн зохион байгуулсан гээд уяачид ам сайтай байдаг бололтой. Бас ч үгүй Бурхан багшийн дүр бүтээсэн, Со гавьяатыг нутагтаа тоглуулсан гээд уг нь юм хийгээд байгаа гэж байна. Гэхдээ л зав зай нь болдоггүй юу, ховорхон үзэгддэг, хүмүүстэй нийтэч биш, дуу цөөтэй гээд намынх нь нөхөд Ч.Ганзоригийг шүүмжилдэг гэж дуулдах юм.

Чухам сонголт хийх тэр өдрийн тэнгэр мэдэх биз ээ. МАН-ын дараагийн кандидатаар ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайг нэрлэе. Бие нь жижиг ч “бэлчээр” том энэ эрхэм МАН-ын толгой лидерүүдийн нэг. Хотын хүчирхэг бүлэглэлийг М.Энхболдын хамт “атгадаг” энэ хүн Чулуутынх гэнэ. 2004- 2008 онд УИХ-ын гишүүнээр Улаанбаатараас сонгогдсон, тухайн үедээ “хамгийн хүнд” гэгдэх Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон буюу 70- аад мянган сонгогчийн санал авч байсан, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Засгийн газрын гишүүн. Хашиж байсан албан тушаалын нөлөө, бэл бэнчингээрээ хэнээс ч дутахг үй нь 2004 оны сонгуулийн дүнгээс харагдах болов уу. Бадамжунайн ялалт зарим улстөрчид зүүд шиг санагдсан гэлцдэг. Улаанбаатар дахь Архангайн нутгийн зөвлөлийн дарга. Түүнийг бас шаггүй “менежер” гэж тодорхойлдог.

Ямартай ч толгойлж байгаа хөдөө аж ахуйн салбартаа нэлээд менежмент хийж, Засгийн газрыг хамгийн сайн лоббидож, газар тариалангийн салбарыг “гозойтол” гаргаж ирсэн гээд салбарынхан нь ам сайтай. Нэг хэсэг “Хадгаламж банк”-ны гэх хэрэгт У.Хүрэлс үх, Г.Занданшатар нарын хамт шалгагдаж байгаад “цагаадсан” энэ улстөрч 2012 онд Архангайгаас намдаа суудал “чирч” ирэх хүндхэн үүргийг хүлээсэн. Архангайд МАН-ын чансааг тодорхойлно гэж таамаглаж байна. Сонгуулийг хуучнаар нь явууллаа гэхэд гурав дахь мандатын эзэн хэн байхыг таахад хэцүү. Д.Тэрбишдагва, Ц.Батбаяр гээд хотоос сонгогдсон ч Архангайн угшилтай, нутагтаа нэртэй эрхмүүд үзээд алдахыг үгүйсгэхгүй. Энэ эрхмүүд хотын тойргоо нэлээд сайн тойглосон учир шинэ газар руу хараа сунгахгүй л болов уу гэж таамаглагдаж байгаа. Гэхдээ нийгмийн хүлээлт болсон залуу хүн дэвшүүлэх шаардлагатай гэж үзвэл шинээр томилогдсон аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга Ё.Баатарбилэгийг МАН зүтгүүлж магадгүй юм. “Экс” Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүн ч гэх, Т.Бадамжунайгийн тавьсан хүн ч гэх “хардлагатай” энэ залууг Шадар сайд М.Энхболд дагуулан ирж тавьснаас хойш ямартай ч хоёр жил шахуу аймаг толгойлж байгаа. Зоримог, үг яриа сайтай, нэлээд “зүтгүү” ажиллаж байгаа, “хуучин бууны хугархайнуудад” нэлээд хатуу хариуцлага тооцож ажиллаж байгаа гээд аймгийн иргэд нь бас ч муугүй амтай.

Гэхдээ сүүлийн үед АН-ын “Монгол хүн-2020”-ын хэлэлцүүлгийн хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд сайн “гөвүүлээд”, хариуд нь ганц үг ганхийхгүй байгаа. Шүүмжлэлд хүлээцтэй хандаж байна уу, эсвэл “жингэр хэчнээн хуцсан ч жингийн цуваа явж л байдаг” зарчим барьж байна уу, наснаасаа илүү “хэрсүү” энэ нөхөр учир битүүлэг кандидатад тооцогдож байж болох талтай. Хэтэрхий шийдэмгий, “дарангуйлдаг”, намын нөхдийнх өө үгийг сонсдоггүй өөрийнхөө бодсоноор юмаа хийдэг гээд ойр тойрныхон нь шүүмжлэлтэй ханддаг ч түүнийг ерөнхийдөө багийн зарчмыг сайн барьж, хурлынхаа хэдийг зангидаж чаддаг, “эхийг нь эцээж тугалыг нь тураалгүй” асуудалд ханддаг, юмны эвийг нь олчихдог, уян хатан бодлоготой гээд намын нь нөхөд, ялангуяа ахмадууд нь хир халдаадаггүй юм билээ. Ямартай ч дээр нь байх АН-ын гурван гишүүн “ах” нь ч бас энэ нөхрийг зүгээр нэг “банди”, “зөөлөн самар” биш гэдгийг хүлээн зөвшөөрдөг. 2012 оны Архангайн тойргийн өнгийг зурахад иймэрхүү төлөг бууж байна.

Архангайн эрхийг барих сонгуулийн тухай

Орон нутагт МАН эрх барьж байгаа. 2008 оны сонгуульд АН ялалт байгуулах нь тодорхой гээд бараг аймгийн Засаг дарга, Хурлын даргаа товлочихоод АН-ынхан “ялалтын найр”- ныхаа бэлтгэлийг базаасан байсан гэдэг. Учир нь гурван гишүүн АН-аас хавар нь УИХ-д гарчихсан, тэд нь орон нутгийн сонгуульд ирж намаа дэмжиж ажилласан. Харин Засаг дарга байсан Ж.Хүрэлсүхээр толгойлуулсан МАН-ын нөхөд, УИХ-ын сонгуульд ялагдсан гэсэн “ялыг” үүрээд, намынхаа Удирдах зөвлөлөөс бангатай, ямар нэгэн дэмжлэггүй шахам “бор зүрхээрээ” сонгуульд орсон байдаг. 2012 онд МАН, АН аль аль нь орон нутгийн сонгуульдаа ач холбогдол өгч байгаа. Эрх барьж байгаа МАН-ын нөхөд нэлээд тайван, аядуу гэмээр үйл ажиллагаа явуулж байгаа бол АН-ынхан “Монгол хүн- 2020”-ийгоо аймагтаа зохион байгуулаад, нэлээд зориг орсон уу, эсвэл одоогийн удирдлагад нь “банга” хүртээсэн үү нэлээд хөдөлгөөн орж байгаа сурагтай. 2012 онд ямар ч аргаар хамаагүй орон нутагт эрх мэдлийг авмаар байгаагаа АН-ын дарга Н.Алтанхуяг хэлэлцүүлгээс ирэхдээ хэлээд авсан байна.

Архангайн МАН-ынхан ойр ойрхон хуралдаж, халаа сэлгээ хийж, боловсон хүчний бодлогодоо анхаарал хандуулж байгаа бол АН-ынхан бас шинээр бүтцээ хийж, дэд дарга нараа солиод амжсан байна. Аймгийнхаа АН-д Д.Баярсайхан хүч нэмж, сонгуулиа удирдахаар он гаруут газрын даргын албаа өгөөд ирж ажиллах юм байх. Одоогийн АН-ын хорооны дарга Д.БатЭрдэнэ гэгч эрхмийгээ хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа дээр нь дөрөөлж зайлуулах “нууц төлөвлөгөө”- гөө хэдийнээ боловсруулж, дараагийн даргаар тавих эрхмээ, хэрэв сонгуульд ялбал аймгийн дарга болох хүнээ хүртэл тодруулсан гэнэ. Тэр нууц эрхмээр Д.Баярсайханы гарын хүн гэгдэх, аймгийн ХХҮХ-ийн дарга Д.Ариунжаргал гэгч тодроод байгаа гэнэ. Сонгууль болтол бага хугацаа үлдсэн ч УИХ-ын сонгуулийн тухай хууль хэрхэн батлагдах, Орон нутгийн сонгуулийн хууль хэрхэх, дээр нь хаврын тэнгэр мэт ороо бусгаа Монголын улс төрийн тогоонд “шөл” хэрхэн буцлахаас үүдээд нөхц өл байдал дээрхээс өөрөөр эргэхийг үгүйсгэхгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 14, 2012 4:49:46 pm )

    Архангайд Бадамжунай сайдыг ам сайтай л ярьдаг юм билээ хэрвээ орвол тэр хүн л гарна даа гэж.

antalya rent a car