antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 10, 2015 17 comments

Шүүх хурал З.Энхболдын талд гарч М.Наранбаатарыг 9.9 сая төгрөгөөр торгов

нийтлэсэн Admin

naranbaatar enhboldМҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатар, УИХ-ын дарга З.Энхболд нар өнгөрсөн жилээс л хоорондоо маргаантай байгаа. Тэгвэл З.Энхболд, М.Наранбаатарыг “нэр төр, алдар хүндэд халдсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тараасан, өш хонзонгийн сэдлээр асуудалд хандсан” гэх үндэслэлээр цагдаад хандсан байна. Энэхүү гомдлын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхэд шилжүүлсэн.

Өмнө нь М.Наранбаатар, З.Энхболдыг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгч байсан билээ. Эргэн сануулахад, тэрээр УИХ-ын дарга З.Энхболд нь МҮОНРТ-ийг “архичдаар дүүрсэн, Цөөн хүний ажлыг 700 хүн хийдэг” хэмээн УИХ-ын индэр дээрээс зарласан бөгөөд үүний улмаас захирал асан М.Наранбаатар “Энэ нь бүхэл бүтэн байгууллагыг доромжилж, нэр төрд халдаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан” гэх үндэслэлээр шүүхэд өгсөн ч хэрэгсэхгүй болгосон байдаг.

Тэгвэл энэ удаагийн шүүх хурал өчигдөр Дүүргийн хэргийн анхан шатны II шүүхэд болж УИХ-ын дарга З.Энхболдын нэхэмжлэлтэй МҮОНРТ- ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатарыг буруутай гэж үзжээ. Тэрээр шүүхээс М.Наранбаатарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 9.9 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Харин М.Наранбаатар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж хэтэрхий нэг талыг барьсан, хохирогчгүй, нотлох баримт дутуу болсон учир давж заалдана хэмээв.

 Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (April 10, 2015 10:46:48 am )

    Үхэх огтоно муурын сахлаар оролдоно гэж энэ юм даа

  • дорж (April 10, 2015 11:45:00 am )

    тийм нүсэр байгууллага бусад тв-ээс ялгарсан чанартай,шуурхай мэдээ, мэдээлэл цацаад байгааг нь үзэгч би мэдэхгүй юм.Энхболдын хэлсэн үг үнэн байхаа.

  • MGL (April 10, 2015 11:50:29 am )

    Энхболдын л арга л даа. ТӨХорооны дарга байхдаа олон ТӨҮГазрын дарга, захирлуудыг хэлмэгдүүлж байсан хүн шүү дээ. Тэр хамт олныг хэлж байгаа, дарга захирлуудыг гүтгэж байгаа нь яаг хаширын арга барил мөн шүү. Игэдэг л хүн л дээ… үүнийг олон хүн нотлох байх. Хүний хийсэн бүтээснийг харлуулж байж санаа нь амардаг хүн шүүдээ. Сталины зийхэн хувилбар гэсэн үг.

  • Zochinzochin (April 10, 2015 12:36:49 pm )

    noyontoi ushtei bol tolgoigui gedeg. Ami nasaa hicheej yavahgui bol. bolohgui shuu. Alivaa. muu yum nuguu taldaa sain ur dagavartai baih ni bii. Ene yavdal Naranbaatariig temtsegch bolgon zamii ni zasch baigaa yum

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (April 10, 2015 2:24:29 pm )

    Za za hen hen ni olond ner hundtei sain saihan humuus bish shuudee buruu muruu ch gej yu baidiin agilhan hoer har heree shtee hoer bayan negneesee 10 saya ablaa ch neg ni bayajaad negee ni hoosorloo yu jujig tabh geed mayaglachih ymaa i

  • 444 (April 10, 2015 3:28:10 pm )

    Harinch baga baina. Naranbaatart naad mungu chini hoolnii mungu

  • Tuya (April 10, 2015 4:03:51 pm )

    Ene deedidvvrvvd ingejl hohiroono evgvi shvv

  • Tuya (April 10, 2015 4:05:11 pm )

    Ene darga sanaatai nobsh ingeneldee ard tvmeen edniig songuuliar zailuulaachee

  • tseegii (April 10, 2015 4:21:01 pm )

    хүнийг хэлмэгдүүлсэн бол юм эргэнэ гэж байдаг шүү

  • зочин (April 11, 2015 4:34:05 am )

    мт унхээр том данхаасан бутэцтэй телевиз чанар муутай бусад телевизийг харалдаа тосовоо хэмнэх бодлого барья олон ороонд олон дарга нартай байгууллага шуу дее!!

  • 56 (April 11, 2015 11:47:22 am )

    бие нь жижиг ч бяр нь их бас зуумтгай эвгүй хүн дээ энхболд гуай

  • иргэнmgl (April 11, 2015 1:27:03 pm )

    Ardchilsan namin darga erh cholot hevlelig booj daramtuulsan gej naminhaa reiting ynagaaj songyyld ynah ehlelee tavij bn.hariytslaga hezee tootsoh ym be

  • Anonymous (April 11, 2015 4:38:06 pm )

    УИХ-н гишүүн хуралдааны танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй гэдгийг мэддэггүй юмуу. Наранбаатараа наад заргаа сонгуулийн дараа хий дараагийн сонгуулиар наадуул чинь тэртээ тэргүй чамтай адилхан гудамжинд гарна.

  • иргэн (April 11, 2015 4:39:31 pm )

    УИХ-н гишүүн хуралдааны танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй гэдгийг мэддэггүй юмуу. Наранбаатараа наад заргаа сонгуулийн дараа хий дараагийн сонгуулиар наадуул чинь тэртээ тэргүй чамтай адилхан гудамжинд гарна.

  • Anonymous (April 12, 2015 6:35:58 pm )

    buhel buten undesnii olon niitiin televiziin hamt olniig Enhbold doromjilj ner hunded haldaj bolno uchir ni ih hurliin darga uchiraas shuuhees buruutai gevel ajilaas ni halj chadah erh medelten uchraas aan Naranbaatar bol Enhboldiin ner hunded haldaj bolohgui ter bol shuuh zasaglald nolooloh erh medelgui uchiraas iim torh mongol ulsiin suuliin 2 jild mordogdoh bolson hiili eniig ard tumen bugd meddeg bolson ene gajuudaliig

  • Anonymous (April 12, 2015 6:44:20 pm )

    Enhboldiin ter aimshigtai gedeg ugiig harina oorsdiig ni tuhailbal ih hurliin huuliig dandaa zorchij baidag sogtuu hel amaa zajilaad ard tumniig doromjilood suuj baidag buruu shiidver gargaad uls ornoo heden ter bumaar hohirooj baidag gishuudiig bolon tuuniig tolgoilj baigaa humuusiig helehed yg taarah ug hirees hetersen aimshigtai yr ni muu ug bolgon tohiroh yum Enhbold ter olon hamt olniig doromjilson yum chini ner hunded ni haldsan yum chini tegvel heden ter bumiig toloh ystoi yum bna zov shuuvel huuli baidag bol unen zovoor yvbal uher tergeer tuulai guitsnee gej ug bii shuu Oodoo shidsen chuluu ooriin tolgoi deer buudag gej bas ug bii !!!

  • зочин (April 13, 2015 10:08:27 am )

    З.Энхболдыг сонгож болохгүй, Их хурлын дарга иргэнтэйгээ өс санаад л шүүхдэлцдэг зүйл анх удаа байх аа, өөрөө хүнийг, байгууллагыг доромжилж болдог, өөр хүн бол болохгүй, энэ одоо юу вэ, иймдээ ч АН улс орныг унагаалаа даа, одоо АН өөрөө унана,

antalya rent a car