Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаантай. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүйтэй танилцана уу.
1.Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар цэцийн дүгнэлт:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.НАРАНЧИМЭГ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлт:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СОЛОНГО танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.
3.Захиргааны ерөнхий болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.
4.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна
5.Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа III төслийн санхүүжилтийн хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.
6.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЗОРИГТ танилцуулна.
7.Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.
8.Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ танилцуулна;
-Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
Холбоотой мэдээ
-
zochin (April 12, 2015 7:57:42 am )
tetgebree vriachee zaluu hvmvvst zai tabij uguh heregtei tetgebrin nasig em 50 er 55 bolgoh estoi tegj bj zaluuchuud ajiltai bnoo
-
ээ (April 13, 2015 3:30:50 pm )
зөв дэмжижи байна. Тэтгэвэрт гарах дөхсөн хүмүүсийн идэвх нь 1-2 жилдээ буурсан байдаг гэсэн судалгаа байдаг. Европыг дуурайж битгий нэмнэ гэж донгодоорой Залуучуудыг ажилтай болгох тал дээр бодлого боловсруулж ажиллах нь чухалшүү. Өгөх тэтгэврийг нь гайгүй тогтоогоод залуу халаа боловсон хүчинд зай тавьж эрч хүчтэй хүмүүсээр ажиллах фронтыг сэлгэх хэрэгтэй.Эхний удаад эмэгтэйг 53, эрэгтэйг 58 тай байхад яг болох байх гэж бодож байна.
-
Anonymous (April 14, 2015 10:50:03 pm )
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;Тэтгэврийн насыг нэмээд хэрэггүй. Нийгмийн даатгалын сангаас байшин барихыг хэзээ ч зөвшөөрч болохгүй
-
Anonymous (April 14, 2015 10:55:38 pm )
Тэтгэврийн насыг нэмж болохгүй. Бид босно шүү. Нөхөн даатгал гэж балай юм хийж ажил хийгээгүй хүнийг ажилласан болгож Нийгмийн даатгалын мөнгийг барчихаад одоо насыг нь сунгаж нөхөх гээд байгаамуу?
-
-
zochin (April 13, 2015 8:52:54 am )
unen shuu
-
ээ (April 13, 2015 3:24:21 pm )
Яг үнэн битгий сунгах талаар яриад байгаарай Эрдэнэ сайдаа…
-
Zochin (April 13, 2015 5:33:35 pm )
nasaaraa zutgechheed ene heden tetgemjiinhee mungiig ugchhuuch gej olon hun huleeseer bn ard tumnii amidral 76 shig bish shuu dee 60 ond tursun humuusiig yah geed baigaa yum be hurdhan shiidiig ni garaach 1959 onii bagsh nariin tetgemjiin mungu irchheed 1960 onih algaa ireegui huleej bai geh yum zaluu saihan nasaa tumnii huuhdiin tuluu zoriulchhaad odoo yamar huch bidnees shaardaad bn aa ta nar ch bagshiin huchind l udii zeregtei yavaa biz dee
-
уншигч (April 14, 2015 11:10:09 am )
нэрийн данс гэж юм батлаад тэтгэвэргүй болгох гээд байна уу 90 ээд онд ажилгүй байсан хүмүүсийн ажилласан жилийг нөхсөн нь зөв болсон гэтэл одоо цагт цаг цөвүүн байхад залуус бараг бүгд ажилгүй байгаа гэтэл нэрийн данстай болбол эд чинь ёстой хөгшрөөд гуйлгачин болно та нар яах гэж юмыг ингэж судалгаагүйгээр толгойд орсноороо шийдэж байдаг юм бэ хөрсөн дээрээ буугаач хэт эрт тэтгэвэрт гаргавал бас буруудна шүү
8 Comments