antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 8, 2015 14 comments

Согтуугаар жолоо баривал 3 жилээр эрхийг нь хасна

нийтлэсэн Admin

soguu joloochУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэж байна. Уг хуулийг шинэчлэн найруулснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохицуулалтыг шинэ төвшинд гаргана гэж хууль санаачлагч үзэж байна.

Одоо мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар аюулгүй байдлыг замын цагдаа болон замын хөдөлгөөнд оролцогч гэсэн хоёр ангиллын хүрээнд зохицуулалт хийдэг. Шинэ хуулиар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зам, тээврийн хэрэгсэл, хүн-орчин гэсэн гурван төвшинд хангуулах аж.  Мөн замын тэмдэг, тэмдэглэгээ, хүүхдийн суудал, мотоциклийн малгай хэрэглэх олон улсын стандартыг нэвтрүүлэхээр тусгажээ.

УИХ-ын гишүүд замын тэмдэг, тэмдэглэгээ ямар ч стандартгүй, зам дээр тэмдэг, тэмдэглэгээ байхгүй мөртлөө цагдаа нар дүрэм зөрчсөн гэж торгууль хүлээлгэдэг, замын эвдрэл гэмтлээс үүдэлтэй ослыг хэн хариуцах гэх зэрэг асуудлыг хөндөж байна.  Шинэ хуулиар жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хамгийн багадаа 3 жилээр эрхийг нь хасах, торгууль, шийтгэлийн арга хэмжээг нэмэгдүүлэхээр тусгажээ.  Одоо мөрдөгдөж буй хуулинд “Бага насны хүүхдийг өвөр дээрээ тээвэрлэж явна” гэж заасан байдаг. Энэ мэт хуулийн зүйл заалтуудыг арилгаж, хүүхдийг зөвхөн зориулалтын суудал дээр тээвэрлэх асуудлыг хуульд тусгаж өгнө гэлээ. Үндсэндээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг олон улсын стандартад нийцүүлэх, шинэ тутам гарч буй харилцаанд нийцүүлэхээр боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Сар (April 08, 2015 8:51:18 pm )

    3 жил эрхийг хас дахин согтуугаар машин баривал бух насаар нь эрхийг нь хасах хэрэгтэй

  • Anonymous (April 08, 2015 8:53:50 pm )

    bucad orond 6 aac 8 jil erxii ni xacdag

  • хххх (April 08, 2015 9:24:01 pm )

    ХЭДЭН ТӨГ-Р ТОРГОСОН БОЛООД ЭРХИЙГ 2 ЖИЛЭЭР ХАСААД Ч ЗӨРЧИЛ БУУРАХГҮЙ ХАРИН СОГТУУГААР ЖОЛООДОЖ ЯВСАН МАШИНЫГ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖ БАЙХ ЗААЛТ ОРВОЛ ЭНЭ ТӨРЛИЙН ЗӨРЧИЛ ЭРС БАГАСАНА

  • zochin (April 08, 2015 9:33:18 pm )

    erhiig 10jileer hasah unaj bgaa teevriin heregsliig ulsiin orlog bolgoj mashiig borluulj huuliaar hohirogchid nuhun tulburt ni oruulah heregtei

  • зочин (April 08, 2015 11:52:25 pm )

    Такси яах болж байнаа.Хүүхэдтэй хүн авахгүй гэсэн үг үү? эсвэл халаасандаа сандал авч явах хэрэгтэй юм уу? орчиндоо таарсан хууль гаргахад яадаг тэнэгүүд вэ?

  • ljkhh (April 09, 2015 1:30:50 am )

    shaa shaa.iim aimaar shiitgene gej yu bsiin.

  • Urgent (April 09, 2015 7:11:16 am )

    Sogtuugaar joloo barih tuhai huuli gehees busad n uiuu hereg uym bishuu

  • zochin (April 09, 2015 11:03:06 am )

    TSagdaa nar baahan hahuuli awch bayjihneeee kkk

  • зочин (April 09, 2015 12:40:20 pm )

    3 жилээр хасна гэдэг чинь 3 жил хасуулах эрхгүй сэтгэл амар архиа уугаад тэргээ барьна гэсэн үг ээ азны коляа гэдэг чинь тэр дээ.хар захаас хаясан гээсэн үнэмлэх 5000₮ гээл байдаг гэсэн .харж байгаа л царай төрх төсөөтэйг нь авчдаг гэнэлээ.

  • 7777 (April 09, 2015 12:44:41 pm )

    Хувь хүний нэр дээрхи тээвэрийн хэрэгсэлийг жолоо шилжүүллэхийг хориглоочээ????????

  • МАНЫХЗА БОЛЬ ДОО (April 09, 2015 7:18:18 pm )

    мөн чангаруулав аа өөрснөө болон үр хүүхэд нь согтуугаар жолооддог болохоор чангаруулах дургүй бна

  • zochin (April 09, 2015 10:20:53 pm )

    3 jileer hasuulaad unemlehgui bj joloo barina shu deerhee hasuulaad joloo bariad bga ym chin

  • munhnar (April 10, 2015 12:25:36 am )

    mashin unana gedeg tam l bolj baina daa.erh duraar yavah ene amidral ulam humigdsaar.hun gereesee ch garahaas aidag boloh ni dee horvoo

  • amidral (April 12, 2015 6:40:19 pm )

    hunii holsoo asgaruulan baij avsan mashiniig yaahaaraa ulsiin orlogo bolon gej erkhee hasuulsan ch tergee ah duudee ogog l dee

antalya rent a car