antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2015 2 comments

Энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжинэ

нийтлэсэн Admin

zuniihuvaariНИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07.00-22.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж байсан. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08.00-20.00 цаг болгон өөрчилж, бүсчлэлийг зуны улирал буюу дөрөвдүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан. Иймд дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих тул Та бүхэн журмаа биелүүлж замын хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцоорой.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (April 06, 2015 9:23:29 pm )

    Одоо больвол таарна. Хүн бүр 7000£ өртэй болтлоо зам тавьлаа.

  • зочин (April 07, 2015 8:09:13 am )

    цагийн хуваарь нь 08,00-20,00 байна биз дээ. тэгэхгүй бол 07,00-22,00 байхад зусланлуугаа шөнө дунд л очих болох юм байна шүү дээ

antalya rent a car