antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2015 18 comments

Хүмүүнлэгийн сургуулийн өргөтгөл зөвшөөрөлгүй

нийтлэсэн Admin

humuunle387082781201504060115Төрийн ордонтой айлссан нэгэн барилгын тухай бид өмнө нь мэдээлсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөл гэх 17 давхар барилга хэд хэдэн хууль дүрэм зөрчин босч байгаа билээ. Тус барилгыг барихдаа газар хөдлөлтөд тэсвэргүй, улсын онцгой  обьектоос хэдхэн метрийн зайд барьсан гээд цөөнгүй хууль, дүрэм зөрчсөн байдаг.

Энэ байшин Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн газар дээр баригдаж байгаа. Тус сургуулийн удирдлагууд хөрш “Пума” зочид буудлын захирал Н.Нацагдорж нар тохиролцон энэ барилгыг барьж байгаа гэнэ. Гэвч Мэргэжлийн хяналтынхан зөвшөөрөлгүй барилга гэдгийг хэлж байгаа юм.

Анх 2010 оны зургадугаар сард Улаанбаатар хотын ерөнхий архитектурын баталсан архитектур-төлөвлөлтийн даалгаварт 1-7 давхар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн спорт заал, сургалтын барилга гэж оржээ.

Хүмүүнлэгийн сургуулийн өргөтгөл нэрээр халхавч хийн энэ барилгын зориулалтыг өөр болгоод байгаа юм биш биз дээ гэсэн хардлага байна. Энэ17 давхар барилгын цонхнуудыг харахад л зочид, буудал үйлчилгээний зориулалттай юм байна гэдгийг төвөггүй мэдэж болно. Хичээлийн байр, спорт заалны шинж энд огт алга.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн жилийн тавдугаар сараас эхлэн гурван ч удаа зогсоох шийдвэр гаргасан ч барилга өдөр ирэх тусам сүндэрлэсээр байгаа юм. Мэргэжлийн хяналтынханд  дурдсан  сургуулийн спорт заал, сургалтын барилгыг 1-7 давхар байхаар шийдвэрлэсэн ч  одоо хоёр блок 15-17 давхар барилга баригдаж байгаа нь…, Өргөтгөлийн барилгын эх зургийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй.., Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх заалтыг зөрчсөн… гээд барилгын ажлыг зогсоох зэрэг хяналт шалгалтын хэд  хэдэн хуудас баримт  байна.  Мөн мэргэжлийн байгууллагаас гаргасан торгуулийг төлөхгүй шүүхээр заргалддаг, барилгын ажлыг зогсоох акт бичээд аргаа барсандаа цахилгааныг нь таслахад дэд өртөө байгуулаад барилгаа барьдаг гэж байна.

Бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржавтай уулзаж зарим асуудлыг тодрууллаа. Тэрээр Хүмүүнлэгийн сургуулийн өргөтгөл гэх энэ барилгад шалгалт хийж байсан юм.

 

А.Мягмаржав:

АНХ ДОЛООН ДАВХАР ГЭЖ ЭСКИЗ ГАРГАСАН Ч СҮҮЛДЭЭ 16 ДАВХАР БОЛСОН

 

-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилгад танай байгууллагаас шалгалт явуулсан гэсэн. Ямар зөрчил илрэв?

-Шинэ барилга байгууламжийг шалгах удирдамжийн хүрээнд Хүмүүнлэгийн ухааны  их сургуулийн өргөтгөл гэдэг нэртэй барилгыг шалгасан. Энэ барилга нь анх 1-7 давхар байхаар эскиз нь гарсан ч сүүлдээ олон давхартай  болчихсон. Мөн одоо болтол энэ барилгын эскиз батлагдаагүй, ажлын зураг төсөл магадлалаар ороогүй учраас зөвшөөрөлгүй гэсэн үг. Түүнээс гадна анх зураг гаргасан зохиогчийн  шийдлийг өөрчлөөд цонхны дээд, доод хучилтад  төмөр гагнаад, тоосгоор өрөөд баахан юм хийчихсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, ийм шийдэл ерөөсөө байдаггүй.

-Анх өнгөрсөн жил шалгасан гэсэн. Түүнээс хойш зөрчлийг арилгуулахын тулд ямар арга хэмжээ авсан бэ?

-Өнгөрсөн жил намайг шалгахад угсралтын ажил дуусаад заслын ажил явж байсан. Мөн барилгыг шалгахад хяналтын хүн томилсон тушаал шийдвэр байгаагүй. Шалгалт хийхэд Хүмүүнлэгийн сургуулиас хүн ирдэггүй. Би өөрөө араас нь хэл ам болж байж, нэг хүнд актыг хүлээлгэж өгсөн. Барилгын тэнхлэг хазгай байгаа учраас тэнхлэгээ хэмжүүл, бетоны бат бөхийг шинжилгээгээр тогтоолго, зураг хийсэн хүмүүсийнхээ дүгнэлтийг авчир гэсэн шаардлага өгч “Пума” компани, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд хоёуланд нь 2.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Тэгэхэд Хүмүүнлэгийн ухааны их сургууль торгуулиа төлөөгүй. Тиймээс  шүүхэд хандаж байж торгуулийг төлүүлсэн. Барилгын ажлыг зогсоохгүй байхаар нь цахилгааныг нь тасалсан ч цахилгааны дэд өртөө барьж ашиглалтад оруулаад барилгаа үргэлжлүүлсэн. Иймэрхүү байдалтай, хэл амаа ололцохгүй л явж байна даа гэв.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч ийн ярьж байна. Үндсэндээ зөвшөөрөлгүй барилга Төрийн ордны үүдэнд баригдаж байгаа юм байна. Улсын байцаагчийг үл тоосон, хуулийг гууль болгосон  энэ барилгын эзэн хэн бэ гэдэг асуулт дахин гарч ирнэ. “Пума” зочид буудал бол ойлгомжтой. Н.Нацагдорж гэдэг эрхэм бий. Бизнесмэн хүн бизнесээ л бодно. Спорт заал, сургалтын барилга зочид буудал болчихвол түүнийг буруутгах арга байхгүй. Харин түүнтэй гэрээ хийж өргөтгөл бариулан улмаар өргөтгөлөө хувааж эзэмшихээр тохирсон эрхэм хэн бэ? Учир нь тус сургуулийг хэдэн жилийн өмнө хувьчилсан байдаг юм.

С.УЯНГА

 “Зууны мэдээ” сонин

Эх сурвалж: www.zuuniimedee.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • gd (April 06, 2015 10:14:36 pm )

    Пума зураггүй барилга бариад сурчихсан юм бишүү монголд хууль гэж байна уу дараа нь хүмүүс хүүхдүүд оюутнууд энэ барилгаар үйлчлүүлнэ тэгээд нэг өдөр нурахад яахуу хохироод л өнгөрхүү тээ

  • mongol hun (April 06, 2015 10:36:50 pm )

    ter humuunlegiin huuhemseg zahiraliin hiij bgaa ajil shuudee. hotiin tuviig gutaasan, shorongiin tsonhtoi barilga yagaad ch surguuliin barilga bishee.

  • Anonymous (April 07, 2015 7:24:07 am )

    шалга нураа ийм зайд бариад зөвшөөрөлгүй л бол нураа

  • Зочин (April 07, 2015 8:47:57 am )

    Нурааж болохгүй биш дээ. Төрийн төмөр нүүрийг үзүүлэх хэрэгтэй.

  • xyrlee sh tee. (April 07, 2015 9:17:02 am )

    Ezen ni Toriin omchiin xoroonii TS, Nanzaddorjiig xyn byr l medne. Naana chin bas toriin mongo yabaa sh tee. ATG sain shalgaachee. End Zochid byydal barij baigaa sh tee

  • boloogui bnda (April 07, 2015 9:49:23 am )

    ezen n Nanzaddorj gej turiin umchiin horoonii hun bga.

  • nergui (April 07, 2015 10:38:18 am )

    Setguulchidiin bichij bgaa zuil zov bolovch YAGAAD dandaa belen boloh ued ni asuudal devshuulj baidgiig oilgohgui yum daa bas 76 shig bolood bgaa yum uu daa

  • lolz (April 08, 2015 1:46:26 pm )

    Ene baitsaagch ungursun jil anh udaagaa ordnii hajuugaar yavj uzsen yum bhda? Umnu n yagaad haraagui yum8 yagaad shalgaagui yum? Turiin alban haagch ner zuusen archaagui amisgaanuud!!!

  • Anonymous (April 10, 2015 10:37:14 pm )

    Naad fuma gedeg chine yarmagiin guur garaad neleedgui gazriig busdad beleglene gej baihgui dee zarsan baih ym shalgadag alban tushaaltan baina uu? Niisleliin umchiin hariltsaanii gazriinhan anhaaraach

  • zaya (April 12, 2015 7:33:47 am )

    dorligjaviin surguuliin barilga shdee

  • иргэн (April 14, 2015 11:15:27 am )

    Менежментийн хувьчлал нэрээр үнэгүй авсан . тэгээд улам л давраад бна МХГ бол ер нь байх хэрэггүй юмдаа.

  • Irgen (April 17, 2015 6:27:13 pm )

    Bagsh ajilchidiin hamtarsan menejmentiin huvchlal neriin dor chuluundorjton ene saihan surguuliig origin ner deer unegui abaad odoo Bagsh ajilchidiig ooriinhoo uzemjeer halj suuna.

  • Anonymous (April 17, 2015 8:08:17 pm )

    Dandaa hiisen Daraa neg yum uaraad baih

  • zochin (April 18, 2015 3:55:33 pm )

    Bishreltiin Undarmaa zobshoorolguigeer 3 Galiin baruun tald tob zamiin xajuud 15 dabxar barilga bariulax gej bn omno ni zuun 4 zamiin urd 16 dabxar barilgiig zobshoorolgui exluulj bsn ter ni odoo mongogui geed zogschixson bgaa BISHRELTIIN Ariunbold gej aldartai luibarchin bdg gene shuu bolgoomjlox xeregtei gene

  • хүмүүсээ (April 25, 2015 2:43:22 pm )

    монгол төр төмөр биш хуванцар нүүртэй болжээ

  • zochin (April 27, 2015 10:35:20 am )

    ene zuluundorj gedeg hulgaich dandaa zaluuhan huuhneeree toiruulaad hov sonsood suuj bdag hen negeniig onilj hoohdoo amarhan hun hun muutai zalitai archaagui er dee bas hogshinoo medehgui ee olon avgaitai avgai nariinhaa duu nariig ih tataj ur huuhdee martsan negen ene muu huniig shorond ni hiij hataa

  • БАТ (May 02, 2015 9:19:25 am )

    Захирал Чулуундоржийг аваачиж ганц худагт 6 сар хориход л болоо Тэндээ чад хийнэ тэгээд болоо

  • zochin (May 05, 2015 12:37:52 pm )

    er n erhten darhtanii zui bus yabdluud herees heterleeshde. araichde dendej bnaaaaa. zogsooh arga hereglehgui bol arai l bishee

antalya rent a car