antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2015 22 comments

С.Эрдэнэ сайдын хүн Т.Энхсайханы “Фүжи холдинг” компани тендер будлиантуулжээ

нийтлэсэн Admin

enhsaihanХан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших “Нэхмэлийн шар” хэмээгдэх хуучин байрны асуудал өнгөрсөн намрын турш яригдаж эхлээд буй. Учир нь тус орон сууцны оронд шинэ байр барихаар бэлтгэл ажил эхлэсэн ч тендерийг хууль бусаар явуулсан гэх маргаан дэгдсэн явдал юм. Оршин суугч иргэд, олон нийтийн зүгээс энэ асуудлыг тавьсаар ирсэн. Үнэлгээний хороо хуралдаагүй байхад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас сонгон шалгаруулалт явуулсан нь хууль зөрчсөн гэж оршин суугчид  үзэж  хэд хэдэн төрийн албан хаагчийг АТГ-т шалгуулахаар болж байсан юм. Гэвч энэ маргаан өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй байна.

Дээрх хуучин байруудын тендерт ялсан хэмээн хэл ам таталж байсан “Фүжи холдинг” компани “Нэхмэлийн шар”-ын 10,11,16 дугаар байруудыг шинээр барих тендер авсан байгаа юм. Мөн эл “Фүжи холдинг” компани оршин суугчидтай барилга эхлүүлэх гэрээ хийгээгүй байхад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, тус газрын хэлтсийн дарга М.Нямбаяр, архитектор С.Даланжаргал нар ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд нь гарын үсэг зурж баталгаажуулсан гэсэн мэдээлэл саяхан цацагдсан. Түүнчлэн тус компани өнөөг хүртэл оршин суугчидтай ямар ч гэрээ хэлцэл хийж баталгаажуулаагүй байхад ийнхүү тэд зөвшөөрөл олгосон болж таараад байгаа ажээ.

puji holding

“Нэхмэлийн шар” байрыг шинэчлэх, шинэ байр барих тендерт ялсан “Фүжи холдинг” компани нь өндөр дээд эрх мэдэлтэй эрхмүүдийн компани гэдэг мэдээллийг баттай эх сурвалжууд ирүүллээ. “Фүжи холдинг” компани нь Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирал Т.Энхсайхан гэх хатагтайн эзэмшилийнх ажээ. Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тус холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Т.Энхсайхан хатагтай нь С.Эрдэнэ сайдын тун ойрын хүн нь ажээ.DSC_2982

“Фүжи холдинг” компани ч Ардчилсан хүчний холбооны байр “Шонхор таур”-т байрладаг байна. Тус байрыг анх С.Эрдэнэ сайд  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байр барина гэж олон нийтэд мэдэгдэж, нийслэлээс газрын зөвшөөрөл авч, хаяг хадаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг болон  олон нийтийг хуурч мэхэлсэн байдаг. С.Эрдэнэ сайд болон АХХ-ны гүйцэтгэх захирал Т.Энхсайхан нь олон сэжимээр холбогдож байгаа юм. Компани болон тус холбоо нь нэг байранд байрладаг, АХХ-ны ерөнхийлөгчийн хувьд Т.Энхсайханыг холбооны гүйцэтгэх захирлаар томилж байсан гээд улс төр болоод түрийвч нэгтэй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Иймээс ар тал сайтай С.Эрдэнэ сайдын хүн болох Т.Энхсайхан “Нэхмэлийн шар” байрны тендерийг төвөггүйхэн авсан бололтой. С.Эрдэнэ  сайд хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн байрыг холбооныхоо байр болгож луйвардсан шиг,  “Нэхмэлийн шар”-ын  шинээр барих орон сууцнуудын тендерийг авч орон сууцны зориулалтын бус  барилга барин, тэнд  амьдарч байсан оршин суугчдын “гудамжинд” гаргах дээрээ тулбал яах вэ?

Ц.Мөнх

Ugluu-logo2028


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Zochin (April 03, 2015 8:56:04 pm )

    Ta minee ene MOngolin turd luibar hiideggvi hvn gej er ni bnuu,erdene guaig gaigvi hvn yum bolbuu gej boddog bailaa getel bas luibarchin baijee,hendee itgej heneeree TUR tvshvvlne dee ta minee.

  • 3 (April 03, 2015 10:54:35 pm )

    AN.iihan chadvargui idej uusan ch uldeh yumgui aimaar idne. Tiimdee uls ni urund orj ard tumen ni yaduurch bga bizde. Ardiin nam bol arai soyoltoi naanatai tsaanatai idsen bgan. Erdene ugaasaa l aimaar shde. Mungu idsen hergeer yalavahaa shahaad gants hudagt bsan bizde

  • 3 (April 03, 2015 10:56:19 pm )

    Humuusee dahij ene ardchilsan namiihniig songovdo. 4 jil uls oron mini tuildaa hurlee. Altanhuyag saihanbileg gsn chadvargui humuus zasgiin erhiig barij bhad yaj ch oodlohov de

  • bid (April 04, 2015 10:31:10 am )

    erdeniig shalgah hyn baina yy

  • Anonymous (April 04, 2015 11:53:50 am )

    erdene jinhen shoron sanaatai hundee

  • Ижжжжжргэн (April 04, 2015 2:35:47 pm )

    Цайсан хулгайч гэж энэ Эрдэнэг хэлэн дээ.

  • зочин (April 04, 2015 3:23:10 pm )

    эрдэнэ жинхэнэ хулгайч хандгайтад ахмадуудыг үнэгүй амраах нэрээр НДСангаас мөнгийг идэх шиг болж байна шалгадаг хянадаг газар байна уу

  • ZOCHIN (April 04, 2015 5:50:08 pm )

    PYJI BBSB CHINE ERDENII MONGIIG UGAADAG GESEN YG YUMUU

  • zochinzochin (April 05, 2015 9:08:43 am )

    Erdenee tegeed liuvar hiisniihee tuluu shorond tun udahgui suuna . Ter uyed Ardchliliig booloo haalaa ,shudarga huniig helmegduulllee ,ene ter geed odoo ene gar huluud ni ternii tuluu baahan shuugian gargaad l shorond ulsgulun zarlaad l yah l bol doo . . NDaatgaliin mungiig ch tsusalj duusch bgaa hun shuu dee .SHOROND OROH TSAG CH OIRTOJ L BNA DAA ? HUURHII … SHOROND TGD BIYE NI MUUDAAD L shorongiin emnelegt emchluuleed l edgeed l garna daa . te ????? emchilgee ni saihan zohih biz .dee …

  • Yg (April 05, 2015 10:06:36 pm )

    Yg n ter xandgaitiin maraliin gazar chin dyygiin medliin gazar baican shyydee. Erdene dyygiin darga bxdaa lyibraar abaad l xybiinx bolgochixood bga bizdee. Dyygiin xen medej bga daa.ter yed odoo cyyxad exner n xariytsdag baican bx shuu. Er n bol erdene caid ixeexen idej yycan bxdaa daanch shalgaj chadaxgyi gazar baixgyi yumdaa.

  • Anonymous (April 05, 2015 10:08:22 pm )

    Ýðäýíý öàõèëãààí øàò ñîëèõ á¿õ òåíäåðèéã õàìæ áóóíû íîõîéíóóäààðàà õèéëãýñýí.

  • Энхтуяа 16 (April 05, 2015 11:27:04 pm )

    Энэ дурдсан байрууд нь нэхмэлийн шар байруудаас хамгийн муу нь шүү дээ Фужи холдинг компанитай эдгээр байрны оршин суугчид гэрээ хийсэн байгаа Тиймээс Фужи холдингийг ажилд нь хурдан оруулаач

  • ЗОЧИН (April 06, 2015 10:41:52 am )

    ФҮЖИ ХОЛДИНГ ХХК ТУСДАА БИЕ ДААСАН КОМПАНИ, НАМТАЙ ХУТГАХ ШААРДЛАГАГҮЙ, КОМПАНИ ӨӨРИЙН БИЕ ДААСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА Л ЯВУУЛНА, ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ САНААТАЙ, СӨРӨГ УТГААР БИЧСЭН БАЙНА, НЭХМЭЛИЙН БАЙРУУД ҮНЭХЭЭР ГАМШИГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН ШҮҮ ДЭЭ, МИНИЙ МЭДЭХИЙН 10 ГАРАН ЖИЛИЙН ӨМНӨ Л ТЭР ХАВИЙН АЙЛУУДААР АЖЛААР ЯВЖ БАЙХАД ҮНЭХЭЭР ЁСТОЙ ДЭЛБЭРСЭН БАЙСАН, ОДОО БҮР АЮУЛЫН ХАРАНГА БОЛСОН БИЗ, ГЭХДЭЭ ОРОНД НЬ БАЙШИН БАРЬЖ АЙЛ ӨРХҮҮДИЙГ ОРУУЛНА ГЭДЭГ ЗӨВ ШҮҮ ДЭЭ, ЭРДЭНЭ-Д ДУРГҮЙ БАЙЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХҮМҮҮСИЙН ХИЙЖ БАЙГАА АЖЛЫГ ЗААВАЛ ҮГҮЙСГЭХ ШААРДЛАГАГҮЙ, УГААСАА МОНГОЛЧУУД БҮГД Л ХЭДЭН НАМД ХУВААГДЧИХСАН ШҮҮ ДЭЭ, НИЙТЛЭЛИЙГ БИЧСЭН ХҮН ӨӨРӨӨ ХАРИУЦЛАГАА ҮҮРЭХ БИЗ, ХААНА ЯМАР ГАЗАР БАЙРЛАЖ ЯМАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ НЬ КОМПАНИЙН АСУУДАЛ, ХУРДАН АЖЛЫГ НЬ ЭХЛҮҮЛБЭЛ ТААРНА, ХУДАЛ УЛС ТӨРЖИЖ ЗӨВ ХИЙХ ГЭЖ БУЙ АЖЛЫГ ХОЙШ ТАТААД БАЙХ ЮМ. СЭТГҮҮЛЧ ХУДАЛДАГДАХАА БОЛИОЧ, ХЭДЭН ТӨГРӨГ АВЧ ҮҮНИЙГ БИЧСЭН БЭ?, МӨНГӨНИЙ ТООГОО ХЭЛБЭЛ ЯАСАН ЮМ.

  • харо (April 06, 2015 12:41:54 pm )

    харваас буянгүй царайтай мэгж л бна

  • zochin (April 06, 2015 1:58:01 pm )

    Henii hunuud yamar hetsuu yum be, hiij baigaa uildlee ch meddeggui, zuvhun mungu l haragdaad baidag bololtoi, Erdeniih hun gej Ashigt Maltmaliin darga geed avgai baigaa ter bur zorigtoi. Teneg humuus zorigtoi gej……. heheheh

  • zochin (April 06, 2015 1:58:55 pm )

    heheheh, deerh setgegdluud unen baih shuu

  • tuulai. (April 06, 2015 7:38:01 pm )

    Batuul dargaa ene bairnuudiihaa asuudliug hurdan shiideech ee.honog hugatsaa yavaad bna shuudee.

  • zochin.c. (April 06, 2015 7:43:26 pm )

    Ali ni ch avsan hamaa yu ta nar bitgii hel am hiigeed bai.bid nar shine iron suutstai l bolmoor bna.hurdan ajlaa ehleechee.

  • mergen. (April 06, 2015 10:02:05 pm )

    Batuul dargaa.orchlongiin avsan 4n bairnii asuudal yu bolj bnaaa.hurdan shiideed uguychee.

  • зочин (April 13, 2015 3:04:42 pm )

    Hen barih ni hamaa alga, hurdan bairaa bairaachee, 2010 onoos l hudlaa hoshgiruullaa shde

  • cc (April 13, 2015 4:34:17 pm )

    gahai erdenee muu band

  • Зочин (April 13, 2015 4:46:14 pm )

    Эрдэнэ хулгайч гэмт хэрэгтэн байсныг одоо мартаа юу. Сайд дарга болхоороо өөгүй болдог юмуу. Луйвар хийж ардчилын адилхан хулгайч нартайгаа эвсэлдэн нэгдээд өдий хүрээ биздээ. Бат-Үүлийн баруун гар Элбэгдоржийн энхрий найз дахин эд нарт хулихдуулахгүй байхыг мянга түмэнтээ сануулж байна шүү.

antalya rent a car