Apr 3, 2015

Маргааш сар бүтэн хиртэж улаан өнгөтэй харагдана. Энэхүү байгалийн ховор үзэгдлийг Хойд болон Өмнөд Америк, Зүүн Ази, Шинэ Зеланд, Номхон далайн арлуудад тод ажиглах ба Европийн орнуудад ажиглагдахгүй ажээ. Сар хиртэлтийн оргил үе Лондонгийн цагаар энэ сарын 4-ний 9 цаг 03 минутад эхэлж 10 цаг 17 минутад дуусах ажээ. Энэ үеэр одон орон судлаачид сарны нууцыг судлах боломж бүрдэх гэнэ. Учир нь сар хиртэлтийн үеэр сарны гадаргуу дээрх өвөрмөц толбо илүү тод ажиглагддаг байна. Сар хиртэх гэдэг нь бүтэн сар гарсан өдөр тохиох бөгөөд сар дэлхийн сүүдэрт орж, далд орж эхлэх ба улмаар сүүдэрт бүрэн орох үед сарны өнгө улаан болж өөрчлөгддөг байна. Энэ нь дэлхийн агаар мандал дахь зөвхөн улаан гэрэл нь хугарч, сарны гадаргуу дээр тусч байгаа учир, сар тийнхүү улаан болж харагдах юм. Христийн шашинтнуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг Улаан өндөгний баярын өмнөх өдөр ийнхүү сар хиртэж байгаа нь гэнэтийн зүйл боллоо гэж европчууд бэлгэшээж байгаа аж. Сар хиртэлт нь жилд хоёроос гурван удаа тохиодог ба дараачийн сар хиртэлт есдүгээр сарын 28-нд болно.
Манай сайт танд таалагдаж байвал
LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
No Related Posts
Comments are closed.