Монгол улсад Хойд Солонгосын ажилчид барилгын салбарт ажилладаг. Гэтэл ажлаасаа зугтсан шалтгаанаар 10 барилгачинг “Ар баян шанд” компаний захирал С.Д нь хорьсон, цагдаа нар очиж чөлөөлсөн, БНАСАУ-ын ЭСЯ эсэргүүцлийн нот бичиг гаргасан гээд адал явдалд кинонд гардаг шиг юм болжээ. Дээрхи иргэд нь манай компаний нэрээр орж ирсэн, “И Си Си” компаний барилга дээр хоёр ажилласан хэмээн захирал хатагтай баталж. Гэтэл өнгөрсөн оны Цагаан сарын баярын дараа гэнэт ажлаа хаяад алга болсон гэнэ. Хайгаад явахад өөр газар бага ханшаар ажил хийж байгаа сураг гарчээ. Ингээд ИХШХЕГ-д хүсэлт тавьж солонгосчуудаа олж авч. Үүнээс цаашхи нь кинон дээр гардаг юм болжээ. “Ар баян шанд”-ын захирал эмэгтэй болохоор машинд чихээгүй микронд “боломжоор нь” суулгаад “Хурд” компаний “Хүннү” хорооллын барилга дээр авчирч чингэлэгт нэг нэгээр нь эелдэгээр оруулсан гэжээ. Оройн 11 цаг хүртэл тэндээ байлгаад дараа нь Баянхошуунд байрлах өөрийн компаний аж ахуйн хашаанд аваачиж. Тэнд гэрт оруулаад тени ус буцалгагч тавьж өгөөд бэлэн хоол авч өгсөн гэнэ. Мөн хүссэн үед нь бие засуулж байжээ. Харин хойдын нөхдүүд өөр зүйл ярьж. Рёнг Юннам нь мэдүүлэхдээ “Иргэний харьяалалын газар биднийг С.Д захиралд өдрийн 14-15 цагийн үед хүлээлгэж өгсөн, машинд суулгаж авч яваад “Хурд” компанийн барилгын талбай дээр авчирсан, тэр үед захиралтай нийлээд 5 хүн биднийг контейнер руу хүчээр оруулж, ажлаа хийцгээе гэж тулгасан, С.Д захирал тооцооны бичиг баримт гартаа барьж сэгсэрч байгаад зарим хүмүүсийг цохиж Пю Кван Чол гэдэг хүний хувцасыг нь урж, ажлаа хий гэхэд нь бид чадахгүй, цалин өгөхөөс нааш ажиллахгүй гэсэн, тэгэхэд орчуулагч нь цаас барьж орж ирээд биднийг “И Си СИ” д ажилласан хөлсөө авахгүй, нутаг буцна гэж бичээд гарын үсгээ зур гэж хэлсэн шахсан, гар утаснуудаа өг гэхэд нь би гар утсаа өгөхгүй гэсэн, 21 цагийн үед орчуулагч нь дулаан байр руу явцгаая гэхэд бид явахгүй гэж хэлсэн,гэрт оруулаад гаднаас түгжсэн, хашаанд нь 2-3 нохой байсан” гэжээ. Пак Кион Гил нь намайг 2 удаа шанаадаж, гэдэс рүү 3 удаа цохисон гэж гомдол гаргаж. Ма Кён Пил нь би эрэгтэй хүн байхад бие засах газар руу явахад 5 эмэгтэй хүн захирал нь хүртэл дагаж явж байсан гэжээ. Ким Кван Хиок нь гэр дотор маш хүйтэн, бидэнд хоол гэж хүн с бүрт нэг ширхэг бэлэн хоол өгөөд гаднаас цоожлоод яваад өгсөн, том биетэй 2 хүнээр мануулаад бие засахдаа хэрэглээрэй гээд төмөр хувин шидэж өгсөн гэжээ. Өнөөх “Женко” гэдэг нь БНАСАУ-ын төрийн мэдлийн компани агаад 2004 оноос Монголд ажиллаж байгаа гэнэ. Энэ компанитай “Ар баян шанд” нь гэрээ байгуулж 15 ажилчин аваад 2013 оны намраас Буянт Ухаа цогцолборын барилга дээр ажиллаж байгаа гэнэ. “Женко” нь монгол захирал хатагтайг манай ажилчдын 45 сая төгрөгийн цалинг өгөөгүй хэмээн буруутгажээ. Цаад компани нь бүх цалинг мөнгийг “Ар баян шанд”-д шилжүүлсэн гэсэн бол цалинг нь өгөөгүй тал бий гэдгийг захирал хатагтай ч хүлээж. “Женко” компаний менежер Хванг Илхан нь С.Д захирал сүүлдээ “Хөх монгол” хөдөлөөний таван залууг дагуулж ирж тэд заналхийлсэн гэж мэдүүлжээ. Хоригдсон хойдын барилгачид яаж ийгээд холбоо барьж “Женко” компанидаа мэдэгдэж үүрээр цагдаа ирж гэрийн цоожийг нь эвдэж чөлөөлжээ. Маргааш нь БНАСАУ-ын ЭСЯ манай ГХЯ-д эсргүүцэл илэрхийлэн бөөн хэрэг дэгдсэн гэнэ. “Ар баян шанд” компаний захирлыг хоёр буюу түүнээс олон хүнийг хууль бусаар хорьсон гээд нэг жил тэнсэн харгалзжээ.
Эх сурвалж: Nuuts.mn
Холбоотой мэдээ
-
зүрх судас лекц (April 03, 2015 3:02:50 pm )
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 4-р сарын 4-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас: 96665038
-
irgen (April 04, 2015 10:21:00 am )
Ene niitleliig bichsen setgyylch solongosiin tald yilchilj, hahuuli avch zahialgaar bichsen bna. ardchilsan solongosuud mongol kompaniin ner deer orj irsen yum bol kompaniihaa ajlaa hiihgyi yagaad ajlaa hayj yavsan yum. mongol ulsiin huuliig zorchson bna sh dee.
-
amraa (April 04, 2015 11:03:19 am )
haa tgeed solongosuud ih orowdoltei ih ydarch bgaa yum bna ee hoorhii ene solongoschuudiig mongol hunees awraarai gehuu bitgii iim erguu yum yritsgaa tegwel ter solongoschuudtaigaa solongosruugaa zail bitgii mongol ulsiin gazar shoroon deer holoo tawi
-
zochin (April 04, 2015 1:22:31 pm )
Энэ хэргийг сонссон юм байна. Арбаяншанд ХХК- н урилгаар орж ирсэн нь батлагддаг гэсэн.Солонгосын “Женко” -ын ажилчид биш гэсэн шүү “Солонгосын “Женко” компани нь ажилчин оруулж ирэх , ашиг олох хуулийн этгээд биш гэдэг нь гэрчилгээнд дээр нь байдаг гэсэн тэгээд Монгол компани нь хөрөнгийн баталгаа гаргаж Ардчилсан солонгосын солонгос ажилчдыг оруулж ирчихээд монгол компани нь ажиллуулах гэхээр нь эмэгтэй захиралтай болохоор нь дээрэлхэж, ажлын байрандээр нь очиж айлган сүрдүүлж дарамталдаг гэсэн. ажлын байрыг уригч монгол компаний зөвшөөрөлгүй орхиж явж болохгүй гэсэн гэрээ болон хуулиа зөрчин Солонгосын “Женко” компани нь шөнөөр авч зугтаад монгол компаний ажлыг орхиж алдагдалд оруулж хаана байгаа нь мэдэгдэхгүй зугтаж 45 хоног олдохгүй болохоор Монгол Захирал эмэгтэй МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ БАЙДАГ МОНГОЛЫН ХУУЛИЙГ ЗөРЧӨӨД БАЙВАЛ Монгол Улсаас гаргах нь энэ компанид эрх нь байсан тул МОНГОЛООС ГАРГАСАН Ч эдгээр солонгосчууд, Солонгосын Женко компани бас Монголыг , Хуулийг ч гэсэн доромжилон тэд дахин Монголд орж ирэх ёсгүй байтал дахин яагаад орж ирчихээд Монгол Эмэгтэйг ,Монголын ажил олгогчийг, Монголын ХУУЛИЙГ ДОРД ҮЗЭЖ юу бичээд байгаа юм бэ . Монголчуудаа гадаадын иргэд солонгосчууд барилга дээр монгол ажилчдтай маргаж зодож гэмтээсэн хэрэг зөндөө байдаг , хуулийн шатанд нь мөнгөөр аргалж хаалгадаг .Солонгосчууд хэлдэг танай монгол улсад хууль байхгүй бүгдийг мөнгө шийднэ гэдэг нь батлагдсан нь энэ нийтлэл болж байна. Энэ эмэгтэй сайн байна . Бид л хуулийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэхгүй юм бол гадны иргэд Солонгосчууд бүдүүлэг царайлчихаад монголоос хоолны мөнгөө олж байгаагаа мэдэхгүй монгол хүнийг худал хэлж дорд үзэж болохгүй шүү Солонгосчуудаа. Ер нь бид яагаад эх орондоо гадны иргэдэд ажлын байраа хуваалцаж дараа нь ач мэддэгүй.мөнгөөр МОНГОЛЫГ доромжилж байгаатай яагаад санал нийлэх гэж үгүй шүү . Яагаад уригч болох Монгол компаний нэрээр Монголд орж ирчихээд Монголын хуулийг зөрчихөөр МОНГОЛ УЛСААР нь гаргасанд өш хонзон санаад байгаа юм бэ.Солонгосчууд цалин мөнгөө авсан Солонгосын компанийх нь тамга гарын үсэг нь байдаг гэж Монгол эмэгтэй ярьж байсан шүү . Та нар бусад хүмүүс үнэнийг мэдэхгүй байгаагаар нь далимдуулж ингэж бичихээр Монгол хүмүүс та нарын талд орно гэж санасаны хэрэггүй.Солонгосчуудаа худал мэдээллэвэл хууль байдаг гэдийг та нар санаж мэддэггүй бололтой шүү. Ингээд Монголын Хуулийг мэдэхгүй байгаа гэж ярьж байсан нь мэдэгдэж байна.БИД МОНГОЛ ХҮМҮҮС, ЭМЭГТЭЙ ЗАХИРАЛ БУРУУГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА МОНГОЛД ХУУЛЬ БИЙ.
ХӨДӨЛМӨРИЙН САЙД Солонгосын ЖЕНКО ” компани Монгол Улсын хуулийг зөрчин Уригч Байгууллагыг удаа дараа хохиролд учруулсан байхад мэдэж байгаа боловуу. Монголын хуулийг зөрчсөн юм бол дахин Женко компании солонгосчуудыг оруулахгүй байвал эд нар ингэж Монгол дахь Солонгос Улс болохгүй шүү дээ .Бид эх орондоо татвар төлдөг Хойд Солонгосчууд нэг ч татвар төлдөггүй гэсэн шүү Монгол улсад татвар төлдөггүй байж , Монголын төлөө , монгол хүний төлөө юу бичээд байгаа даварсан солонгосчууд вэ дургүй байна шүү . Солонгосчуудын талаар их муугаар сонсож байсан болохоос сайныг сонсож байгаагүй. Ядуу ороны иргэд гээд монголд баар ,ресторон . караоке нээгээд Монголын буянд баяжиж байж. Монгол хүний тухай юу бичээд байгаад худал үгэнд битгий итгээрэй монголчуудаа адилхан монгол хүний хувьд их дургүй байна. Хуулийн өмнөөс худал шийдвэр гаргавал манай улсад хатуу хууль бий шүүдээ. Би эх орон ч монгол хүний хувьд энэ нийтлэлтэй санал нийлэхгүй байна мөнгөөр худал мэдээлсэн байна гэж хардаж байна. -
bolor (April 05, 2015 2:03:50 am )
bi lav gaihgui bna manai mongolchuud erni aimar humuus huniig yajch magadgui. erni gadnii olon oronoor yavj ujlee manai mongol shig huniig malnaas dord uzdeg delhiin barag haanch bhguide
5 Comments