МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатар, УИХ-ын дарга З.Энхболд нар өнгөрсөн жилээс л хоорондоо маргаантай байгаа. Тэгвэл З.Энхболд, М.Наранбаатарыг “нэр төр, алдар хүндэд халдсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тараасан, өш хонзонгийн сэдлээр асуудалд хандсан” гэх үндэслэлээр цагдаад хандсан байна. Энэхүү гомдлын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхэд шилжүүлжээ.
Өмнө нь М.Наранбаатар, З.Энхболдыг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгч байсан билээ. Эргэн сануулахад, тэрээр УИХ-ын дарга З.Энхболд нь МҮОНРТ-ийг “архичдаар дүүрсэн, Цөөн хүний ажлыг 700 хүн хийдэг” хэмээн УИХ-ын индэр дээрээс зарласан бөгөөд үүний улмаас захирал асан М.Наранбаатар “Энэ нь бүхэл бүтэн байгууллагыг доромжилж, нэр төрд халдаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан” гэх үндэслэлээр шүүхэд өгсөн ч хэрэгсэхгүй болгосон байдаг.
Тэгвэл энэ удаагийн УИХ-ын дарга З.Энхболдын нэхэмжлэлтэй МҮОНРТ- ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатарыг шүүх хурлын тов энэ сарын 6-нд болох гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
od (April 04, 2015 4:12:31 pm )
ene Enhbold odoo bolimoor um,huniig ooroo eldbeer helj boldog busad humuus boldoggui.
-
od (April 04, 2015 4:14:34 pm )
ene enhbold odoo bolimiir umaa.
2 Comments