antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 2, 2015 1 comment

Наадамчдын замд гэрлэн дохио суурилуулна

нийтлэсэн Admin

naadmiinzamНийслэлийн Засаг дарга “Наадамчдын замд гэрлэн дохио суурилуулах тухай” А/239 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Наадамчдын зам, Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 6 байршилд гэрлэн дохио суурилуулах 337 сая төгрөгийг нийслэлийн 2015 оны замын сангийн магадлашгүй ажлын хөрөнгөнөөс зарцуулан, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт даалгалаа.

Мөн Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт  тус тус үүрэг болгов.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 02, 2015 8:09:34 pm )

    Yu soliorood baigaa ym be? Ene suurilagdsan gerlen dohionuud yu bolj taarah ym be? Yamar iluudee garsan mungutei ym be ?

antalya rent a car