“Босоо хөх монгол” хөдөлгөөний залуучууд, дэмжигчид өнгөрсөн амралтын өдөр “Бурхан халдун”-д аялж явж байгаад өвөрмонгол иргэнийг өмнөө сөхрүүлж, бичлэг хийн зураг авсан нь цахим ертөнцөд шуугиан тарьсан. Тэгвэл энэ бүхний өмнөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл албан ёсоор Өвөрмонголчуудаас уучлалт гуйлаа. Тэрээр “Өнгөрөгч амралтын өдөр Бурхан Халдун ууланд очсон өвөрмонгол иргэдийг хөөсөн балмад үйлдэл гарсан. Энэ нь үнэхээр ичмээр, зохисгүй үйлдэл бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг Хүний эрх, эрх чөлөө гэсэн заалттай. Энэ нь Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж тусгасан байдаг. Гэвч зарим иргэний ёс зүйгүй үйлдлээс ийм асуудал үүссэнд тухайн өвөрмонголын иргэн болон өвөрмонголчуудаас албан ёсоор уучлал хүсч байна” гэлээ. Мөн тэрээр “Бид дэлхийн таван тивийн хүмүүсийг жилийн 4 улиралд хүрэлцэн ирэхийг урьж байгаа. Улаанбаатар бол найрсаг хот. Зарим хүний гаргасан энэ зүй бус үйлдэл нь манайд ирэх жуулчид тэр дундаа жуулчдын олонхыг эзэлдэг өмнөд хөршийн иргэдийг буцаах вий гэхээс болгоомжилж байна” хэмээн уучлалт хүссэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
xujaagiin erliiz brtsgt (April 02, 2015 8:44:42 pm )
Tenegteechee uulee gadaadiikhan bitgii xel xujaa garax erxgui uul shuu.chi mongol khun munuu.mun bol xariixniig bidgii dotonochil.lalriin xujaa nar ter uulruu oirtokh ch erekhgui.shuu.mu khujaagiin erliizuud garax esgui
-
Мөөгий (April 03, 2015 12:02:54 am )
Хөөе энэ нэг тэнэг гар улс эх оронд төрийн бодлого гадаад харилцаа гэж нэг юм байх л байх тэнэг юмнуудаас болж л ийм юм болж байгаа биз дээ уучлал гуйлаа гээд үүл дарга хужаа болохуу мал минь та нар шиг худлаа үндэсний үзэл солиорчихоод юу ч хийж чадахгүй гай болсон юмнуудаас болж х?ёр орны харилцаа муудаад асуудал гарвал та нэр хамгаалж чадах уу биднийг чи бурхан халдуун ууланд очоод сайн дураараа хамгаалаад сахиад суу л даа чадахгүй байж хүний ажлыг зүгээр хийлгэ за
-
ЗОЧИН (April 03, 2015 1:06:39 pm )
Босоо Хөх Монголын залуус ямар хачин үйлдэл хийгээ вэ. Биднийг өмнөд хөршид очиход Өвөрмонголчууд найрсаг утан үйлчилдэг шүү дээ. Монгол улсад ирэх жуулчидыг багасгаж байна гэсэн үг шүү.
3 Comments