antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 2, 2015 Comments are off

”Сод Монгол” групп МИАТ-д өндөр үнэтэй шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлсээр байна уу

нийтлэсэн Admin

3a6e0d00bdbb5783originalМИАТ компани зөвхөн өнгөрсөн зургаан сарын хугацаанд шатахууны үнийн зөрүүнээс л гэхэд 763 сая төгрөгийн алдагдал хүлээжээ. Тус компани өндөр үнэтэй шатахуун авч алдагдалд орж байхад нийлүүлэгч хувийн компани нь хэтэвчээ зузаатгасаар л байна.2015 оны 3-р сарын 4.Энэ өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, орлогч дарга Ц.Амраа, “МИАТ” ХК-ийн нислэг үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Ганболд, Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар нартай уулзаж онгоцны түлшний хоёр дахь эх үүсвэртэй болох үүрэг даалгавар өгсөн юм. Энэ тухай ч хэвлэлээр цацагдсан билээ. Тэр үед гүйцэтгэх засаглалын тэргүүн  Ч.Сайханбилэг “АИ-92 бензин литрийг нь 3000 төгрөгөөр машинд нь шахахыг жолооч нар зөвшөөрөх үү? Адилхан чанартай гурилыг хоёр дахин өндөр үнээр авах талхны цех хаанаас олох вэ? Талхчин, таксичин, эрүүл хүн ойлгохгүй, үнэмшихгүй үнэ. Тэгвэл ийм явдал МИАТ-д тоглоом биш шоглоом болж, ашиг биш алдагдал нүүрлээд удаж байна. Хувийн компанид илүү их ашигтай гэрээ улсын компанид маш их алдагдалтай байна. Энэ үнийг эцсийн эцэст МИАТ биш  ард иргэд төлж байгаа. Тиймээс уг асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. МИАТ-ын алдагдлыг бууруулах эхний ажил бол ганц эх үүсвэртэй түлш нийлүүлдэг хараат байдлаас ангижрах. Монополийг халж байж Монголын МИАТ-ын алдагдал бууна” гэж үүрэгдэхэд одоо л ашгүй нэг цэгцрэх нь дээ гэсэн хүлээлттэй байлаа.

Гэвч өнөөдрийг болтол энэ байдал хэвээрээ байна. Ахиц гарсан зүйлгүй. Харин ч онгоцны шатахуун нийлүүлэгч компанийн данс руу өмнөхөөсөө ч илүү мөнгө  шилжүүлсэн байх юм. Шилэн дансны тухай хуулиар ямар гүйлгээ хийснээ тайлагнах ёстой. Тэгэхээр МИАТ компани хаашаа хэн рүү хэдэн төгрөг шилжүүлснийг нуух аргагүй. Хуулийн дагуу цахим хуудсандаа байршуулахаас аргагүй юм.

МИАТ компанид өндөр үнэтэй онгоцны түлш нийлүүлж ашиг унагаж байгаа компани бол “Сод Монгол” групп. Тендер зарладаг гэдэг ч энэ групп болон охин компани “Мэргэ ван” компани л шалгардаг бичигдээгүй хуультай болчихсон юм уу гэлтэй.

МИАТ ХК-ийн нислэг үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Ганболд “МИАТ” ХК алдагдалтай ажиллаж, эдийн засгийн байдал нь хүндрэхэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол шатахууны үнэ. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд шатахууны үнийн зөрүүгээс 763 сая төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа гэдгийг онцолж байна.

“Содмонгол” групп ХХК онгоцны шатахууны 80 хувийг дангаар импортлодог бол “Мэргэван” ХХК  шатахуун борлуулах, онгоцонд сумлах үйл ажиллагаа явуулдаг байна.

Манай улсын хувьд агаарын хөлгийн шатахууны үнэ дэлхийн зах зээлийн үнээс харьцангуй өндөр байдаг агаарын тээврийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлын 35 орчим хувийг шатахууны зардал дангаар эзэлдэг аж.

“Сод Монгол” групп ОХУ-ын Ангарскаас шатахуунаа татдаг. Тэндээс онгоцны шатахуун болох “ТС-1” тонн тутмыг нь 1050 ам.доллараар авдаг ч МИАТ-д  1650 ам.доллараар нийлүүлдэг байна. Нийлүүлэгч компани замын зардал, татвар гээд өчнөөн мөнгө нэмэгддэг гэж тайлбарладаг гэнэ.

Ямартай ч Ерөнхий сайд үүрэг өгснөөс хойш МИАТ компани 3-р сар л гэхэд 790 гаруй сая төгрөгийг “Сод Монгол” групп шилжүүлжээ. Энэ нь өмнөх сарын төлбөртэй харицуулахад нэмэгдсэн байна.  Энэ бүх байдлаас харахад “Сод Монгол” групп, “Мэргэван” компанийн монопольт байдал буурах байтугай улам хүчээ аваад байгаа хэрэг үү.

Сод Монгол ХХК, Мэргэван ХХК -д МИАТ -аас мөнгө шилжүүлсэн байдал:

03/05/2015
СОД МОНГОЛ ГРУПП ХХК
164/014Б
50,000,000.00
МИАТ ХК ОНГОЦНЫ ШАТАХУУНЫ ТӨЛБӨР

03/07/2015
СОД МОНГОЛ ГРУПП ХХК
164/014Б
50,000,000.00
МИАТ ХК-С ОНГОЦНЫ ШАТАХУУНЫ ТӨЛБӨР

03/11/2015
СОД МОНГОЛ ГРУПП ХХК
164/014Б
20,000,000.00
МИАТ ХК-С ОНГОЦНЫ ШАТАХУУНЫ ТӨЛБӨР

03/13/2015
с    СОД МОНГОЛ ГРУПП ХХК
164/014Б
120,000,000.00
ММИАТ ХК-С ОНГОЦНЫ ШАТАХУУНЫ ҮНЭ

03/16/2015
СОД МОНГОЛ ГРУПП ХХК
164/014Б
100,000,000.00
МИАТ ХК ОНГОЦНЫ ШАТАХУУНЫ ТӨЛБӨР

3/18/2015
СОД МОНГОЛ ГРУПП ХХК
164/014Б
100,000,000.00

МИАТ ХК-С ОНГОЦНЫ ШАТАХУУНЫ ТӨЛБӨр

3/19/2015

СОД МОНГОЛ ГРУПП ХХК
164/014Б
100,000,000.00
МИАТ ХК-С ОНГОЦНЫ ШАТАХУУНЫ ТӨЛБӨР

3/20/2015
СОД МОНГОЛ ГРУПП ХХК
164/014Б
60,000,000.00
МИАТ ХК ОНГОЦНЫ ШАТАХУУНЫ ТӨЛБӨР

3/09/2015
МЭРГЭВАН ХХК
189/013-А
19,186,010.86

МИАТ ХК-С ТС-1, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС 2015.02.23-02.2

3/13/2015

МЭРГЭВАН ХХК
189/013-А
28,786,312.01
МИАТ ХК-С ТС-1, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС 20150301-03.08

Эх сурвалж: times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car