-Шинээр баригдсан орон сууцнуудын борлуулалт ихээхэн удаашралтай байгаа гэсэн. Энэ чухам юунаас болж байна вэ. Банкууд зээл єгєхєє больчихов уу? -Урьдчилгаа тєлбєрийн 30 хувь дээр иргэд хэд хэдэн асуудал хєндєж байгаа. Жишээ нь, найман хувийн хvvтэй зээлд 80 метр квадратаас дээш талбайтай байрыг хамруулахгvй гээд заачихсан. Гэтэл 80 метр квадратаас дээш зай талбайтай байр авах сонирхолтой хvмvvс бий. Эдгээр иргэн найман хувийн хvvтэй зээлд хамрагдаж чадахгvй байна. Нєгєє талдаа залуус шинэ байранд орох гэхээр шууд 30 хувийн урьдчилгаа тєлбєрийг нь халааснаасаа гаргаад єгєх боломж хомс байна. Vvнийг судалж vзээд тєрєєс энэ чиглэлд туслалцаа vзvvлбэл дээр гэсэн бодолтой байгаа. Бидний зvгээс vзvvлж байгаа санхvvгийн дэмжлэгт зах зээл ямар дохио vзvvлэх нь тодорхойгvй байна. Тєр багассан болохоос зогсоогvй. -Урьдчилгаа тєлбєрєє дийлэхгvй байгаа иргэдэд тєрєєс дэмжлэг vзvvлэх боломж бий юу? -Засгийн газраас урьдчилгаа тєлбєрийн 20 хувь дээр баталгаа гаргаж болох юм гэсэн санал гарч байгаа. Баталгаа гаргасан иргэдээсээ тєлбєрийг нь гаргуулж авах ажил тєрийн нуруун дээр ирж байна гэсэн vг. Ипотек бол хамгийн сайн тєлєлттэй яваа зээл. Ер нь хvн орон байрныхаа зээлийг хамгийн хариуцлагатай тєлдєг. Vvн дээр нь тєрєєс дэмжлэг vзvvлэхэд буруудах зvйл байхгvй. Орон сууц худалдан авахад арилжааны банкнаас шаарддаг урьдчилгаа 30 хувийг байхгvй болго гэж шаардах эрх байхгvй. Арилжааны банкууд бизнесээ хийж байгаа. Тэгэхээр барилгын бизнесээ бодоод янз бvрийн хєнгєлєлт vзvvл гээд банкны салбараа бодохгvй байж болохгvй. Урьдчилгаа тєлбєрийн 30 хувь байхгvй болгох тухай яригдаагvй. Ер нь ч одоогоор тэгж шийдэх боломж байхгvй. -Банкны шалгуур vзvvлэлтvvд улам л чангараад байх юм. Хувийн хэвшилд ажиллагсад vндсэндээ зээлэнд хамрагдах боломж тун тааруухан байна л даа? -Арилжааны банкууд зєв ажиллаж байна гэж л харж байгаа. Эдийн засаг хямрах гээд байгаа ийм цагт арилжааны банкууд эрсдэлээ тооцох нь зvйн хэрэг. Vvнийг нь найман хувийн хvvтэй зээлийн шалгуурыг єндєрсгєж байна гэж буруутгаж болохгvй. Банк ганцхан барилгын салбарт ажиллаж байгаа юм биш. Хэрвээ эсрэгээрээ банкны салбар эрсдэлд орвол учрах хохирол нь маш их байх болно. Арилжааны банк шалгуураа нэмж байна гэж та ярьлаа. Гэхдээ орон сууцтай болох хvн 30 хувийн урьдчилгаа тєлнє гэсэн нь хэвээрээ. Урьдчилгаа тєлбєр дээр нэмж, хассан зvйл байхгvй. Ер нь арилжааны банк эдийн засаг эгзэгтэй байгаа, хєрєнгийн зах зээлийг судлаад эрсдэлээ тооцсон тохиолдолд салбарын яамнаас бусад тєрийн бус байгууллагаас захиргааны шинжтэй заавар зєвлєгєєг хэн ч єгєх эрхгvй. -Байдал энэ хэвээрээ байвал тун удахгvй шинэ орон сууц авах чадвартай иргэд байхгvй болно гэгдэж байна. Энэ байдлыг намжаах, асуудлыг арай єєрєєр шийдэх гарц байхгvй юу? -Энэ онд 30 мянган байр борлуулагдахгvй vлдэх магадлалтай. Байрны vнэ зах зээлээсээ хамаараад єєрчлєгдєх байх. Ер нь нийлvvлэлт ихэсч эрэлт багасч байгаа vед орон сууцны ханш буурна. Хvмvvс хямд л бол сайн гэж нэг талаасаа бодож болно. Гэхдээ эдийн засаг хямарвал, байрны vнэ дунджаасаа хэт доошоо унавал жинхнээсээ эдийн засгийн хямрал эхэлнэ. Ингэвэл хэчнээн хvн ажлын байр, орлогогvй болох вэ гэдгийг тааварлахад хэцvv. Тvvний цаана байгаа эрсдэлийг энд дурьдмааргvй байна. Эрсдэл байгааг хvлээн зєвшєєрєєд зоригтой арга хэмжээ авч хэрэгжvvлэхээр тодорхой санал дэвшvvлээд явж байна. Олон нийтийн зvгээс дэмжлэг vзvvлэх байх. Шинэ барилга олноор сvндэрлэж байна. Энэ нь сvvлийн жилvvдэд барилгын салбарт хєрєнгє оруулалт дажгvй байсантай холбоотой. Нэгэнт барилгын ажил нь эхэлчихсэн учраас зогсоох боломжгvй. Хэн ч байсан 50-60 хувьтай яваа ажлыг зогсоохгvй гэж гvрийнэ биз дээ. Эрсдэлтэй байсан ч худалдан авагчид цєєн байсан ч ашиглалтад оруулахаа л бодно. Одоогоор манай эдийн засаг жаахан асуудалтай байгаа ч энэ бол байнга vргэлжлээд байна гэсэн vг биш. -Барилгын салбарт осол, гэмтэл буурахгvй байгаа. Энэ талаар байнга л ярьж, хэлэлцдэг ч яг газар дээрээ аюулгvй байдлын сдандарт, дvрэм журам хэрэгжихгvй, тvvнд хяналт тавьж чадахгvй байгаа. Энэ талаар яамныг зvгээс хэрхэн анхаарч байна? -Хамгийн тvрvvнд одоо байгаа дvрэм журмаа ягштал сайн баримталдаг байх ёстой. Яг vнэндээ одоогийн мєрдєж байгаа аюулгvй ажиллагааны дvрэм, журам сайн хэрэгжихгvй байна. Ер нь бодит байдал ийм байна гэдэг нь дvрэм журамдаа єєрчлєлт оруулах ёстой гэсэн vг. Тиймээс бид улс орон даяар дагаж мєрдєх, хєдєлмєрийн аюулгvй байдал, эрvvл ахуйн шинэ дvрэм журам батлан гаргах гэж байна. Барилгын салбарынхан Тєрийн ордонд цуглаж, энэ дvрэм журмын талаар санал бодлоо солилцлоо. Шинэ журам хэрэгжиж эхлэхээр хариуцлагын тогтолцоо маш тодорхой болно. Хэн ч хариуцлагаас мултарч vлдэж чадахгvй. Барилгын осол аваар гарлаа гэхэд энэ юунаас болов, хэн нь хийх ёстойгоо хийгээгvйгээс ийм осол гарав гэдгийг тодруулна гэсэн vг. Тэгэхээр тухайн хvн єєрийнхєє хийх ёстойг хийсэн байвал асуудалгvй болж таарна. Хэн нэгэндээ итгээд даалгаад байхгvй. Дээр нь тєлбєр, цалин тооцоон дээр нь ч ярьдаг болно. Олон улсын 167 дугаар конвенцид бид яаралтай нэгдэн орох ёстой. Энэ жил манай яам осолгvй жил болох уриа дэвшvvлэхийг санал болгож байна -Ирэх онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт Улаанбаатарт зохиодох болсон. Энэ арга хэмжээний бэлтгэл ажилд Барилга, хот байгуулалтын яам хэрхэн анхаарч байгаа вэ? -Энэ жилдээ барьж дуусах барилга дээр яамны зvгээс ямар дэмжлэг vзvvлж болох вэ гэдгийг судалж байна. Барилгын зєвшєєрєл эсвэл захиргааны шинжтэй ямар нэгэн зvйл байвал яамнаас тусалж, дэмжээд явахаа илэрхийлсэн. Дэлхийн удирдагчдийг буулгах зочид буудлын хvрэлцээ хангамж, нєхцєл боломж нь хэр байгааг ажлын хэсгийнхэн очиж харсан Би єєрєє ч хэд хэдэн газар очиж, танилцсан. Барилга, хот байгуулалтын чиглэлээр ямар зvйл дээр ажиллаж болох вэ тэр хvрээндээ бид ажиллаж байна. -Олон улсын шинэ нисэх буудлын ажил ямархуу гvйцэтгэлтэй яваа вэ. Барилга, хот байгуулалтын яамны бас л гол анхаарлын тєвд байх ёстой байгууламж гэж ойлгож байгаа л даа? -Шинэ нисэх онгоцны буудалтай болох ажилд яамнаас холбогдох чиглэлийнхээ дагуу оролцоод явж байгаа. Тэнд хот тєлєвлєлтийн асуудал маш чухал. Засгийн газраас одоо Богдхан уулыг тойрсон тємєр зам, дэд бvтцийг бий болгох шийдвэр гарч ажилдаа шуурхайлан орсон. Монголчууд “Зам дагаж хєгжил” гэж ярьдаг Тэгэхээр шинэ нисэх онгоцны буудал, шинэ тємєр замын шугам байгуулах нь хот суурин газруудын тэлэлт явагдахад эерэг нєлєєтэй. Хєшигийн хєндийн нисэх онгоцны буудал дээр эхнээс нь маш сайн зохион байгуулалт хийх ёстой. |
Холбоотой мэдээ
Comments are closed.