Монгол Улсын Засгийн газрын XVIII ээлжит хуралдаан ирэх даваа гарагт буюу 2015 оны гуравдугаар сарын 30-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1 | Хөрөнгө гаргах тухай | Д.ОЮУНХОРОЛ |
2 | Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт оруулах тухай | Ж.ЭРДЭНЭБАТ |
3 | Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Аж ахуйн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн тухай | Ж.ЭРДЭНЭБАТ |
4 | Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний тухай | Ж.ЭРДЭНЭБАТ |
5 | Төслийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай*
(Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улс) |
Ж.ЭРДЭНЭБАТ |
6 | Татварын алданги, хүү торгуулийн асуудлыг өөрчлөн боловсронгуй болгох тухай* | Ж.ЭРДЭНЭБАТ |
7 | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай | Д.ДОРЛИГЖАВ |
8 | Түрээсийн орон сууцны төслийг хэрэгжүүлэх тухай | Д.ЦОГТБААТАР |
9 | БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих тухай | Л.ГАНТӨМӨР |
10 | “МИАТ” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай* | Н.ТӨМӨРХҮҮ |
11 | Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцийн тухай* | Н.ТӨМӨРХҮҮ |
12 | “Богдхан” төмөр замын трассыг тогтоох тухай* | Н.ТӨМӨРХҮҮ |
13 | Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай | Р.ЖИГЖИД |
14 | Журам батлах тухай* | Р.ЖИГЖИД |
15 | Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай | С.ЭРДЭНЭ |
16 | Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмын тухай | Р.БУРМАА |
17 | Нууц асуудал* | С.БАЯРЦОГТ |
Танилцуулах асуудал | ||
18 | Санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийн тухай | У.ХҮРЭЛСҮХ |
19 | Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай1 | С.БАЯРЦОГТ |
20 | Хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайлан1 (2014 он) | С.БАЯРЦОГТ |
21 | Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн явцын тухай | Ж.ЭРДЭНЭБАТ |
22 | Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн хэрэгжилтийн тухай | Н.ТӨМӨРХҮҮ |
23 | Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын удирлагыг хэрэгжүүлэх хувилбарын тухай | Н.ТӨМӨРХҮҮ |
24 | Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай | С.ЭРДЭНЭ |
25 | Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай | С.ЭРДЭНЭ |
Холбоотой мэдээ
-
Иргэн (March 28, 2015 3:26:23 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
-
Иргэн (March 28, 2015 3:26:45 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Иргэн (March 28, 2015 3:27:10 pm )
Хүн махан бие (LQ), оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) гэсэн 3 зүйлээс бүрддэг гэдгийг бүх шинжлэх ухаан, бүх шашин баталсан. Махан бие (LQ) хэнд ч бий. Харин одоогийн улс төрчид бол зөвхөн хар амиа бодсон оюун ухаан (IQ)-тай, монголоо гэх зүрх сэтгэл (EQ) нь үхэж царцсан хүмүүс юм гэдэг нь тэдний үйл ажиллагааны алхам бүрээс нь тодоос тод харагддаг. Харин ард түмэнд эх орноо гэсэн өндөр дээд оюун ухаан (IQ), халуун зүрх сэтгэл (EQ)-ийн гал нь хараахан унтарчихааргүй байгаа нь харагддаг. Мянга, мянган монголчууд улс төрчдийн энэ тэнэг балмад үйл ажиллагааг хараад оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) нь шимшэрч явна. Харин улс төрчдөд энэ бүхнийг ухаарах оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) байхгүй болох нь өдрөөс өдөрт улам бүр тодорсоор байна.
-
Иргэн (March 28, 2015 3:27:32 pm )
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
-
Иргэн (March 28, 2015 3:27:52 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
ganaa (March 29, 2015 10:04:00 am )
ýíý íîâøíóóäûã ýíõáàÿðûí àðààñ íü ÿâóóëààä ýëáýãäîðæèéí àëãà õèéñýí öààçûí ÿëûã ãàðãàæ èðýí íàì íýðèéí äîð áóé õóëãàé÷ íàðûã ÿëëàõ öàã íü áîëæýý
-
Эргэлзээ (March 30, 2015 12:52:58 pm )
Зуны цагт шилжихдээ цагаа зөв урагшлуулсан уу? Өглөө 7 цагт босдог бол одоо 8 цагт босох боллоо,зөв үү?? Өдөр уртасч байхад бид дахиад нэг цаг нэмдэг нь зөв үү?
7 Comments