antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2015 1 comment

Ирэх бямба гарагт зуны цагийн хуваарьт шилжинэ

нийтлэсэн Admin

time2015 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын XIV ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан. Энэ тогтоолд:

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.

Үүний дагуу ирэх баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 28-ны 02.00 цагаас зуны цагийн хуваарьт шилжинэ. Зуны цагийн хуваарь есдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Эргэлзээ (March 30, 2015 12:47:31 pm )

    Бид нар цагаа шилжүүлэхдээ алдаа гаргачих шиг боллоо.Зуны улиралд өдөр уртасч байхад дахиад нэг цаг нэмчих юм? Уг нь хөдөлгөж байгаа юм бол цагаа рагшлуулаад өглөө 7 цагт босч байсан бол 6 цагт босмоор юм.Хүмүүс нэг их анзаарсангүй.Одоо бид Оростой гэхэд л 6 цагийн зөрүүтэй болчихлоо шүү дээ…

antalya rent a car