Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын 2012 оны сонгуулиар Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр бүхий дөрвөн хүнийг сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх шүүхийн шийдвэрээр эгүүлэн татсан.
Тэдний оронд намын жагсаалтаар сонгогдсон Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Б.Ганбат, Д.Алдармаа нарын бүрэн эрхийг Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 228 дугаар тогтоолоор мөн хүчингүйд тооцон, дээрх сонгуулийн хэсгүүд дээр нөхөн сонгууль явуулахыг аймгийн ИТХ-д даалгасан шийдвэр гаргасан билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ…”, Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна…”, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ”, мөн зүйлийн 5.3-д “Захиргааны хэргийн шүүхийн актыг биелүүлээгүй этгээдэд энэ хууль, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актад заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус хуульчилсныг аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргал үл тоосоор ирсэн.
Тухайлбал улсын дээд шүүхийн нөхөн сонгууль явуулахыг даалгасан шийдвэрийг 1 жил 3 сар гаруй хугацаанд хэрэгжүүлэхгүй байгаагийн дээр шүүхийн шийдвэрээр төлөөлөгчийн бүрэн эрх нь хүчингүйд тооцогдсон Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Д.Алдармаа нарыг өнөөдрийг хүртэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хууль зөрчин оролцуулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсаар ирсэн байдаг.
Говьсүмбэр аймгийн иргэд, сонгогчид аргагүйн эрхэнд Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж нөхөн сонгуулийг товлон зарлах, Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Д.Алдармаа нарыг аймгийн иргэдийн Хурлын үйл ажиллагаанд оролцохыг таслан зогсоохыг Хурлын дарга Д.Баянжаргал болон Тэргүүлэгчдээс шаардсан шаардлага бүхий тайван цуглааныг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д тунхагласан “тайван … цуглаан хийх ...” эрхийнхээ дагуу Монгол Улсын Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн хүрээнд 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахыг төлөвлөсөн боловч тухайн өдөр зорилго, төлөвлөгөө нь өөрчлөгдөж зөвхөн Хурлын даргад шаардах бичиг гардуулж өгснөөр тухайн арга хэмжээг дуусгажээ.
Тэд цуглаан зохион байгуулахаар төлөвлөхдөө Монгол Улсын Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу цуглаан хийх мэдэгдлээ сумын Засаг даргад хүргүүлсэн байдаг ба өмнөх өдрүүд нь нийтээр амрах өдрүүд таарч байсан.
Монгол Улсын Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулинд цуглаан хийх тухай мэдэгдлийг сумын Засаг даргад хүргүүлнэ гэснээс зөвшөөрөл авна гэсэн зохицуулалт байхгүй ба Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагддаг бүхий л жагсаал, цуглааныг зохион байгуулагчид зөвхөн мэдэгдлээ харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүргүүлсний дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулдаг нийтлэг жишиг нэгэнт тогтсоныг бүгд мэднэ.
Харин тухайн шатны Засаг дарга зөвхөн Монгол Улсын Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан үндэслэл байвал бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргах ба бусдаар иргэдийнхээ эрхийг хязгаарлах эрхгүй, хэрэв зөрчвөл өөрөө хуулийн хариуцлага хүлээхээр заасан нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийнхээ үндсэн эрхийг хангуулах зорилгыг агуулсан зохицуулалт юм.
Гэтэл хууль сахиулах үүрэгтэй аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Ч.Баярсайхан нь аймгийн Засаг дарга, АН-ын дарга Л.Одсэрийн дохио зангаагаар хөдөлж цуглаан зохион байгуулахыг төлөвлөсөн, Хурлын даргад шаардлага хүргүүлсэн иргэдийг “мөрдөн мөшгөх, Цагдаагийн байгууллагын нэрээр айлган сүрдүүлэх, баривчлана гэж дарамтлах, заавал хэрэг тохох ”-ыг улайран оролдсон нь Цагдаагийн албан хаагчийн эрхэм нэр төрийг гутаасан, хууль зөрчсөн үйлдэл болсон байна .
Түүний үйлдэл нь өөрөө Үндсэн хуулиараа хүний эрхийг баталгаажуулсан, эрх зүйт төр бүхий манай улсын хувьд жигшин зэвүүцмээр, ардчиллын үнэт зүйлийг гутаасан, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн иргэдээс энэ талаарх гомдлоо Цагдаагийн байгууллагын удирдлагад хүргүүлсний дагуу холбогдох шалгалтын ажиллагааг орон нутагт нь ирж хийснээр хурандаа Ч.Баярсайханы үйлдэл буруутай гэдгийг тогтоосон байна.
Шалгалтын дүнг хэлэлцсэн ЦЕГ-ын удирдлагын хуралдаанаас Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Баярсайханд албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 2О хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсныг иргэд шударга ёсонд нийцсэн шийдвэр боллоо гэж үзэн талархаж байна.
Холбоотой мэдээ
-
цааз (March 27, 2015 2:36:12 pm )
зөв муу новшид муу гар хөлийн үзүүр
-
Голчhh (March 28, 2015 3:01:02 pm )
ajlaa medexgui bga yumuda .hurandaa mini
-
Иргэн (March 28, 2015 8:46:11 pm )
Утсан хүүхэдэй
-
Иргэн монгол (March 28, 2015 8:46:50 pm )
Утсан хүүхэдэй
-
г (March 28, 2015 9:05:09 pm )
чойрын хурал ч гэж дээ учираа мэдэхгуй бацаанууд дарга нь гэж нэг хуухун байсансан энэ аймаг нэг ч боловсон хучингуй аймаг шуу яаандаа
-
zochin (March 28, 2015 11:14:11 pm )
Xurandaa Bayrsaixan n tasgiin dargiinxa ehneriig erguuleed ichsende tasgiin darga zaluugaa ervvljuulsen surag bsan shvv kkk mun Svmber Alt hoteliin baingiin vilchlvvlegch gesen shvv iim xvn aimgiin tsagdaagiin xeltes udirdaad yvj l bdag …..
-
irgen (March 29, 2015 4:43:57 pm )
ene metiin utsan huiheldeinuud olon bga da
-
ZOCHIN (March 29, 2015 6:10:25 pm )
ardichlal neriin dor zawhairsan mulguu nowchnuud bolioch ee nutag ornoo suiruullee shuu de oligtoi bolowson huchin bhgui yum uu da
-
Marshil (March 31, 2015 12:37:16 pm )
хэзээнээсээ чадваргүй номшнууд атаархуу байдгийн үлгэрээр бичсэн юманд манай аймгийн талаар юу ч мэдэхгүй байж /ZOCHIN/ чи зайл аа. Танай намыхан багахан Дэмбэрэлдээрээ
-
-
Иргэн (March 30, 2015 3:44:34 pm )
Зүгээр л сонгуулийн шоу.
-
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ (March 30, 2015 5:53:06 pm )
БИЧИХ ЮМАА БИЧЭЭЧ. ЗАРИМ НЭГ ЭРЧҮҮД ДЭНДҮҮ АРЧАЙГҮЙ ЮМАА. ТА НАРААС ИЛҮҮ БОЛОХООРОО Л ДАРГА БОЛСОН. ЭМЭГТЭЙ ХҮН ДАРГА БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ХУУЛЬ БАЙХГҮЙ ШҮҮ. ТУЙЛШИРЧИХ ЮМАА. ХАРИН Ч МАНАЙ АЙМАГ ӨМНӨХ ЭРЭГТЭЙ ДАРГАТАЙ БАЙХААСАА ХӨГЖСӨН НЬ ҮНЭН ТҮҮХ ШҮҮ.
-
иргэн (March 30, 2015 7:26:32 pm )
20 жил аймгийн статустай 1 л хэвэндээ байсан газрыг 2 хон жилийн дотор Эх орон нутаг усаа гэсэн Ардчилсан үзүлтэй энэ л залуучууд хот шиг хот Аймаг шиг аймаг болгосон нь нүднээ илхэн өөр тайлбар илүүц байх,,,,, та т1 л биш бол
-
МАХН (March 31, 2015 12:30:55 pm )
Хүн гүтгэж сурсан түүхт 90 жилийн намтартай хүнээр бол хөгширч, ухамсар нь ялзарсан Монгол ардын намын салааны шивэр, хумасны хэрнүүд хийх ажил нь олдохоо болихоороо улс төрийн хямралтай үеийг далимдуулан чоно борооноор, Түгжил нуруунаас гэдэг шиг ар өврийн хаалгаар хөөцөлөж байгаад ажлаа сайн хийж байгаа төрийн зарим албан хаагчдыг ховлосоор байгаад мууг нь үзэж байгаа юм байлгүй дээ.
-
зочин (April 01, 2015 2:55:22 pm )
та нар яахараа хэдэн биенээ ингэж байдгийн. үнэндээ баярсайхан дарга маш их улс төрчиж байгаа шүү дээ ард иргэд мэдэхгүй байгаа нь үнэн. аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын даалгасан ажлыг хэр сайн хийнэ тэр хэмжээгээр орон нутгийн хөгжил сангийн хөрөнгөөс мөнгө цулгааж чадаж байна шүү дээ. 2013 онд ажлын албандаа жип машин авхуулж унасан, 2014 онд цагдаагийн ажилчидын хувийн орон сууцны газарт дэд бүтэцийн асуудлыг бүрэн шийдвэрлүүлсэн, гэмт хэргээс ард түмнийгээ урьдчилан сэргийлэх гээд 20 сай төгрөг авсан, сайн ажилласан гээд ИТХ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн зардлаар малайз, сингапур яваад ирсэн, 2015 онд жагсаал цуглааныг зогсоож чадсанаараа 2015 оны төсөвд батлагдаагүй цагдаагийн хурлын танхимын ширээ сандал авах 11 сая төгрөгийг төсвийн тодотголоор нэмж батлуулж авсан гээд аль аль талдаа ашигтай ажилласан байгаа биздээ. харин энэ талын зүйлийг иргэд мэддэггүй байхгүй юу. ер нь төрийн албан хаагч улс төржихгүй л гэдэг гэтэл аймгийн ТГ-ын даргаас эхлүүлээд хэлтсийн дарга, байгууллагын дарга нар бүгд л улс төрждөг энэ бүхэн одоо байгаа үнэн шүү дээ ЦЕГ сахилгын арга хэмжээгээ багдуулсан байна.
-
zochin l gene shv (April 01, 2015 5:16:52 pm )
yg unen yrunhii gazar n ene setgegdeliig unshaasai unende l bish ee Xurandaa Bayrsaihan
-
аймгийн иргэнс (April 02, 2015 3:37:44 pm )
хэн ч юу ч хийгээд хэнд ч таалагдахгүй ОБОМАА Ч ИРЭЭД ЭНЭ ХҮМҮҮС БҮХ ХҮНИЙГ Л МУУЛДАГ МУУЛАХААС ХЭН Ч АЙХГҮЙ АЖЛАА Л ХИЙНЭ САЙН САНААРАА ХЭЗЭЭ МАНАЙ АЙМАГ ИНГЭЭД ХӨГЖӨӨ ВЭ ААН 20 ЖИЛ 2 ЖИЛИЙН ЯЛГААГАА ХАРААРАЙ АЙМГАА ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУЧУУДАА ДЭМЖЭЭД АЖИЛЛААД АМЬДАРЦГААЯ БАЙГААГАА ГОЛООД БАЙВАЛ БААВГАЙ БАЯНМӨНХ, АХ ИРЭЭД ХЭВТЭЧИХВЭЛ ЭНҮҮНЭЭС Ч ДОР ЮМ БОЛДОГ ГЭДЭГИЙГ МЭДНЭ БИЗ ДЭЭ САЙХАН ЗАЛУУЧУУДАА ДЭМЖНЭЭ ХАРИН ЭНЭ ШИНЭ БАЯР ГЭГЧ ТА ӨӨРИЙНХӨӨ ХУВИЙН БАЙДАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЦАГ ЧИНЬ БОЛСОН БИШ ҮҮ ЧИНИЙ ЧАДААГҮЙГ ЯАДСАН БОЛХООР ЯИИ ЮУН ДАА ИНГЭТЭЛ ЭЭ САНДАРНАМ БЭ ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЭД ИРХЭЭРЭЭ ҮНГЭН ШОГШООГООР ШОГШООД БИТГИЙ БАЙ ЧИ ТҮРҮҮ БАЯНМӨНХ БАТСУУРИЙН ҮЕД БАС Л ТЭДНИЙГЭЭ ИНГЭЭД Л ШОУДААД БАЙСАН ЧАМД ӨӨР ХИЙХ АЖИЛ БАЙХГҮЙ ЮМ УУ ГЭРЭЭ ЗАСААД ……….. ТОЛИНД ХАР ӨӨРИЙГӨӨ ТА АЛЬ ТҮВШИНД НВ ЯВЖ БАЙНА САЙН ХАР САЙН БОД …..??????????????????
-
аймгийн иргэн БИ ГОВЬСҮМБЭРИИЙН ИРГЭН (April 02, 2015 3:40:39 pm )
ХАРИН ТИЙМ ЭЭ … ХҮН АЛЬ БУУДЛААРАА ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ТЭР ТУХАЙН ХҮНИЙ СОНГОЛТ ШҮҮ. ХАРИН ТА БУУДЛААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ МӨНГӨГҮЙ БОЛ ДУГУЙ Л БАЙ ЭНЭН БОЛ СОЕЛ ЗА ЮУ ЧАМ ШИГ ЗАВААН ЮМ ГЭР ОРОНДОО ХҮН ШАВУУЛААД ЗАВААРААД БАЙЖ БАЙХДАА ТААРНА ДООООО
-
зочин (April 10, 2015 3:50:25 pm )
юугаа бичээд байгаа юм бэ. Хаа газар төслийн зээлээр нутаг орноо хөгжүүлж байна. Манай аймаг шиг хөгжөөгүй газар гэж байхгүй ш дээ.
-
зочин (April 10, 2015 3:55:14 pm )
манай аймгийн хөгжил хаана байна. Хэдэн хууль бус тендерээр хөлжиж байгаа хүмүүс зөндөө болсон байна лээ.Аль ч нам байсан хамаагүй.Ийм төслүүд тухайн үедээ дэлгэрээгүй байсан. Гэхдээ олон хүн энэ төслийн дараа асуудалд унах нь гарцаагүй шүү. Ардчилсан нам яриад байгаа хүмүүсээ. Ямарч мэдлэг боловсролгүй ус зөөдөг төрийн албанд огт ажиллаж үзээгүй хүн аймгийн орлогч дарга нэр зүүж явахаас ичээч. Мөн төрийн албанд Одсэр гауй хэдэн жил ажилласан юм бэ. Тэр талаараа тайлбар хэлнэ үү.Хүүхэд байхдаа цэргийн сургуульд хальт орж төгссөнөө улсад ажилласан гэж эндүүрээд байх шиг байна лээ. Та том андуурч байна.
-
зочин (April 10, 2015 3:56:37 pm )
Говьсүмбэр аймгийн ард түмэн хууль бус дарга нарыг яах вэ
-
-
Zugeer l bai (April 16, 2015 1:45:41 am )
Zochin tanaas asuuy hun hamraa nustai geed tasdah uu ? Teren shig hunii umnu ni hulgai hiij huree talaagui l bol boloo Sh dee . Harin ch tanai aimag 2 jiliin hugatsaand mash hurdan hugjsun goe bolj odoo l Aimag shig Aimag bolson bna lee ter zaluuchuudaaraa baharhah heregtei zaluusaa demjij bj bur iluu goe bolno biz dee . Chi naad bondgor tolgoigoo ajluulaachee!!!
-
Saihan heljee (April 16, 2015 1:54:20 am )
ZYGEER BAI та сайхан хэллээ саяхан би нутгаар очсон чойр их сайхан болсон байсан дагуулж очсон найзууддаа гайхуулаад сэтгэл ханамж 100хувь . Сурэнжаваа чи улам их зуйл хийх хэрэгтэй энд атаарсандаа элдэв юм бичсэн арчаагуй юмнуудад хэн гэдгээ харуул. Амжилт . Хийсэн бухэн ил харагдаж байна
22 Comments