antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 26, 2015 Comments are off

Машинаа ачуулж, торгууль төлж байсан иргэд шүүхэд хандан, мөнгөө нэхэмжлэх боломжтой

нийтлэсэн Admin

achigch mashin

Нийслэлийн засаг даргын 2013 оны А/769 тоот захирамжийг үндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/21 тоот тушаал гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамааран 70000-80000 төгрөг байхаар тогтоосон байна. Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар Нийслэлийн Засаг дарга ийнхүү тушаал гаргасан нь  хууль зөрчсөн хэрэг байжээ.

Уг зөрчил үйлдэгдсэнээр “Замын хөдөлгөөний удирдлагын төв” нь 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70,000-80,000 төгрөгөөр зөөж шилжүүлж, 647,710,000 төгрөгийн үйлчилгээний хураамжийг хууль бусаар хураан авч, нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна.

Улмаар дараа нь Цагдаагийн байгууллагын нэг удаагийн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг 55000 төгрөг байхаар тогтоосон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 728 тоот тушаалыг үндэслэн “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын дарга Л.Батцоож 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/30 тоот тушаал гаргаж, бүх төрлийн суудлын автомашиныг зөөж шилжүүлэх үйлчилгээний хураамжийг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 55,000 төгрөг байхаар тогтоож дээрх зөрчлийг арилгасан гэж үзэхээр байна. Тиймээс өмнө нь буюу 70-80 мянган төгрөгөөр машинаа ачуулсан иргэд нэгдэн нийлж шүүхэд хандаж, хохирлоо барагдуулах боломжтой гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car