Авлигатай тэмцэх газраас жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор албан тушаалтан, төрийн албан хаагчдаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг. Энэ жил улсын хэмжээнд заасан хугацаандаа 38421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол нэг мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулсан, нэг мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байна. Эдүгээ мэдүүлэг гаргагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг нягталж, шалгах ажил үргэлжилж байгаа аж. Энэ явцад ХОМ-ээ худал мэдүүлсэн асуудал гарчээ. Тодруулбал хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн гурван албан тушаалтныг ажлаас нь халсан бол найман албан тушаалтны цалинг гурав хүртэл сарын хугацаанд 30 хувь бууруулах, хоёр албан тушаалтанд сануулах хариуцлага хүлээлгэсэн байна.
Холбоотой мэдээ
-
зочин (March 25, 2015 10:57:18 pm )
тэр С.Баярцогтоо яг ингэж халаачээ
-
zochin (March 26, 2015 1:44:43 am )
CHi orond ni gishvvn bolox sanaatai bol ajil xiigeed orsoldood yal za
2 Comments