antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2015 Comments are off

Германы зорчигч тээврийн онгоц осолдлоо

нийтлэсэн Admin

Өчигдөр орон нутгийн цагаар 11:00-ийн үед Испанийн Барселона хотоос Германы Дасселдорф хот руу нисч асан ХБНГУ-ын агаарын тээврийн “Germanwings” компанийн 4U9525 дугаарт нислэгийн “Airbus A320” онгоц Альпийн нурууны Францын нутаг дэвсгэрт орших хэсэгт осолдлоо. Тус онгоцонд Герман, Франц, Испани, Турк, Бельги, Голланд, Колумба, Австрали улсын 142 зорчигч, нисэх багийн зургаан гишүүн байжээ. Тэдгээрийн дунд ХБНГУ-ын нэгэн ахлах сургуулийн 16 сурагч явсан байна. Осолд өртөн амь үрэгдэгсдийн олонх нь буюу Германы 67, Испанийн 45 иргэн байсан аж.

Болсон явдлыг тодруулбал, “Airbus A320” онгоц Испанийн Барселона хотоос орон нутгийн цагаар 10:00 цагт хөөрчээ. Тус онгоц 10:53 цагийн үед хянах самбарт харагдахаа больсон аж. Тухайн үед онгоцыг 11500 метрийн өндрөөс 2100 метр хүртэл ердөө зургаан минутын дотор өндрөө алдсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Францын зам, тээврийн сайдын мэдээлж буйгаар онгоц машинаас арай том хэмжээтэй олон хэсэг болон хуваагдсан байдалтай олдсон бөгөөд онгоцны зорчигчдоос амьд үлдсэн хүн байхгүй байна. Одоогоор онгоцны нэг хар хайрцаг олдсон агаад “Ослын талаар дүгнэлт хийхэд эрт байна, хар хайрцагт дүн шинжилгээ хийсний талаар албан ёсны мэдээлэл өгөх болно” гэж холбогдох албаныхан мэдэгдээд байгаа юм.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car