antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2015 11 comments

20 сая төгрөгийн хахууль авсан Д.Тогооням нь ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдоржийн авга эгч байжээ-2

нийтлэсэн Admin

…С.Цэндбаатарын ноцтой баримттай хүн гээд байсан Өмнөговь аймгийн ОБХ-ийн дарга асан Г.Буянтогтох нь хэргийн талаар дэлгэрэнгүй ярьжээ.  Тэрээр уг албан тушаалд 2009 оны 10-р сарын 26-ны өдрөөс 2013 оны 3-р сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаад дараа НОБХ-д дэвшин иржээ. Тухайн үед  аймгийн ОБХ-ийн хэлтсийн аврах гал унтраах 21 дүгээр ангийн галын депогийн байр баригдаж 2009 оны 7-р сарын 16-ны өдөр улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад оруулсан байжээ. 4 давхар барилга нь дээд талдаа 6 айлын орон сууц, 3-р давхартаа хэлтсийн оффис, 2-д давхарт аврах гал унтраах ангийн оффис, доод давхарт нь аврах, гал унтраах буюу тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн зогсоол гражийн зохион байгуулалтай байсан. 2010 оны өвөл халаалтын систем нь доголдож хүйтэн өвөлжсөн гэнэ. Барилгыг барьж гүйцэтгэсэн “Говь Гурван Сайхан”  компаний удирдлагатай уулзаад “халаалтын системийг  засаж өгөөч” гэсэн хүсэлт гаргахад засвар хийж өгөх зүйл яриад байсан. Барилгын зураг төсөв аваад үзэхээр үндсэн барилга 580 сая төгрөгөөр баригдсан, үүнээс 79 сая төгрөгийн санхүүжилтийг олгоогүй байсан. ОБЕГ-ын Санхүү, хангалт үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Батболд, мэргэжилтэн Ж.Галбадрах нартай уулзаж “Говь Гурван Сайхан”-ы нэхээд байгаа 79 саяын баталгаажилтын мөнгийг өгөх, түүгээр сантехникийг засах шаардлагатай байна гэхэд а/д Батболд, мэргэжилтэн Галбадрах нар  нь манай хэлтсээс шалгаж үзэхэд “Говь Гурван Сайхан”-ы банкны баталгаа хуурамч байна мөн үлдэгдэл санхүүжилт болох 79 сая төгрөгийг гүйцэтгэгч компани авсан байна гэсэн хариу өгчээ. Барилгыг улсын комисст хүлээн авсан актыг үзэхэд ОБЕГ-аас Д. Тогооням, Өмнөговь аймгийн ОБХэлтсээс гаалийн байцаагч Баатарсүх нар нар гарын үсэг зурсан байжээ. Ингээд үүсээд байгаа асуудлыг Д.Тогоонямд танилцуулан гүйцэтгэгч компаниар засвар хийлгэх талаар хэлэхэд “чи түр хүлээж бай, би шийдээд өгнө, хүлээж бай, аргалж бай” гэж аргалсаар удаж. 2012 оны 1-р сард Өмнөговь аймгийн ОБХ -ийн барилга хөлдөх дээрээ тулжээ. Энэ үед Тогооням “би 7 хоног Япон явах гэж байна. Ирээд асуудлыг шийдээд өгье. Чи аргалаад байж байгаарай” гэж хэлсэн ч тэр чигээрээ алга болжээ. . Энэ цаг хугацаанаас хойш Тогооням сураггүй болсон. Тухайн үед аймгийн ОБХ-ийн хэмнэгдсэн хөрөнгөөс бага зэрэг засвар хийж арай хөлдөлгүй хавартай золгож. 2012 онд барилгын баталгаат хугацаа дууссан гэнэ. Үүний дараа 29 сая төгрөгөө банкнаас аваад сантехникийн засвар хийж өгөөч гэсэн хүсэлтийг “Говь Гурван Сайхан” -ы захирал Цэдэнсамбад тавихад захирал “бид ОБЕГ-аас авах ёстой санхүүжилтээ авсан, танай байгууллагад засвар хийх ёстой 20,0 сая төгрөгийг Тогооням бэлнээр, 6,5 сая төгрөгийг данснаас суутган авсан учир би танай засварыг хариуцахгүй” гэжээ. Тэгэхэд Г.Буяндэлгэр “ энэ асуудлаа манай байгууллага дээр очиж хэл” гээд дагуулан ОБЕГ-д авчирч.  Үүсэн асуудлыг хэлэлцэхээр Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга Ганбаатар, Тогооням, Хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Болорцэцэг болон Өмнөговь аймгийн ОБХ-ийн дарга, гүйцэтгэгч компаний захирал гэсэн бүрэлдэхүүнтэй хуралджээ. Гэтэл хурал эхэлсэн боловч Тогооням орж ирдэггүй гэнэ. Хуралдаж байх үед Тогооням хаалгаар шагайхад Ганбаатар дарга “чи яваа” гэж хэлж.  “Энэ хүн хуралд оролцох хэрэгтэй шүү дээ” гэхэд “хөдөө ажлаар явах гэж байгаа хүн, явж байг” гэж Ганбаатар дарга хүлээж авсангүй. хэлсэн. Хурал дээр тэмдэглэл хөтлөх хүн байхгүй байсан учир хурал дээр яригдаж буй зүйлийг утасны дуу хураагуурт бичиж авчээ.  Энэ бичлэг одоо файлаар Г.Буянтогтоход байдаг гэнэ. “Говь Гурван Сайхан” -ы захирал Цэдэнсамба  “төрийн байгууллага шударгаар үйл ажиллагаа явуулаасай, албан хаагч нарынх нь үйлдэл ил тод, тунгалаг байгаасай гэсэн үүднээс зарим нэг ноцтой зүйлийг яримаар байна, энд нээлттэй ярьж болох уу?” гэхэд Ганбаатар дарга болно гэжээ . Захирал Цэдэнсамба “би  үлдэгдэл санхүүжилтээ 2009 оны 12-р сарын 29-ний өдөр авсан, мөнгийг аваад засвар хийх мөнгийг Тогоонямд өгсөн, 6,5 сая төгрөгийг дансаар, 20,0 сая төгрөгийг бэлнээр өгсөн, Тогооням надаас бэлэн мөнгө авч байгаа баримт байгаа, үүнийг утсаараа фото зургаар бэхжүүлэн авсан, үлдэгдэл санхүүжилт авах үед танай ажилтан Тогооням над руу утсаар яриад 30 сая төгрөг өгчих, ХУД-ийн 65-р ангийн барилгын тендер ирэх жил зарлагдах гэж байна, энэ тендерийн үнэлгээ нь өндөр гэсэн, би 30 сая төгрөг өгөх боломжгүй гэхэд 26,5 сая төгрөг өгчих гэсэн, би мөнгийг нь өгсөн” гэжээ Үүнийг сонссон Ганбаатар дарга “таны ярьж байгаа үнэн биз” гэж лавлан асуухад Цэдэнсамба захирал “үнэн баримт нь надад байна” гэж хэлсэн гэнэ. Мөн банкны баталгаа хуурамчаар хийдэг тухай Тогооням надад зааж өгсөн хэмээн “Говь Гурван Сайхан” -ы захирал баталжээ. /үргэлжлэл бий/

Эх сурвалж: NUUTS.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • зочин (March 25, 2015 4:43:21 pm )

    төрд шургалсан луйварчдыг цэвэрлэ .татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж байна

  • иргэн (March 26, 2015 9:09:36 am )

    Тогоонямын идсэн мѳнгѳний тал нь илрээгүй шүү.

  • zochin (March 26, 2015 9:56:56 am )

    Үнэн л байгаа даа. аймаар л санагдаж байна. Ганбаатар дарга нь Тогоонямыг хуралд оруулахгүй чи яв аа гэдэг нь чямар учиртай юм!!!!!!!!!!!!!!!!!!

  • зочин (March 26, 2015 4:24:01 pm )

    Худлаа мэдээлэл байна. Зарим нэгэн хүн захиалгат улс төр хийж байна.

  • Иргэн (March 27, 2015 12:26:35 am )

    G.Buyantogtokh nuhur t mungu oldoogui yum bailgui de huurhii odoo yriad hergui biz de uuruu jinhen ObH olon ahlagch ii amidral aar togolson gar da huvii ambiz ihtei OBH iin mash ih munguur 3 jil togolj huuli bus zuil mash ih hii sen nuhur du huurhii huuli uilchillehgui gej yardag unen bololtoi

  • Эсэргүү (March 31, 2015 10:59:24 am )

    Чойбалсан, эсвэл Цэдэнбал гуай байсан ч болоосой, хэдийгээр тэд хатуу харгис, хүнд сурталтай, алдж онож явсан явсан ч эх орноо гэсэн ганцхан чин сэтгэлтэй хүмүүс байсан юм. Тэдэнд идэж уух, эх орноо худалдах санаа байгаагүй. Тэд одоо байсан бол энэ муусайн даварсан дарга нар, ардилагчид нэртэй улс төрчдийг ингэж давраахгүй, шар махтай нь хатаах байсан даа. Эд нарын бусармаг байдлыг сонссоор байгаад бүр залхаж байна. Болдог бол бүгдийг нь буудах юмсан.

  • Anonymous (April 12, 2015 11:10:02 pm )

    Odoo udahgui OBEG darga genereal nertei Badral tamgiin darga nertei Hurelsuhiin hadam ah Boldbaatar nar deelee numruh oirhon bna. Ene baiguullagaar togolj duuslaa. Chadvargui humuusees mungu avch tomilgoo hiij bna. Olon zaluuchuudiig ajlaas ni chuluulj odoo hurtel tomilohgui bna. Akademiin shalgaltand tentssen zaluusiig yavuulahgui olon jil ajilsan aarhichiaas mungu avch yabuulsan notolgoo barimt hangalttai bna….

  • Anonymous (April 12, 2015 11:24:38 pm )

    Tusuviin sul zardal gargaj bna.Huurhii Dulamragchaagaas iluu huviin sonirholtoi ajillaj bna. MAN aas bolson boloogui yanz buriin shahaagaar ulaan tsaim humuus oruulj shagnald ni ichihgui general tsol odon medali avch baih yum Suuliin ued undsen ajildaa aldaa ih gargadag bolloo. Dulmam dargiin ued arai deer baisan tuhai alba haagchid yarij bgaa ni nuuts bish ahlagch hun ofitser bolj bolohoo bolison bna hed heden ene baiguullagad ajillaj baisan zaluusiig tsoliig ni huraasan tiim l yum bol uuruu ter ahadsan general tsoloo sain duraaraa huraalgah heregtei tuuhend amidral medehgui iim tugjil general Mongold baigaagui shuu. Chi udahgui muugaa uznee ene baiguullagad baih uchirgui hun hunii chanar tun muu hun shuu chi chinii alhaj gishgeh bolgon chinii hiisen bolgon barimt notolgootoi bgaa shuu Badralaa irgenii zorigooroo general tsoloo ugduu.

    • Anonymous-т хариу (April 14, 2015 9:39:32 am )

      энэ юм бичээд байгаа хүнийг хэн гэдгийг гадарлаж байна, улс төрийн томилгоогоор Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаад чөлөөлөгдсөн бололтой юмуу даа, ахлагч болсон бол дараа нь офицер болдог ном байхгүй шүү, сүүлийн үед ямар ч хамаагүй дээд сургууль төгссөн л бол офицер болох гэж гүйх залуучууд их болсон, энэ чинь мэргэжлийн байгууллага, хэдий дээд сургууль төгссөн ч мэргэжлийн сургуулийг төгсөөгүй бол офицер болдоггүй юм, чөлөөлөгдөөд одоог хүртэл томилогдоогүй байгаа хүмүүс ч гэсэн мөн л ар өврөөр яриулж байж мэргэжил таарахгүй л хүмүүс болотой, чи буруу ярьж битгий хүмүүсийн тархи угаах гээд бай, энэ албаар тоглоод гарсан, дамжиж өнгөрсөн олон хүмүүс байгууллагыг будилуулж өөрсдийн эрх ашгийг урьдаа тавьж ирсэн байх шүү, энэ бол мэргэжлийн байгууллага

  • Avragchid (April 16, 2015 9:13:41 pm )

    Ta nar bitgii hudlaa shaa

  • Dulamdorj (April 20, 2015 7:30:38 pm )

    Ene unen shuu. Bi sain medej b na. Ha ha Ta nar tegeed yah yum be. Yaj ch chadahgui yum baij. Ha ha ha ha …..

antalya rent a car