Засгийн газрын хуралдаанаар цаг урагшлуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн билээ. Уг шийдвэр гарснаар энэ сарын 27-28-нд шилжих шөнө цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар болсон. Манай улсад 2007 он хүртэл дулааны болон хүйтний улирлыг угтан ийнхүү цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулдаг байсан ч хүчингүй болгоод байсан юм. Энэ талаарх хронобиологи, биохэмнэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, академич Л.Лхагва болон Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр нарын байр суурийг хүргэе.
Л.Лхагва: ЦАГ УРАГШЛУУЛАХ ХҮНИЙ БИЕД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ
-Гадаадын судлаачдын судалгааны үр дүнгээс харахад цаг шилжүүлсний дараа хүмүүсийн 75 хувь нь нойрны хямралд ордог. 20 хувь нь өөрчлөлтийг мэдрэхгүй, таван хувь нь өмнөхөө бодвол аятайхан унтаж, сэрж байжээ. Үүнээс үзэхэд хүмүүсийн дөрөвний гурвынх нь биед өөрчлөлт орсон байгаа юм. Тэгэхээр 25 хүнийг бодох уу, 75 хүний эрүүл мэндийг бодох уу гэдэг асуулт гарч ирнэ. Хоногийн цагийг гэнэт урагшлуулж, хойшлуулах нь бие махбодын дасан зохицох чадвар, улмаар биохэмнэлийн нийлэмжийг зориудаар алдагдуулж, дасан зохицлын эмгэг үүсэхэд хүргэдэг. Хаврын улиралд орчлонгийн жам ёсоор өдөр 1-2 минутаар уртассаар нэг цагийн зөрөө гарахад 30 гаруй хоног шаардагддаг бөгөөд энэ жам ёсонд хүн ямар ч зовиур, шаналгаагүйгээр дасдаг. Намрын цагт ч бас л нэг хоёр минутаар өдөр богиноссоор нэг цагийн зөрүү гарах нь 40 гаруй хоногийн дараа болдог. Гэтэл бид энэхүү дасан зохицох зүй тогтлыг огт хайхрахгүй, дураа хүрэхээр цагийг гэнэт урагшлуулж, хойшлуулдаг нь стрессийн цочмог нөлөө, сэтгэл түгшлийн хүнд дарамт, сэтгэл санааны тавгүйтэл бий болгож байгаа юм. Энэ нь хүний биеийг хямраана, өвчлүүлнэ, үхэлд хүргэнэ. Үүнийг шинжлэх ухаанаар батлаад байна. Хүүхэд өглөө босохдоо нэн хойрго болж нойрмоглох, сурагчдын анхаарал сарнин, хайхрамжгүй болж, дүйнгэтэх, хичээл дээр унтах, юм ойлгох чадвар нь мууддаг. Ялангуяа хүүхдийн дархлааны тогтолцоо төгөлдөршиж амжаагүй байдаг учраас биеийн эсэргүүцэл илт суларч, өвчлөмтгий болно.
Ц.Мөнхтөр: ЦАГ УРАГШЛУУЛСНААР ЭЕРЭГ БОЛОМЖ ОЛГОДОГ
-Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 9-нд болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Эдгээрийн нэг нь зуны цагийн хуваарьт шилжих тухай асуудлыг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оруулж, хэлэлцүүлсэн. Хуралдаанаар зуны цагийн тоололд энэ сарын 27-28-ны шөнө шилжих шийдвэрийг гаргасан. Нарны энергийг боломжтой үед нь түлхүү ашигласнаар цахилгаан эрчим хүчийг хэмнэх зорилгоор манай улс 1983, 1985, 2001 онд Засгийн газрын тогтоолоор гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гариг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байсан нь тодорхой салбарын үйл ажиллагаа, иргэдийн амьдралд ач холбогдлоо өгч иржээ. Тиймээс цагийн тооллыг урагшлуулж байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломжийг олгодог тул ийм шийдвэр гаргасан.
Ц.ЗАЯА
Холбоотой мэдээ
-
Баярцогтын дүү (March 23, 2015 8:34:13 pm )
Баярцогтын ахын хэлж хийж байгаа бүхэн Монгол хүний эсрэг байх юм даа хөөрхий.
-
sanaa (March 24, 2015 12:26:31 am )
ЗГ зөв шийджээ.Дэлхийн 70 гаруй оронд хэрэглэдэг гээд бодохоор Лхагва гуай танаас дор боддог хүмүүс тэнд байна гэхэд эргэлзээтэй.Улс орны эдийн засаг, ард олны ажлын бүтээмжид хамгийн бага зардлаар хамгийн эерэг нөлөө үзүүлэх шийдвэр үүнээс өөр байхгүй гэж бодож байна.
-
мөнхтөр (March 24, 2015 7:43:50 am )
Лам бөө нарт л таалагдахгүй байх тахиа нохой цаг нь зөрж . Өргөрөгийн 30 градусаас хойно орших АНУ ,ОХУ Канад Европын хөгжилтэй бүх орнууд цаг урагшуулж ухрааж байна 5,6,7 -р сард Монголд нар өглөө 5 цагт мандсан байдаг . Одооны мөрдөж байгаа хуваариар нар бүүр голлож байхад бид босож ажилдаа явж байдаг хамгийн болохгүй болгоныг бид дуурайх Чааваас эрдэмтэн ,доктор гэжчээ булай булай Тэгээд цагаа өөрчилж байдаг АНУ ОХУ европчууд эрүүл мэнд нь муудаад балраад байгаа нь хаана байгаан болдоо цагаа урагшлуулдаггүй ганцхан Хятад л байдаг Хятадтай адилхан байлгах гэсэн адилхан цагтай болох гэсэн далд сонирхол эсвэл байна уу. бид хятадаас өөр бидний цаг хүртэл зөрдөг , цагаан сар бас зөрдөг бид тусгай тоололтой ондоо цагтай тусгаар улс гэдгийг зөрж байгаа цаг маань байнга сануулж байх болно
-
tsog (March 24, 2015 7:45:33 am )
Цагаа урагшлуулаачээ. Ядаж нар орой 10 жаргана. Одоогийн цагийн хуваариар Нар бүүр дээр хөөрсөн хойно босох юм. Зуны сайхан нарыг ашиглаад авбал зун зуслан лагертаа ч гэрэлтэй гэгээтэй байхад очоод амарчихна хүүхдүүд сайхан тоглоод авна. Өргөрөгийн 30 градусаас хойш байдаг ихэнхи орнууд цагаа урагшлуулаад зуны нараа сайхан ашиглаж байхад манайхан л муу бүхнийг нь дуурайх юм. Социализмд бас сайн зүйлс байсан юм шүү.
-
Zochin (March 24, 2015 9:18:44 am )
Baigaa yumiig bgaagaar ni bailgahgui. Gargasan shiidver ni dan buruu bdg. Ediin zasag tegeed tsag uragshluullaa geed sergelee yu. Teren shig hudlaa zuil alga. Humuusiin eruul mend zasagiin gazart hereggui l yum bna l daa. Ene Saikhanbileg gej hun haaguur yu hiigeed yavaad bna aa. Tomoohon dorivtoi hiisen zuil alga. Odor tutmiin ajildaa daragdaad iluu tomiig harj chadahgui hun bna. Odor tutmiin ajil bol ail gert hurtel bdg biz dee. Tom tesrelt hiij chadahgui l hun bna. Tolgoi hurehgui julidaj bhgui yu hoorkhii.
-
зочин (March 24, 2015 9:20:16 am )
Баярцогтод мөнгө хэрэгтэй, ард түмний эрүүл мэнд хэрэггүй юм байна л даа.муу хужаа
-
зочин (March 24, 2015 9:21:26 am )
ганцаараа баяжаад, ард түмэн нь өлбөрч үхэж байвал баярлах амьтан
-
Түвшин (March 24, 2015 10:10:07 am )
Саяхан Нийслэлийн засаг даргын захирамжаар ажил сургууль эхлэх хуваарь өөрчлөгдөж их дээд сургуулийн хичээл 7.40 өөс эхлэж байгаа. Одоо цаг урагшлахаар Үнэндээ 6.40-д хичээл ордог болох нээ. Оюутан багш нар хичээлдээ ирж чадахгүй
-
indra (March 24, 2015 5:12:59 pm )
баярцогт дандаа нэг бүтэхгүй санал хэлж ард өөрт ашигтай юм хийх юм даа зайлуул, хэзээ нэг цагт үийтгэл нь ирэх байх даа
-
Зочин (March 25, 2015 8:29:25 am )
цаганд өөрчлөлт орох нь зөв битгий баяр цогтын ажилд саад учруул наад хүн чинь ажлаа мэднэ за
-
zocin (March 25, 2015 1:20:09 pm )
za odoo naadah mer ser ajlaa boloichee oor ene uls orond hiih yum zondoo bn tsagiig ene hebeer ni orhi heden jil l ingej yablaa oor yumaa hiigeechee uls oron chin suirch guitslee tosboo burduul ard tumniihee amidraliig deeshluul abaar osol uhe
l hagatsalaa bagasga
11 Comments