antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2015 16 comments

“БРАУ ХАУС”-ын босс С.Отгонбаатар Дорнодын Засаг ноён болно

нийтлэсэн Admin

otgonbaatar0320Єнгєрсєн мягмар гарагт Дорнод аймгийн ИТХ-ынхан Засаг дарга С.Ганбатыгаа их л дуулиан шуугиантайгаар суудлаас нь огцоруулсан. Тэгвэл тvvний дараа Засаг дарга болох хvний нэр нь аль хэдийнэ тодорчээ. Єєрєєр хэлбэл, тус аймгийн унаган хvvхэд, Германд боловсрол эзэмшиж, герман шар айргийг Монголд экспортоор оруулж ирэн “Хаан Брой” хэмээх рестораны сvлжээ байгуулж байсан нууцлаг ноён, С.Отгонбаатар гэгч эрхэм юм. Тэрбээр 2012 оноос эхлэн улстєрд хvчтэйхэн орж ирж байсан тvvхтэй. Тvvнчлэн 2010 оноос эхлэн “Монгол -999” нэгдлийг байгуулж, улстєрд єєрийн орон зайгаа бvрдvvлж чадсан нэгэн гэж учир мэдэх хvмvvс хэлж байсан юм.
Уг нь С.Отгонбаатар 2012 оны сонгуулиар ИЗНН-аас мандат євєртлєн тус аймагт УИХ-д єрсєлдєж байсан ч одоо нам бус гэсэн тодотголтой.

Тэрбээр 2013 онд тус аймгийн Засаг даргаар нэр хvчтэй яригдаж байгаад нам болж байсан юм.
Тэгээд ч дорнодчууд тvvнийг Засаг дарга болоход татгалзах зvйлгvй гэх vгийг єєрт нь дайгаад байгаа юм билээ.

Учир нь тэрбээр 2013 онд Засаг даргаар нэр нь яригдаж байх vедээ “Дорнодод нутгаа гэсэн сэтгэлтэй, ажил хийдэг хvн хэрэгтэй байгаа учраас л би Дорнод руугаа явж байгаа юм” гэж хэлж байжээ.

Гэтэл АН, МАН-ын ч угшилгvй хэрнээ тvvнийг ийнхvv Засаг даргын суудалд нэр нь яригдаж эхэлсэнд улстєрийн хvрээний зарим хvн гайхах хэрэггvй гэдэг vгийг хэлж байсан юм. Энэ нь тvvний аль ч намаас дэмжлэг авах нєлєє бvхий хvн гэдгийг нь харуулж буй хэрэг юм. Ямартай ч одоогоор нэр цэвэр байгаа тvvнийг Ерєнхий сайд Ч.Сайханбилэг батламжлах нь чухал гэдгийг тvvний ойрын хvн хэлж байсныг дурьдах нь зvйтэй байх. Гэхдээ тэрбээр улстєрд дэмжлэг сайтай ч тийм амар засаг ноёны суудалд суухгvй бололтой.

Учир нь Засаг даргын суудлаа єгєєд долоо ч хоноогvй байгаа С.Ганбат єєрийгєє хууль бусаар халагдсан хэмээн хуулийн байгууллагад хандахаар болсон. Тэгээд ч тvvний гэм буруутай vйлдэл тогтоогдоогvй байхад аймгийн ИТХ-ын АН-ын нєхєд МАН-ынхантай нийлж хор хутгаснаас, тvvний суудлыг авсан гэж ярьж буй юм. Єєрєєр хэлбэл, тус аймгийн ИТХ дахь МАН-ын бvлгээс Засаг дарга С.Ганбатыг Тєрийн албаны тухай хуулийн 10.1, 17.1, 21.2, Газрын тухай хуулийн 33.1.2, Тєрийн болон орон нутгийн ємчийн тухай хуулийн 5.1, 78.1, 78.2, Концессын тухай хуулийн 18.5, 19.3, Засгийн газрын 2011 оны 62-р тогтоолын 4.3, 5.4, 1998 оны 188.3, Сангийн сайдын 2012 оны 239- дvгээр тушаалын хавсралтын 2, 3 дугаар заалтыг тус тус зєрчсєн тул огцрох ёстой гэж vзжээ.

Энэ талаар аймгийн ИТХ-ын Тэргvvлэгчдийн дарга Д.Зоригтбаатар “Засаг дарга С.Ганбатын асуудлыг ИТХ-аар хэлэлцэж, ил санал хураалт явуулахад 28 тєлєєлєгчийн 18 нь тvvнийг огцруулах саналыг єгсєн.
Тэрбээр хууль зєрчсєн vйлдэл удаа дараа хийсэн учир ийм шийдвэр гаргахад хvрсэн. Тухайлбал, аймгийн боловсролын болон Байгаль орчны газрын дарга нарыг хууль зєрчин томилсон. Тєрийн болон орон нутгийн ємчит газрыг ИТХ-аар хэлэлцvvлэлгvй олгосон нь тогтоогдсон. Аймгийн тєвийн хамгийн чухал газар болох Тусгаар тогтнолын талбайн хажуугийн газрыг ИТХ-тай зєвшилцєлгvй дур мэдэн эзэмшvvлсэн. Мєн аймгийн байгаль хамгаалах сангийн мєнгийг дур мэдэн зарцуулсан зэрэг зєрчил илэрсэн учраас огцруулсан тухай ИТХ-ын тогтоолыг Ерєнхий сайдад хvргvvлнэ” хэмээсэн юм.

Хамгийн хачирхалтай нь аймгийнхаа ИТХ-д багагvй суудалтай АН-ынхан дотроо хоёр хуваагдсан учраас С.Ганбат даргыг авч vлдэж чадалгvй ИЗНН-аас угшилтай нам бус С.Отгонбаатарт боломж олгосон нь энэ аж.
Ерєнхий сайд энэ асуудлыг хараахан авч хэлэлцээгvй боловч С.Отгонбаатарыг Засаг даргаар батламжлах магадлал нь єндєр байгаа гэнэ. Харин улстєрийн ажиглагчдын хэлж буйгаар “МАН ирэх оны сонгуулиас урьтаж орон нутгийг гартаа авахаар санаархсан нь энэ vйлдэл. Vнэхээр С.Ганбат ийм олон удаа хууль бус шийдвэр гаргаж байсан юм бол яагаад єнєєг хvртэл дуугараагvй вэ гэдэг нь хачирхалтай. Тиймээс тvvнийг зохион байгууллалттайгаар намынх нь нєхєд МАН-тай нийлж хавсайдан унагалаа. Олонд “Брау хаус”-ын босс гэггдэг С.Отгонбаатар Засаг даргаар сонгогдлоо гэхэд улстєрд маш сонин имиж бvрднэ.
Гэхдээ Ерєнхий сайд тийм ч амархан тvvнийг батламжлахгvй байх” гэж хэлж байсан юм. Ямартай ч єнгєрсєн хугацаанд дуулиан шуугиан тарьж байсан дорнодчууд дахин шинэ Засаг даргын нvvр vзэх нь тодорхой боллоо.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Бурханы гэсгээл!!! (March 21, 2015 12:17:10 am )

    Огт боломжгүй шүү дээ. Яагаад ч Отгонбаатар засаг Дарга болж чадахгүй.

  • Anonymous (March 21, 2015 7:40:59 am )

    Mongoliin turiig harts ugsaa bariad ehelsen ni haruusal turiin zalgamj halaag evdsen elbegeeg butsaagaad zasag darga bolgoy

  • Zochin (March 21, 2015 8:27:03 am )

    Zasag dargiig harin ch ulhuun hiigeed yavah hun bgaam daa

  • erka (March 21, 2015 10:26:50 am )

    Harin ch ulhun hiij chadah hun mun

  • ZALUU (March 21, 2015 1:10:33 pm )

    IRGEN MONGOL 999 20.000 AJ AHUUIN NEGJEES 1000.000 TOGROG AVSAN ENE YU BOLSON BEE MONGOO AVIII HUUTEI NI OTGONBAATARAAAAAA HOOOE

  • zochin (March 21, 2015 2:02:25 pm )

    Мөнгө олох амархан арга. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой.

  • ард (March 21, 2015 2:13:35 pm )

    дорнодчууд аа бага тэнэгт арайчдээ дарга олдохгүй байна уу энэ бол явуулга

  • Anonymous (March 21, 2015 7:36:56 pm )

    Харуул хамгааалалтын зөвшөөрөлтэй компани зарна.88654959

  • зочин (March 21, 2015 7:53:36 pm )

    Энэ Отгонбаатар монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр баггүй хугацаанд ажилаад саяхан ажилаа өгсөн гэнэ.Боксынхны яриагаар бол аймаар харамч нэр хүнд шагнал урамшуулалд дуртай нэгэн гэнэ лээ.Боксынхон мөнгө өгөхгүй бол явсан нь дээр гэж шахалт үзүүлсэн гэнэ.Одоо удахгүй ерөнхийлөгч ажнай хэмээх Бат-эрдэнэ гишүүныг огцруулна гэнэ яагаад гэвэл бокс сонирхдгүй мэддгүй мөнгө өгдгүй худалч боксынхонг 3 хуваасан их шургуу хийдэг гэнэ.Алтанхуяг Банди багш нарт худлаа хэлсэн нөхөр юм билээ.

  • Dornodiinhon Otgonbaatraar dutahgui..... (March 21, 2015 8:34:37 pm )

    2012 onii ON iin songuulid Dornodod MAN ylsan sh dee.MAN iin Zasag dargiig demjihgui guriigeed arga buyu AN aas S.Ganbatiig devshuulj baisan ym. AN iinhan huvaagdsan uchraas S.Ganbat ni ogtsorson ch geh shig. ANiin niit 14 tuluulugchtei, MAN ni 18 tuluulugchtei. Ymar ch uyd Dornodod MAN yldag, tednii l toglolt suuliin 20 jil yvj irsen. AN iihan Zasag barij chadahgui, turshlagagui ni haragdlaa. Tegeed MANiihan Zasag dargaa solih gej bna. Ene bol ANiihnii hiideg ajil bish….. Ted bol businuulagchid, populistuud baisaar irsen.

  • gomo (March 21, 2015 8:46:41 pm )

    Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм

  • Anonymous (March 21, 2015 10:17:09 pm )

    Отгонбаатраар юугаа хийх вэ? энэ дорнодод яг гарч харагдаач.

  • Anonymous (March 22, 2015 11:42:54 pm )

    Юу вэ? Ого “…бизнесс будаа болоо юу. Улс төр хэрэггүй дээ, хөгшөөн.

  • Anonymous (March 23, 2015 7:16:23 am )

    олигархуудаас өөр дарга хийчих хүн алга гэж үү Мөнгө идэж уух тансаглахын тулд л дарга болох гэж санаархаж байгаа биз дээ

  • Anonymous (March 23, 2015 11:07:43 am )

    Ганбат өөрийнхөө хоронд унасан нөхөртөө өөрийнхөө угшилтай нөхдийг жийгээд өөр хүмүүсийг түшссэн нь энэ дээ

  • Anonymous (March 23, 2015 3:24:39 pm )

    Нил өр өр өр, юу ч гүй хүн шдээ Дорнодод юм хийхгүйдээ хөөрхий бизнесээ авч үлдэх гэж л улс төр лүү орох гээд яваа

antalya rent a car