НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгон улс орнуудад тэмдэглэх тухай зөвлөмж гаргасан. Энэ дагуу “Аз жаргалын зам” ТББ-аас энэ өдрийг “Дэлгэр сайхан монголдоо аз жаргалтай амьдарцгаая” уриан дор 2 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
Уг өдрийн хүрээнд иргэд цахим сүлжээгээр өөрт нь ирсэн захидлын талархан хүлээн авч аз жаргалын захидлын давалгааг хүлээн авч, эерэг сэтгэгдэлтэйгээр бие биедээ цааш нь түгээхийн зэрэгцээ хорт зуршилгүй зөв өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан юм. Мөн тус өдрийг угтаж зарласан эссе бичлэг, гар зургийн уралдааны материалыг байгууллага дээрээ болон “Зар” сонины байранд тус тус хүлээн авч байгааг зохион байгуулагчид нь хэллээ. “Аз жаргалын зам” ТББ-ын тэргүүн Д.Баясгалан, “Манай орон дэлхийн аз жаргалын жагсаалтад 215 орноос 146-д жагсдаг. Уг индексийг тухайн орны хүчилтөрөгчийн хэмжээ, дундаж наслалт, гэр бүл салалт, ДНБ гэх мэт 40 төрлийн үзүүлэлтээр дүгнэж гаргадаг. Сонирхуулахад уг жагсаалтыг Бутан улс тэргүүлдэг. Манай орны хувьд стресс ихтэйгээс гадна аливаа зүйлийг сөрөг өнцгөөс нь хардаг хүн цөөнгүй байдаг. Аз жаргалыг зөвхөн өөрөө бүтээдэг тул сэтгэлгээгээ эерэг болгож өөрчлөх хэрэгтэй” гэв. Энэхүү тэмдэглэлт өдрийг олон улсад өндөр ач холбогдолтой тэмдэглэдэг бөгөөд эерэг сэтгэлгээний давалгааг дамжуулан түгээдгээс гадна аз жаргалын дууны жагсаалтыг хүртэл гаргадаг аж.
Холбоотой мэдээ
-
зочин (March 20, 2015 12:25:02 pm )
нэг өдөр ч гэсэн муу үйл, зүйлээ мартаад амьдрах хугацаандаа тохиолдсон хамгийн сайхан, хамгийн хөгжилтэй үеэ бодож нэг өдөр ч гэсэн сайхан байцгаая, уриалж байна шүү,
-
Anonymous (March 20, 2015 4:23:32 pm )
Амжилт хүсье
-
8888 (March 20, 2015 9:37:01 pm )
явган алхаж аялах маш их аз жаргалтай байдагийг мэдэрсэн ахмадууд олон байдагийн дундаас МАЯСАХолбооны дэргэдэх спорт явган аялалын Оргилуун клуб нь 12 дахь жилдээ ажиллаж байна гэрийн ажилтай тэтгэвэрийн насны 60 гаруй ахмадуудыг эгнээндээ нэгтгэж хагас бүтэн сайн бүрт агаарт алхах хол ойрын явган аялал зохион байгуулах, тойрон аяллаар явах болон аль болох аз жаргалтай байх талаар ажиллаад заншсан болно бидэнтэй нэгдэж аялал, хамтын нөхөрлөл ямар аз жаргал авч ирдэгийг мэдэрч болно шүү утас 99885744
-
nara (March 20, 2015 10:54:57 pm )
аз жаргал хусье монголчууддаа бид чаднаа
4 Comments